Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Амархан турах арван зөвлөгөө
Дуу хөгжим

Амархан турах арван зөвлөгөө

Урлаг Урлаг10/08/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
cq5dam.thumbnail.6337853771592015-08-10-12-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

cq5dam.thumbnail.633

Турна гэдэг тийм ч хэцүү зүйл биш. Энэ талаар амжилт авчрах 10 энгийн зөвлөгөөг та бүхэнд хүргэе.

  1. Хүнс хоолны төрлөө байнга солих хэрэггүй. Илчлэг ихтэй хоолноос ямар ч шарсан хуурсан, өөх тосгүй янз бүрийн хөнгөн хоол руу огцом шилжсэнээрээ та турах хүслээ баллах магадлал ихтэй. Зохимжгүй хүнснээс огцом татгалзахын оронд эрүүл хүнсээр бага багаар солиорой. Эхний долоо хоногт ногооны хэмжээгээ нэмэх, хоёр дахид нь жимсээ нэмэх гэхчлэн алгуур шилжих хэрэгтэй.

  2. Санаа зовохоо багасга. Байнга бухимдахаар өөх уураг зохицуулагч кортизол нэмэгдэж, тэр нь таргалахад нөлөөлнө. Бухимдал, хоолны дуршил хоёрын хооронд холбоо байдаг.

  3. Хангалттай хэмжээний илчлэг цуглуулах хэрэгтэй. Туршлагагүй хүмүүс турахын тулд хоолныхоо илчлэгийг багасгахыг хичээгээд эхэлдэг нь зарим талаараа л зөв. Хэвийн хэмжээнээс бага илчлэг аваад эхлэхээр бие махбод түгшүүр зарлаж, эрч хүчээ хадгалахын тулд хамгаалалт хийгээд эхлэх юм бол хүсэл тань эсрэгээр эргэж мэднэ шүү.

  4. Хоолоо тогтмол ид. Та өдөрт 5 удаа хооллох хэрэгтэй. Ингэснээр цусан дахь сахарын хэмжээгээ барьж, эрч хүчээ хадгалж чадна. Илчлэгийнхээ хэмжээг үндсэн 3, нэмэлт 2 удаагийн хооллолтдоо хувааж тооцон хоолны цэсээ гарга.

  5. Тэмдэглэл хөтөл. Өдөрт юуг хэр их идэж байгаагаа тооцож чадсан хүн турах талаараа илүү анхаардаг.

  6. Ус их уу. Өөхөө хайлуулахын тулд таны бие махбод тодорхой хэмжээний шаарддаг. Харин та түүнийг нь өгдөггүй. Та өөрийнхөө жинг 30-аар үржихэд таны өдөрт ойролцоогоор уух ёстой шингэний ойролцоо хэмжээ миллитрээр гарна.

  7. Спортоор хичээллэ. Заавал гүйх албагүй. Аль болох их алхаж, дугуй унаж болно шүү дээ.

  8. Долоо хоногт 2-оос илүү удаа жингээ үзэх хэрэггүй. Таны жин 2-2.5 кг өөрчлөгдөх бол хэвийн үзэгдэл. Хоёр долоо хоногт нэг удаа жингээ үзвэл та ахиц гарсан эсэхийг илүү тодорхой мэдэх болно.

  9. Хоолоо сойж байна гэж бүү бод, ярь. Энэ бол түр зуурын үзэгдлийн тухай ойлголт учраас таны бие махбод дараа нь дассан хоолоо иднэ гэж хөтөлбөрчлөгдөнө. Та амьдралын хэвшлээ өөрчилж байна гэдгээ хатуу сана. Хоолоо сойгоогүй, харин амьдралын хэвшлээ өөрчилж байна.

  10. Ханатлаа унтаж бай. Нойр дутуу байснаас дархлаа суларч, анхаарал сарниж, бодисын солилцоо алдагддаг. Ханатал унтах нь та гар утсаа ханатал цэнэглэхтэй л адилхан гэдгийг бүү март.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Ч.Мишээл “Уяхан замбуу тивийн наран” дууг сэргээн дуулахаар боллоо

26/12/2025
Дуу хөгжим Урлаг

“Монгол пянзны галерей”-д түүхийн ховор бүтээлийг дэлгэлээ

26/12/2025
Дуу хөгжим Урлаг

Мэрайя Кэри “Billboard Hot 100” жагсаалтыг тэргүүлж, түүхэн дээд амжилт тогтоолоо

25/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

29/12/2025

Хятадад бодлоор удирдах технологийг туршлаа

26/12/2025

Илон Маскийн чатбот ChatGPT, Gemini-гээс илүүрхжээ

26/12/2025

Холливуудын алдарт жүжигчин Жаред Жозеф Лето 54 нас хүрлээ

26/12/2025

Д.Одзаяа төрсөн өдрөөрөө 200 гаруй эх хүүхдийг баярлуулав

26/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.