Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Г.Батхүү: Бид монголын кино урлагаа дэлхийн хэмжээнд хүргэхийн төлөө ажиллаж байна
Дуу хөгжим

Г.Батхүү: Бид монголын кино урлагаа дэлхийн хэмжээнд хүргэхийн төлөө ажиллаж байна

Урлаг Урлаг25/09/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12041996_1671685006410386_692786181_n9453368652015-09-25-15-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Тэнгэрийн модун” ТББ-аас санаачлан Оросын киноны зах зээлийг  монголдоо оруулж ирж “Рекитер-2” УСК-ны нээлтийг амжилттай хийснийг уншигчид маань андахгүй мэдэх биз ээ. Тус кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчдийг байлдан дагуулж чадсан юм. Тэгвэл бид энэ удаагийн ярилцллагын буланд “Тэнгэрийн модун” ТББ-ын тэргүүн Г.Батхүүтэй ярилцснаа хүргэж байна.

– Та бүхний зохион байгуулсан “Рекетэр-2” УСК монголд амжилттай нээлтээ хийлээ. Тэгвэл дараа дараагийн хийгдэх ажлууд юу байна вэ?

– Бид монголын кино урлагаа дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц “Hollywood”-ын хэмжээнд уран сайхны киног бүтээхийг зорин ажиллаж байна. Энэхүү зарчмын хүрээндээ хамгийн сайн чанартай кино уран бүтээлийг гаргахыг зорьж байгаа юм. “Тэнгэрийн модун” ТББ, “Монгол кино фонд” ХХК нар “Сата филм”- тэй хамтран дараагийн нээлтээ хийх киноны ажилдаа ороод байна.

– Тус киноны хувьд хийгдэх ажлууд хэдэн хувьтай явж байна вэ?

– Энэхүү уран бүтээл маань зохиолын шатандаа явж байгаа бөгөөд Монголдоо зураг авалтыг нь хийхээр төлөвлөж байна. Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар уг кино төсөлд бидэнтэй хамтран ажиллаж байна. Мөн Украйн улсад 10 гаруй мянган доллараар дублешийг нь хийлгэсэн кино уран бүтээлээ бид тун удахгүй Улаан-Үүд хотын бүх кино театруудаар нээх гэж байна. Киноны нэрийг одоогоор бид нууцлаад байгаа юм. Тус киноны нээлтийг хийхээс гадна бид Буриадын Замалев продюсертэй хамтран ажиллахаар гэрээ байгуулаад байна. Энэхүү гэрээгээ бид “Буриадын соёлын яам”-ны хүрээнд хамтарч ажиллахаар зорьж байна. Ерөнхийдөө кино маань 10 дугаар сарын сүүлээр Улаан-үүд хотын дөрвөн кино театруудаар нээлтээ хийнэ.

– Кино уран бүтээлийн дууг бүтээж амьдруулах нь хамгийн чухал ажлуудын нэг байдаг. Энэхүү киноны хувьд ?

– Тус киноны sound track-ыг “Хатхур” хамтлагийн реппер Дзе орос хэлээр дуулж амьдруулсан байгаа. Москва, Эрхүү зэрэг бүх хотуудаар дуугаа хүргэх үүднээс киноныхоо дууг Орос хэл дээр дуулуулсан байгаа.

– Таны хувьд монголын кино урлагийн хөгжил хэр байна гэж дүгнэж байна ?

– Урлаг урлагийн дээд кино урлаг гэж ярьдаг. Энэ ч утгаараа би Монголын кино урлагийг муу гэж хэлэхгүй. Манай зах зээл жижиг учраас дэлхийн хэмжээнд “Hollywood”-ын хэмжээнд биш юм аа гэхэд хөрш Орос орны хэмжээнд киногоо хийдэг болоосой гэдэг үүднээс энэхүү арга хэмжээнүүдийг зохион байгуулж хэлэлцээрүүдийг хийгээд явж байна даа.

– Өмнө нь “Хас медиа” энтертайменттай хамтран ажиллаж монголын кино сонирхогчдод  “Рекитер-2” УСК-ны нээлтийг эх орондоо амжилттай хийсэн. Тэгвэл энэ удаагийн кино ажилдаа ямар студи уран бүтээчидтэй хамтран ажиллаж байна вэ?

– Энэ удаагийн уран бүтээлдээ ч бид мөн адил “Хас медиа” энтертаймэнттай хамтран ажиллахыг зорьж байна. Тэд хамгийн сүүлийн үеийн “freedom epic” гэх Hollywood-ын камерыг захиалж оруулж ирлээ. Өөрөөр хэлбэл бид Hollywood-ын түвшинд кино хийх боломжтой болж байгаа юм.

Ярилцсанд баярлалаа 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Мэрайя Кэри “Billboard Hot 100” жагсаалтыг тэргүүлж, түүхэн дээд амжилт тогтоолоо

25/12/2025
Дуу хөгжим Урлаг

“The Road To Hell” дууг зохиогч Крис Ри таалал төгсжээ

24/12/2025
Дуу хөгжим Урлаг

Өнөөдөр Эдит Пиафын мэндэлсний 110 жилийн ойн өдөр

19/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ЗХУ-ын Төрийн шагналт, ОХУ-ын Ардын жүжигчин Вера Валентиновна Алентова 83 насандаа таалал төгслөө

25/12/2025

Жүжигчин Расселл Брэндэд бэлгийн шинжтэй хоёр хэрэг нэмэгджээ

25/12/2025

Тейлор Свифт Зул сарын баярын үеэр хандив өргөжээ

25/12/2025

“Stranger Things” хамгийн алдартай цуврал болжээ

25/12/2025

Фараоны завийг сэргээн барих ажил эхэлжээ

25/12/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.