Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
Үндэсний хөгжим

Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ

Урлаг Урлаг07/10/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дохио !! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:

Өнөө шөнө Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговийн нутгаар, маргааш өдөр Хэнтий, Дорнод, Сүхбаатар, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед 24 метр хүрч ширүүснэ. 
Малчид, тариаланчид, ард иргэдийн анхааралд:
Өнөө шөнө нутгийн төв хэсгээр, маргааш өдөр зүүн зүгийн нутгаар цас орж, цасан болон шороон шуурга шуурч хүйтэрхийг онцгойлон анхааруулж байна.

2015 оны 10 дугаар сарын 07-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ: 

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орно. Салхи баруун хойноос шөнөдөө нутгийн өмнөд хэсгээр секундэд 18-20 метр, өдөртөө зарим газраар  секундэд 12-14 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар  5-10 градус, бусад нутгаар 0-5 градус хүйтэн, өдөртөө  Хэнтийн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад  нутгаар 1-6 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүрч, шороон болон цасан шуурга шуурна. Нутгийн баруун хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан,  өдөртөө 1-6 градус,  нутгийн зүүн хэсгээр шөнөдөө  3-8 градус, өдөртөө 6-11градус дулаан байна. 

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр, зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Шөнөдөө 0-2 градус, өдөртөө 3-5 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч Дундговийн нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ.  Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө зарим үед секундэд 18-20 метр хүрч шороон шуурга шуурна. Хүйтэрч шөнөдөө 1-3 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

2015 оны 10 дугаар сарын 08-наас 10 дугаар сарын 12-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан  төлөв:

  8-нд зүүн зүгийн нутгаар, 9-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр хур тунадас, цас орно. Бусад хугацаанд хур тунадас орохгүй. Салхи 8-9-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 14-16 метр, зарим үед секундэд 20 метр хүрч шороон болон цасан шуурга шуурна. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст хүйтэн, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар өдөртөө дулаарна. 

 
 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Converse” болон “Swarovski” брэнд хамтарч шинэ загварууд худалдаанд гаргалаа

20/05/2025

“Final Destination” киноны шинэ анги тасалбарын борлуулалтаар тэргүүлжээ

20/05/2025

Хилийн цэргийн дуу бүжгийн чуулгын гоцлол дуучин М.Отгонжаргал олон улсын уралдаанд тэргүүн байр эзэлжээ

20/05/2025

Зураач Ц.Солонго “TERRAIN” уран бүтээлийн үзэсгэлэнгээ дэлгэлээ

20/05/2025

ФОТО: Бүжигчин М.Бямбаагийн “Миний ертөнц” бие даасан тоглолтоос

20/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.