Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон аялан тоглолт хийнэ
Нийгэм

Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон аялан тоглолт хийнэ

Урлаг Урлаг08/09/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10523873_430485953772319_4058474968771131704_n5083136532015-09-08-11-10[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Улсын Драмын Эрдмийн Театрын хамт олон Монголын төрөөс баримталж буй соёлын урлагийн бодлогыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутгийн иргэдэд мэргэжлийн урлагаар хүрч үйлчлэх, театрын урлагийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “УДЭТ-ын өдрүүд” аялан тоглолтыг 2002 оноос уламжлал болгон аймгуудын Засаг даргын тамгын газар, Боловсрол, соёл газар, театр, чуулгуудтай хамтран амжилттай зохион байгуулж, үзэгч түмнийхээ талархалыг хүлээсээр байгаа билээ.
Манай театрын хамт олон Өвөрхангай Баянхонгор аймгуудад 2015 оны 09-р сарын 09-өөс 14-ний өдрүүдэд “УДЭТеатрын өдрүүд” аялан тоглолтоо хийхээр төлөвлөж байна. Өвөрхангай аймгийн Хархорин суманд 09-р сарын 09- нд 10,11-нд Арвайхээр хотод, Баянхонгор аймгийн төвд: 09 сарын 12, 14-нд, 09-р сарын 13-нд Бууцагаан суманд толилуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Энэхүү ажлын хүрээнд бид орон нутгийн иргэд хөдөлмөрчид, хүүхэд залууст зориулан манай театрын шинэ шилдэг уран бүтээлүүд болох
1. Н.Ганхуяг “Бүүвэй” бэсрэг уянгын драмын жүжиг
2. Дарио Фо “Чөлөөт хос” орчин үеийн жүжиг 
3. С.Жаргалсайхан “Хэлж зүрхлээгүй хайр” орчин үеийн жүжиг 
4. К.Драгунская “Онц сурлагатнууд орохыг хориглоно”
хүүхдийн жүжиг зэрэг бүхий л насны үзэгчдийн оюуны таашаалыг хүлээсэн бүтээлүүдээ 50 % хөнгөлттэй үнээр толилуулахаас гадна, уран бүтээлч үзэгчдийн уулзалт ярилцлага зохион байгуулах,тухайн орон нутгаас төрөн гарсан уран бүтээлчдэд хүндэтгэл үзүүлэх, төв орон нутгийн мэргэжлийн урлагийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор харилцан туршлага, мэдээлэл солилцох зэрэг олон талт ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.
Эрдмийн театрын шилдэг бүтээлүүдтэй танилцах Энэхүү ховорхон боломжийг алдалгүй Орон нутгийн эрхэм үзэгч та Оюундаа хөрөнгө оруулалт хийгээрэй.
Дэлгэрэнгүй мэдээллийг: 99199794, 99099262

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жессика Бил “Playmates” кинонд Хью Хефнерийн эхнэрийн дүрд тоглоно

10/10/2026

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026

Намрын өнгө, Монгол ахуйг харуулсан 84 бүтээлийг дэлгэлээ

10/10/2026

Хэрээ уулын оройд 13 чулуун овоог засаж тахисан байдаг

10/10/2026

Пол Радд зураг авалтын талбайд гар утсаа авч явахаа больжээ

09/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.