Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ш.Оюундалай: Хүүгийнхээ төлөө л амьдармаар байна /бичлэг/
Нийгэм

Ш.Оюундалай: Хүүгийнхээ төлөө л амьдармаар байна /бичлэг/

Урлаг Урлаг17/09/2015Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1442463870_dsc00252-600x3384579624912015-09-17-12-29[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ясны хорт хавдар гэсэн оноштой, Монголд эмчилгээгүй Ш.Оюундалай охинд туслах давалгааг Монголын сайтын холбоо эхлүүлсэн. Өмнөх нийтлэлийг /Үйлдвэрлэлийн ослоор аавыгаа алдсан 4 настайд хүүгийн ээжид амьдрал "бэлэглэе”…, хүмүүсээ эндээс уншина уу?

DSC00256Охиноо амьдруулчих юмсан гэсэндээ хөлөө эргэтэл гүйж яваа Тунгалаг эгч, Ш.Оюундалай охиноо, бас бяцхан хүүг нь дагуулчихсан "Солонгосын эмнэлгээс хариу ирсэн шүү” гэсээр ажил дээр орж ирэв.

Ш.Оюундалайн нэг хөл шагайнаас доош мэдээгүй учраас хөлөө чирж, доголцоглож явна. Адтай сэргэлэн, дүрсгүй бяцхан хүү нь одоо 4 настай. Аав, ээж гэхээс өөр үг хэлж чаддаггүй аж.

Солонгосын 1 эмнэлгээс хагалгаа хийх боломжгүй гэсэн бол нэг эмнэлэг нь тодорхой оношийг мэдэж байж шийдвэр гаргахаа илэрхийлжээ. Харин Солонгос улсын цөмийн энергийн төв эмнэлгээс хагалгаа хийх боломжтойг мэдэгдээд доорхи үнийн саналын хариуг явуулсан байна.

1212222224444423-хан настай ч өөртөө ахадсан их зовлонг энэ бүсгүй тээж явна. Өөрөө амьдрал үхлийн даваанд өвчний зовиурт шаналахын хажуугаар эр нөхрөө алдаж ганц хүүгээ өнчрүүлж үлдээхгүй гэсэндээ ийнхүү нугарахгүй тэмцэж явааг нь харахад биширмээр. Хими, туяа эмчилгээнд түлэгдэж, хотойсон гэдэс, нурууг нь харахад өөрийн эрхгүй өр зүсэгдмээр. Түүний яриаг уншигчиддаа хүргэе

Ш.Оюундалай: Хүүгийнхээ төлөө л амьдармаар байна.

 

Ийн нулимс дуслуулан ярьж зогсоо, дөнгөж амьдралын амтанд умбаж байх 20 хэдхэн настай охинд туслахсан даа, Монголчууд минь. Бяцхан хүүг өнчрүүлж үлдээхгүйн тулд чадах явахаараа тусалцгаая.

Бидний зөвлөснөөр охины ээж Тунгалаг Ш.Оюундалай охины нэр дээр хандивын данс нээсэн.

Хандивын данс:
ХААН БАНК: 5071272294
ТӨРИЙН БАНК: 103600495728
ХАС БАНК: 5001514906

Хүлээн авагч: Ш.Оюундалай

Сэтгэлийн өглөг хэзээ ч багаддаггүй. 23-хан настай энэ охиныг хагалгаагаа амжилттай хийлгээд ээждээ, хүүдээ эрүүл саруул болоод буцаад ирэх тэр сайхан мөчийг хамтдаа бүтээхийг уриалж байна.

Сайн үйлс дэлгэрэх болтугай.

 

Монголын сайтын холбоо

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол” арт галерей “Бээжин Дандай 2026” олон улсын арт экспод оролцоно

05/05/2026

“Соёлын боловсрол-Нэг Монгол” нээлттэй өдөрлөг болж байна

05/05/2026

G-Dragon-ы “Арьс өнгөөр ​​ялгаварлан гадуурхах үзэлтэй” футболк маргаан дагуулав

04/05/2026

“The Devil Wears Prada 2” кино эхний гурван хоногтоо 233 сая ам.долларын орлого олжээ

04/05/2026

Их Моголын эзэнт гүрний үеийн одон орны багаж хэрэгслийг үнэ хаялцуулжээ

04/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.