Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»10 жилийн дараа харамсах 10 зүйл
Дуу хөгжим

10 жилийн дараа харамсах 10 зүйл

Урлаг Урлаг10/10/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
21a63aatii3b7c8eo51hi2ehck916250382015-10-10-13-45[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хэрэв та өдөр тутамд эдгээр зүйлийг хийдэг бол 10 жилийн дараа заавал харамсах болно.

Залхуурах

Залхуурсны ашиг тус гэж ерөөсөө байхгүй. "Залхуу хүмүүс аливаа зүйлийг хялбар хийх арга олдог" гэсэн үг залхуу хүмүүсийн өөрсдийгөө өмөөрөн гаргасан үг. Залхуурч хэвтэн, фэйсбүүк гүйлгэн, candy crush тоглон хэвтэж байгаад амжилтад хүрсэн хүн ховор.

Хойш тавих

Энэ бол залхуурлын нэг шинж. Маргааш маргааш гээд байвал Монголын маргааш дуусахгүй, мөн ямар ч ажил урагшлахгүй. Маргаашгүй мэт бай.

Бүх зүйл хошуу дүрэх

Таны амьдрал, эргэн тойрны хүмүүс таны хүссэнээр байна гэж үгүй. Аливаа жижиг сажиг зүйлд хошуу дүрэлгүйгээр  одооноос тоолгүй орхиж суръя.

Оромдох

Хэзээ ч битгий оромд. Ажил дээрээ, гэртээ, найзууддаа, өөрийн сонирхлоо хийсэн шиг хий.

Бууж өгөх

Аливаа зүйлийг хийж дуусталаа битгий бууж өг. Боломжгүй зүйл гэж байхгүй. Алдсан ч алдаанаасаа суран урагшлан хичээх хэрэгтэй.

Өөрчлөгдөхөөс айх

Бүх зүйл өөрчлөгддөг. Өөрчлөлтөөс айж бүү зугт. Хүлээж аван дасан зохицох хэрэгтэй.

Өөрийгөө хэт дөвийлгөх

Та амжилтад хүрсэн байж болно. Та өөртөө итгэлтэй байж болно. Гэхдээ өөрийнхөө "Эго"-гоо ямар байгааг нэг бодоод үзэх хэрэгтэй. Танаас илүү сайн хүн оршсоор байгаа. Байх ч болно.

Муу хүнтэй үнэнч нөхөрлөх

Муу хүнээс найзын харьцаагаа тасалж болно. Энэ бол ямар ч нэг байдлаар буруу, муу зүйл биш. Таны эргэн тойронд өөр олон хүн байгаа учир найз нөхөд олдох болно.

Хэн нэгэнд өөрийн тань мөрөөдлийг заахыг зөвшөөрөх

Аав ээжээрээ ямар мэргэжил эзэмшиж, юу хийхээ заалгах, чамайг тамирчин болгохыг хүсдэг биеийн тамирын багшийнхаа захиасыг дагах, алдартай дуучин болж чадна гэсэн найз нөхдийн ятгалгад автах. Хэдийгээр бүгд таны сайн сайхны төлөө л зөвлөж байгаа ч тэдний үгэнд орох албагүй. Юу хүсч мөрөөдөхөө шийдэх толгой таны хүзүүн дээр бий.

Өөрийнхөөрөө байж чадахгүй байх

Бусдад таалагдахын тулд баг зүүн амьдрах хэрэггүй. Өөрийнхөөрөө байж чадвал таныг ойлгодог зөв хүмүүс таны эргэн тойронд гарч ирэх болно. Яг л борооны дараах мөөг шиг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Tomorrowland” Ази дахь анхны фестивалиа Тайландад хийнэ

08/01/2026
Дуу хөгжим Урлаг

“KPop Demon Hunters” киноны дууны цомог “Billboard” жагсаалтын гуравдугаарт бичигдлээ

06/01/2026
Дуу хөгжим Урлаг

Италийн нэрт дуучин Лаура Паузини олимпын нээлтэд оролцоно

05/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монголын шилдэг нийтлэл” цувралын 44 дүгээр боть “мэндлэв”

09/01/2026

Мөсөн сурын олон улсын тэмцээнд гадаадын харваачид өрсөлдөх нь

09/01/2026

Казакстаны жүжигчин Мурат Бисембин 53 насандаа таалал төгслөө

08/01/2026

“Хангайн бор” туужаар Холливуудын уран сайхны кино бүтээнэ

08/01/2026

Фото: Харбины мөсөн баримлын наадмаас

08/01/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.