Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монгол уран бүтээлчид Шанхай хотод үзэсгэлэнгээ гаргалаа
Нийгэм

Монгол уран бүтээлчид Шанхай хотод үзэсгэлэнгээ гаргалаа

Урлаг Урлаг24/07/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images4846349982012-10-29-20-19[www.urlag.mn]2092545922013-11-16-11-33[www.urlag.mn]7839996322015-07-17-08-13[www.urlag.mn]334181702015-07-24-09-57[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
 

Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны сайд Л. Гантөмөр болон Монголын Зураачдын Эвлэлийн урилгаар БНХАУ-ын Шанхай хотын Зураачдын Эвлэлийн Хорооны дэд дарга бөгөөд ерөнхий нарийн бичгийн дарга, тэргүүлэгчид, зөвлөлийн гишүүд, уран бүтээлчид, нийт 21 хүний бүрэлдэхүүнтэй ажлын баг айлчилж “БНХАУ-ын Шанхай хотын зураачдын эвлэлийн хорооны хятад үндэсний зургийн үзэсгэлэн”-гээ гаргаж Монголын ард түмэнд хятадын үндэсний уран зургийн уламжлал, өнөөгийн шинэчлэл, хөгжлийн чиг хандлагыг таниулж байгаа нь БНХАУ, Монгол улсын соёлын харилцаанд төдийгүй манай хоёр орны дүрслэх урлагийн хөгжлийн түүхэнд онцгой чухал үйл явдал болж байна. 

Энэ түүхэн үйл явдлын үр дүнд олон зуун жил хөрш зэргэлдээ оршин тогтнож ирсэн манай хоёр орны уран бүтээлчид, дүрслэх урлагийн бүтээл цуглуулагч, шүтэн бишрэгчид, үзэгчид хоорондоо бас нэгэн алхмаар ойртож Хятадын орчин үеийн шилдэг уран бүтээлчдийн бүтээлүүдийг нүдээр үзэж, өөр хоорондоо биечлэн танилцах, харилцан туршлага солилцох, цаашид хамтран ажиллах зэрэг олон шинэ шинэ боломжууд нээгдэж байгаа юм.

  Монголын Зураачдын Эвлэлээс санаачлан “Хятадын орчин үеийн урлаг – 2013” үзэсгэлэн, “Хөх тэнгэрийн орон – 2013“ уран бүтээлийн тойрон аялал мөн “Хятадын орчин үеийн урлаг – 2014” үзэсгэлэн, “Хөх Сувд – 2014“ уран бүтээлийн тойрон аяллуудыг тус тус амжилттай зохион байгуулж байсан бөгөөд энэхүү аяллын үргэлжлэл болгож БНХАУ-ын уран бүтээлчид маань БНХАУ-ын нийслэл Бээжин хотын Хятадын үндэсний уран зургийн галлерейд Монгол Улсын нутгаар аялсан судалбар зургийн үзэсгэлэн гаргаж зургийн цомог хэвлүүлж, 2015 оны 06-р сард Монголын Уран бүтээлчдийн гэрэл зургийн үзэсгэлэнг БНХАУ-ын Шанхай хотод дэлгэн үзүүллээ. 

   Хятадын орчин үеийн урлаг үзэсгэлэн маань жил бүр өөр өөрийн онцлог өнгө төрхтэй болж байгаа нь 2013 онд Лю Да Вэй тэргүүтэй зураачид ХҮН, УУЛ, УС-ны сэдэвт бүтээлүүдийг дэлгэж байсан бол, 2014 онд Ян Ли Жоу тэргүүтэй дан Шанхай хотын зураачид ХҮН, УУЛ, УС, ЦЭЦЭГ, ШУВУУ, МОРЬ-ны сэдэвтэй бүтээлүүдээр оролцож байгаагаас харагдаж байна. 

Үзэсгэлэн Монголын Уран Зургийн Галлерейд 2015 оны 07 сарын 17-24 -ны өдөр хүртэл үргэлжилнэ. Та бүхнийг урьж байна. 

www.urlag.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

АНУ дахь монгол эрдэмтэн, судлаачид дөрөв дэх удаагаа чуулж байна

21/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймагт 250 хүний суудалтай шинэ соёлын төвийг ашиглалтад орууллаа

20/10/2026
Нийгэм Урлаг

Т.Бат-Оргил: Сэтгүүлчдэд хандсан ил захидал

19/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жулия Стайлс Хит Лежерийн дурсгалд зориулан бүжиглэлээ

22/10/2026

Стэнли Туччи “Masterplan” киноны зураг авалтын үеэр Парисын нэгэн ресторанд бараг өдөр бүр хооллодог байжээ

22/10/2026

“Dirty Dancing” киноны үргэлжлэлд Патрик Суэйзийг хиймэл оюун ухаанаар амилуулахгүй

22/10/2026

Женна Ортега ган төмөр саваагаар урласан даашинзаар гоёжээ

22/10/2026

Маргааш “ИНЭЭМТГИЙ ХҮН”-тэй

22/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.