Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Олон улсын залуу циркчдын наадам” болно
Нийгэм

“Олон улсын залуу циркчдын наадам” болно

Урлаг Урлаг25/09/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
11952878_1469591553346924_7398243502273584830_o871903482015-09-25-14-46[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Монгол циркийн 70 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Өөртөө спорт, урлагийн олон төрлийг шингээсэн, мөн ямар ч тайлбар, орчуулгагүйгээр ойлгож болох онцлогтой цирк хэмээх урлаг Монгол Улсад 1930-аад оны дунд үеэс хөгжиж эхэлсэн бөгөөд 1941 оны долдугаар сарын 9-нд Яармагийн задгай циркэд анхны бүрэн хэмжээний тоглолтоо хийж байсан юм.

   Тэрхүү тэмдэглэлт өдрөөс хойш 70 жил өнгөрөхөд монгол циркчид дэлхийн таван тивд мөрөө гаргаж, олон улсын тавцанд баттай байр сууриа эзлээд байгаа билээ. Манай жүжигчид энэ хугацаанд циркийн уламжлалт төрлүүдийг эх орондоо хөгжүүлэхээс гадна уран нугаралт, хүнд жингийн төрлийг энэ урлагийн бие даасан нэгэн төрөл болгон гаргаж ирсэн байна.

   Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, ардын жүжигчин Л.Цогзолмаа, Төрийн шагналт, ардын жүжигчин, нэрт хөгжмийн зохиолч Л.Мөрдорж, хөдөлмөрийн баатар, гавьяат жүжигчин, дархан аварга Д.Дамдин, Төрийн шагналт, ардын зураач Л.Намхайцэрэн нарын манай улсын урлаг, спортын талбарт нэрээ дуурсгасан олон алдартан циркийн манежнаас хөдөлмөрийн гараагаа эхэлж байжээ.

Наадмын үндэслэл, хэрэгцээ шаардлага:

Техник, технологи асар хурдтай хөгжиж байгаа өнөө үед нийгэм тэр чигтээ цахим ертөнц рүү хэт автаж, ном унших, музей, театр, циркэд очих сонирхол нь огцом буурч байгаа билээ. Урлагийн ямарваа нэг бүтээлийг чихба нүдээрээ залгиж, тархиараа зажлан шим шүүсэнд нь уураг тархи, оюун ухаан тэжээгдэн амьдардаг гэдгийг хүн бүр ойлгохгүй зөвхөн эд хөрөнгө хэмээн сэтгэж явсаар нийгэм тэр дундаа залуу үе, залуусыгуриаландуудаж, сурган хүмүүжүүлэх гайхамшигт циркийн урлагийн үүрэг нь огцом багасаж зөвхөн “урлаг” гэсэн ганц талаа барин хөгжиж, гадаад зах зээлд илүүтэй үйлчилэх болсон нь үнэн билээ.

“ОЛОН УЛСЫН ЗАЛУУ ЦИРКЧДЫН НААДАМ” –ыг зохион байгуулснаар Монголын үзэгчидэд соёлын хүмүүжлийн хүчтэй зэвсэг болж, сэтгэлгээний шинэчлэл авчирахын зэрэгцээ циркийн урлагийн орчин үеийн чиг хандлагыг мэдрэх таатай боломж бүрдэнэ.

Түүнчлэн  залуу уран бүтээлчид, жүжигчдийн уран чадвар, төрөлд байх мөн чанар, өөрсдийн байр сууриа тодорхойлох гээд бүгд нэгэн цогц, хөдөлгөөнгүй хүлээн зөвшөөрөгдөх томоохон наадам болох юм.

Оролцох орнууд:

Монгол ,Өвөр Монгол ,Япон ,Казахстан ,ОХУ ,Бурият ,Швейцарь ,Вьетнам, Якут

Хугацаа: 2015.10.12-с 18-ны хооронд болно.

www.Urlag.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Нобелийн долоо хоног эхэллээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дундговь аймгийн Төв номын сангийн 80 жилийн түүхийг баримтжуулжээ

06/10/2026
Нийгэм Урлаг

Дэлхийн багш нарын өдөр тохиож байна

05/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пол Радд зураг авалтын талбайд гар утсаа авч явахаа больжээ

09/10/2026

Жулиа Стайлс олон жилийн айдсаа даван туулж байна

09/10/2026

Эндрю Гарфилд Сэм Алтманыг мундаг хүн гэж бодож байжээ

09/10/2026

Дэвид Боуигийн 80 насны ойг “Bowie80” хөтөлбөрөөр тэмдэглэнэ

09/10/2026

Орчин үеийн урлагийн уран бүтээлч Т.Энхболдын “Олборлолт” тусгай үзэсгэлэнг толилуулж байна

09/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.