Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Улаанбаатар” олон улсын кино наадам “Элэг нэгтэн” киногоор нээлтээ хийнэ
Нийгэм

“Улаанбаатар” олон улсын кино наадам “Элэг нэгтэн” киногоор нээлтээ хийнэ

Урлаг Урлаг06/10/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
51680488673260b91cd601d7c2c659a83502120202015-10-06-10-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

БСШУЯ санаачлан Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ), Бүгд Найрамдах Франц Улсын Элчин Сайдын Яамтай хамтран, Монголын Кино Урлагийн Зөвлөл (МОКУЗ)-ийн дэмжлэгтэйгээр кино урлагийн салбарын олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан артхаус чиглэлийн кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх 7 дахь удаагийн “Улаанбаатар” Олон Улсын Кино Наадмыг энэ сарын 7-11-нд зохион байгуулах гэж байна.

Тус наадам “Олон улсын кино хөтөлбөр” “Францын кино өдөрлөг”, “Монгол кино хөтөлбөр”,“Улаанбаатар” олон улсын кино форум гэсэн үндсэн дөрвөн хэсгээс бүрдэх аж.

 

 

Тэгвэл  “Монгол кино хөтөлбөр”-ийг нээж найруулагч Ш.Доржсүрэнгийн “Элэг нэгтэн” бүрэн хэмжээний уран сайхны кино шалгаран дэлхийн нээлтээ 10-р сарын 7-нд хийхээр болжээ. Тус кино нь Азийн шилдэг жүжигчдийг тоглуулсан бөгөөд англи хэл дээр бүтсэн анхны монгол кино билээ.  Харин монголын үзэгчддээ зориулан ам барин орчуулга хийгдсэн юм.

“Элэг нэгтэн” киноны үйл явдал Таиландын Банкгог хотод өрнөнө.  Сара хэмээх эмэгтэй хүсэл мөрөөдлөө шалбаагтай хутгуулсан нэгэн… Гэвч тэр бууж өгөхийг хүсээгүй юм. Тэрбээр эхэндээ дэндүү аз жаргалтай байлаа.

Түүний нөхөр Аксент хүмүүнлэгийн байгууллагад ажилладаг эрлийз хүн бөгөөд байгууллагынхаа шугамаар Монголоос олон эмэгтэйчүүдийг урьж тусламж үзүүлдэг байв. Гэвч энэ тусламж ч тэр, Сарагын аз жаргал ч тэр удаан үргэлжилсэнгүй….

 

 

Тэдний нийгэмлэг дэлхийн хамгийн нөлөө бүхий тэрбумтнуудад үйлчилдэг бөгөөд маш хариуцлагатай бас их мөнгөний ажил… Эхний удаа нөхөртөө чин сэтгэлээсээ хайртай Монгол бүсгүй энэ талаар огт сэжиг аваагүй байна. Монголоос захиалгын дагуу ирэх ёстой байсан эмэгтэйн онгоц хойшилсноос болж Аксент хүнд байдалд орно. Энэ ажил бүтэлгүйтвэл тэр амиа ч алдах эрсдэлтэй тулгарна. Учир нь энэ даалгаврын цаана нэгэн тэрбумтан үхэх гээд хэвтэж байгаа….

Гэвч харамсалтай нь энэ үед түүний нэгэн адил балчирхан Монгол охин тэдэн дээр ирж үйл явдал сонирхолтойгоор үргэлжлэх болно. Тэр охины хувь заяа цааш хэрхэ бол гэдгийг киногоо үзэж тайлаарай.

Х.Даваа

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Оюун билгийн бэлгэдэл, төгс гэгээрэлд хүрэхийг даатгагч шүтээн хадгалагдаж байна

26/03/2026

“Spider-Man: Brand New Day” киноны трейлер түүхэн дээд амжилт тогтоов

25/03/2026

Селин Дионы амьдрал, мэдрэлийн ховор эмгэгийнх нь талаар өгүүлэх кино гарна

25/03/2026

“Netflix”-ийн хоолны шоуны улмаас аяллын салбарын эрэлт огцом өслөө

25/03/2026

“Mild Orange” хамтлаг Улаанбаатарт тоглолтоо хийнэ

25/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.