Өнөөдөр аргын тооллын 2015 оны Есдүгээр сарын 14. Даваа гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын дунд хөхөгчин тахиа сарын шинийн 1. Сумъяа гараг. Харцага одтой, найман цагаан мэнгэтэй, харагчин могой өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 6 цаг 37 минутад мандан, 19 цаг 12 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, буг дарах, газрын ам бооход сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй бөгөөд нас ахар болно хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өнөөдөр өөрт таатай дурын боломжуудыг ашигтайгаар эргүүлэх өдөр. Гэнэтийн зүйлүүд гарч ирэхэд балмагдаж магадгүй. Харин энэ бүхэнд хэзээний юм үзсэн зангаараа тайван хандаж, удирдлагадаа өөрийн чадах бүхнийг харуулах нь дээр. Энд нь үнэнч байдал, ихээхэн хүчин чармайлт шаардагдана. Үүнээс болгоомжил, магадгүй сэтгэлзүйн дарамт авчирч магадгүй. Хүүхдүүд тань танаас илүү их анхаарал хувийн оролцоог шаардах болно.
Үхэр (4/20-5/20)
Идэвхигүй, хүнд өдөр. Таныг энгийн, өдөр тутмын хэвшмэл ажил төрөл хүлээж байна. Санаа муут хүний зүгээс саад тотгор учруулах дайралт давшилт ирж болзошгүй. Түүнчлэн гэр бүлийн харилцаанд асуудлууд үүсэх бололтой. Тэсэхийн аргагүй байдалд оруулах дайралт давшилт нь таныг хамт амьдарч байгаа хүмүүсийн аль нэгэнд ширүүн зан гаргах, аль эсвэл хэн нэгнийг гомдооход хүргэнэ. Тиймээс ийм зүйл хийхээс аль болох зайлсхийж, гэм зэмгүй хэн нэгнийг гомдоохгүй байхыг хичээгээрэй. Хилэнцийхэн энэ сард албан тушаал ахих магадлал өндөртэй байгааг зурхайд зурагдсан байна.
Хамтатгах (5/21-6/21)
Таагүй өдөр. Амьдралын эрч хүч тань буурна. Ажил хэргийн хамтрагч болоод даргатайгаа харьцах харьцаа чинь хүндхэн байж нэлээд хүч хөдөлмөрийг таниас шаардана. Гэлээ ч энэ нь таны нөр их хөдөлмөрийн хажууд юу ч биш. Бичиг баримттай ажилладаг бол энэ өдөр болгоомжлоорой. Шинэ танилтай болоход тааламжгүй бөгөөд хэн нэгний өдөөн хатгалагт өртөх магадлалтай тул биеэ хянах хэрэгтэй. Гэр бүл, ажлын хамт олон болон эргэн тойрныхоо хүмүүстэй харьцах харьцаандаа анхаарал тавиарай. Хуучин танилтайгаа таарч нилээдгүй хөгжилдөнө.
Мэлхий (6/22-7/22)
Сэтгэлийн амар амгалан, орлогын шинэ эх үүсвэртэй болох, тайвширалд хүргэх тааламжтай өдөр. Ирээдүйн үйл ажиллагааг өрөгжүүлэх, орлогын шинэ эх үүсвэртэй болох боломж олдохыг үгүйсгэхгүй. Төлөвлөсөн ажил бүтэхэд хурдан түргэн зан, буруу эрэгцүүлэл сөргөөр нөлөөлнө. Өрсөлдөгчдийн гүтгэлэг, хүмүүсийн зөвлөгөө, хов живнээс хол бай.
Арслан (7/23-8/22)
Элэг ходоод, гэдэсний өвчнүүд замбараагүй хооллолтоос болж үүснэ. Ялангуяа гэрээсээ хол яваа хүмүүст илүү хамаатай. Хоол төдийгүй уух усаа ч анхааралтай сонго. Эрүүл амдралын хэв маягийг баримтлал. Ажил хэргийн тухайд амжилттай байна. Өөрийнхөө хүчинд итгэж, тууштай үзэл бодолтой байснаар тушаал дэвшиж даргыэ байр сууринд хүрнэ.
Охин (8/23-9/22)
Болгоомжлох өдөр. Өнөөдөр хувь тавиланд тань гэнэтийн өөрчлөлт гарч болзошгүй. Энэ ордны эрчүүдийн дайчин чадвар нэмэгдэж, ажлын эрч хүч өснө. Гэхдээ гараг эрхэсийн тааламжгүй байрлал таны хүссэн үр дүнг авчрахгүй нь. Харин энэ ордны эмэгтэйчүүдэд албан бичиг хэрэг болон материаллаг үнэт зүйлтэй харьцахдаа болгоомжтой байхыг анхааруулж байна. Учир нь үүнээс асуудал үүсч мэдэх нь. Хэвийн бус хандлага таньд ажилд чинь нөлөөлөх бөгөөд хувийн амжилтанд тань сөргөөр нөлөөлж болзошгүй.
Жинлүүр (9/23-10/22)
Идэвхгүй өдөр. Хүлээлтийн байдалд байж нааштай сайн цагийг хүлээх хэрэгтэй. Энэ өдөр бусадтай үүсгэсэн маргаантай асуудлыг шийдвэрлэх гэж яарсаны хэрэггүй. Эргэн тойрны хүмүүсийн үзэл бодол буруу мэт санагдаж, эргэлзээ төрөх бололтой. Эрүүл мэндэд асуудал үүсэх тул анхаарал болгоомжтой байгаарай. Хоол хүнсээ зөв тохируулж хэрэлэхгүй бол хоол боловсруулах эрхтэнд өвчин олох магадлалтай. Хоолны дэглэм барих, цэвэр агаарт зугаалах зэрэг нь аливаа өвчнөөс сэргийлэх хамгийн сайн арга мөн болохыг санаарай.
Хилэнц (10/23-11/21)
Шүүмжлэлтэй өдөр. Магадгүй уур бухимдал нь ажил болон гэрт таагүй холбоо үүсгэж магадгүйг анхаараарай. Өөрийн зорилгыг ухамсарла, хувийн амьдралаа сайнаар өөрчлөхийг оролд. Үүнийг од гараг ивээх болно. Жаахан даруу төлөв бай. Өөрийгөө дүгнэх болон хүрээлж байгаа ойр дотны хүмүүсээ дүгнэ. Хэрэв танд нөхцөл байдлыг эерэгээр шийдвэрлэх боломж байгаа бол үүнийгээ хийгээрэй.
Нум (11/22-12/21)
Өөрчлөгдөхийг тэмүүлэх, хувь хүний хоорондын харилцааг шийдэх. Энэ бүгдийг ирэх жил хүртэл хойшлуул. Хэрвээ өөрийн тань үйлдэл нь болж байгаа зүйлсийг үнэн зөв дүгнэсэн суурин дээр үндэслэсэн бол амжилт хүндлэлийг олж авч чадна. Биеэ тоосон, өргөмжилсэн, хөндий хүйтэн байдал тань олон таагүй байдлыг авчирна.
Матар (12/22-1/19)
Шинэ долоо хоногийг ажиллах хүсэл, урам зоригоор дүүрэн эхлээрэй. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд шинэ санаа, төсөл төлөвлөгөөгөө баяжуулаарай. Аливаа чухал шийдвэр гаргахдаа өөрийн мэдрэмж, зөн билэгтээ найдах хэрэгтэй. Бизнесменүүд энэ өдрийг ажил хэргийн яриа хэлэлцээр, албан ёсны гэрээ хэлцэл байгуулахад ашиглахад үр дүн сайтай байх болно. Мөн хууль эрх зүйн асуудлаар зөвлөгөө авахад сайн өдөр.
Хумх (1/20-2/18)
Одод эрчимтэй ба далайцтайгаар хөдлөхийг зөвлөж байна. Ирээдүй санагдах боловч шинэ ажлаас бүү татгалз. Санхүүгийн асуудлыг шийдэхдээ өөрийн зөн билэгтээ найд. Эмэгтэйчүүд алдагдал хүлээх боловч оруулсан мөнгө бүрэн дүүрэн төлөгдөнө. Янз бүрийн ажиллагаа ба гэрээ хэлэлцээрт амжилттай өдөр.
Загас (2/19-3/20)
Хувийн амьдралд хүндрэл үүснэ. Эмэгтэйчүүд оддын хамгаалалтад байна. Тэдний бүх үйл хэрэгт амжилт дагалдах болно. Хэрвээ та, үүссэн нөхцөл байдлыг маш хурдан барьж авахгүй бол танд бага зэрэг асуудал үүсч болохыг анхааруулж байна. Архи, дарс мэт согтууруулах ундааны зүйлсийн хэрэглээг багасгах төдийгүй, хэрглээнээс бүр хасаарай.