Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 13. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 1. Ангараг гараг. Тэргүүн дагуул одтой, 6 цагаан мэнгэтэй, хар нохой өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх.Шүтэн барилдлага Сансар. Өдрийн наран 7 цаг 31 минутад мандан, 19 цаг 21 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр буян номын үйлийг эхлэх, дээдсээс халамж хүсэх, лам хувраг болох, багш шавьд барилдах, номын абшиг авах, шинэ гэр ба байр авах, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, гэр, байшингийн суурь тавихад сайн. Нүүдэл суудал хийх, хэрүүл тэмцэл хийхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өнөөдөр ямар ч ажилд анхаарал, болгоомжтой ханд. Нөхцөл байдал таны хүлээж байснаас өөрөөр эргэж болзошгүй. Холбоо харилцаагаа сэргээж, дэмий хоосон найдвар тээхээс сэргийл. Ажлын түншүүд урам хугалж магадгүй. Арилжаа наймаа хийх хэрэггүй, та өөрийн боломжоо зохих ёсоор үнэлэхгүй, бас зөв шийдвэр гаргаж чадахгүй байх. Таны төлөвлөгөө биелэхгүй байх магадлалтай. Сайн төлөвлөгөө судалгааны ачаар таны санасан бүхэн сэтгэлчлэн бүтэх магадлал тун өндөр байна.
Үхэр (4/20-5/20)
Шүүмжлэлтэй өдөр. Энэ өдөр санамсаргүй эргэлт гарч болох тул сонор сэрэмжтэй байгаарай. Чухал шийдвэр гаргалгүй, удирдлага хамт олонтойгоо зөв боловсон харьцаж, аливаа хэрүүл маргаанаас зайлсхийж, тайван байх өдөр. Өдрийн хоёр дахь хагасаас сэтгэл санаагаар унах, толгой өвдөх, бие тавгүйтнэ. Багахан санхүүгийн хямралаас төвөггүйхэн гарах бөгөөд гэр бүлийхэн таныг магтан сайшаана. Орой үдэш ганцаар бүү яв.
Хамтатгах (5/21-6/21)
Амьдралын идэвх буурах өдөр. Та бизнесийн асуудлаар ямар нэгэн шийдвэр гаргах гэж байгаа бол эргэж буцах бололтой. Энэ байдал чинь мөнгийг гамгүй зарцуулахад хүргэнэ. Магадгүй үрэлгэн байдал, хүмүүжилтэй холбоотой мөн хүүхдийн сурлага, өндөр настангуудын эмчилгээ гэх зүйлсээс хамаарна. Хувийн амьдралд ч асуудал тулгарч болзошгүй. Хосуудын хувьд санхүүгийн бэрхшээл гарч болзошгүй учир аливаа худалдан авалтандаа тооцоотой ханд. Үүнээсээ болоод эртний гомдлууд илэрч магадгүй.
Мэлхий (6/22-7/22)
Болгоомжтой байх өдөр. Өнөөдөр та удирдагчтайгаа болон ажлын хамтрагчтайгаа муудалцаж магадгүй. Та өөрийн төлөвлөгөө болон санаагаа өөртөө хадгалах нь зүйтэй, эс тэгвээс бүгд талаар болно. Таны шинээр хийж эхлэх ажилууд танд сонирхолгүй байх боловч шинэ танилууд танд шинэ санаа өгч, боломжуудыг нээж өгнө. Зам хөндлөн гарахдаа болгоомжтой гарч, аваар ослоос сэрэмжлээрэй.
Арслан (7/23-8/22)
Шаргуу зорилготой хүмүүст таатай өдөр. Гэрээ хэлэлцээр зохион байгуулах, шаардлагатай хууль эрхийн зөвлөгөө авахад энэ өдрийг ашиглахыг зөвлөе. Тавьсан зорилго руугаа идэвхтэй тэмүүлэх нь ирээдүйд ажил албандаа өндөр амжилт үзүүлэх үндэс болно. Чухал асуудал шийдвэрлэхдээ өөрийн зөн билигтээ найд. Шударга байх гэсэн хурц зан эргэн тойронд болж байгаа сөрөг үйл явцуудыг тайвнаар ажиглах боломжийг олгохгүй. Тиймээс өөрийнхөө тоосон дор үхсэн мэт чимээгүй байх хэрэгтэй.
Охин (8/23-9/22)
Үйл явдлын гэнэтийн эргэлт танд ашиггүйгээр тусах магадлалтай байна. Юу юунаас илүүтэйгээр өөрөө өөрийгөө удирдан жолоодож, асуудалд яарч тэвдэн бодлогогүй хандаж хөнгөн хуумгай шийдвэр гаргахгүй байхыг хичээгээрэй. Өөрийнхөө тэнцвэртэй байдлыг тогтоон барихын тулд ихээхэн хүчин чармайлтыг гаргах шаардлага ч гарч мэднэ. Хэт их ачааллын улмаас орой тийш сэтгэл санаа хямарч, толгой хүчтэй өвдөж, хууч өвчин сэдэрч болзошгүй тул цаг алдалгүй эмчилгээ сувилгааг хийж эхлэх нь чухал болохыг анхаараарай.
Жинлүүр (9/23-10/22)
Өнөөдөр та олны анхаарлын төвд байх ба энэ нь танд маш ихээр таалагдах болно. Эдийн засаг болон материаллаг байдал сайжирч, дээрдэх төлөвтэй. Ажил бизнесээс ахиухан ашиг орлого орж ирнэ. Таныг илүү хүчтэй чин сэтгэлийн хүсэл тэмүүлэл нөмрөн авна. Магадгүй эртний мартагдсан, хийхээр төлөвлөж байсан ажил эргэн ирж гүйцэтгэгдэх бололтой. Үүнтэй холбоотойгоор бизнес, арилжаа наймааны салбарт шинэ чиглэл үүсэж мэднэ. Гэр орноо тохижуулах, ая тухтай байдлыг дээшлүүлэх ахуйн ажилд ханцуй шамлан оролцоно.
Хилэнц (10/23-11/21)
Шинэ ажил эхлэх, ажлын түншүүдтэйгээ тогтоосон харилцааг шинэ түвшинд гаргахад таатай өдөр. Таны энерги, амьдралын эрч хүч маш сайн байна. Дасал болсон ажил үүргээ биелүүлэхдээ хэвийн бус хандлагаар хандах, этгээд сонин үйлдэл хийж олныг алмайруулж мэднэ. Ингээд та хүмүүсийн ярианы гол сэдэв болох шинжтэй. Иймээс биеэ барь, эхлээд бод дараа нь хий хэмээн одод зөвлөж байна.
Нум (11/22-12/21)
Туйлын онцгүй өдөр. Муу санаатнуудын хуурмаг, гүтгэлэг нь ажлаа урагшлуулахад муу нөлөө үзүүлнэ. Хамтрагч нарынхаа харилцаанд үүссэн нөхцөл байдал нь эргэж харахад хүргэнэ. Таны хүрээллээс хэн нэгэн таны эсрэг үйлдэл хийж байна. Өнөөдөр дотоод мөн чанар орчин байдалд тусгалаа олж нөлөөлнө.
Матар (12/22-1/19)
Таны үйл хөдлөл, үг яриа чинь олон нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хил хязгаарыг давж бусдын эгдүүцэл, дургүйцлийг төрүүлнэ. Өмнөө тавьсан зорилгодоо хүрэхэд тийм ч амар биш байх бололтой. Ажил дээр болон ар гэрт ч таны нэр хүнд сайн бус байх нь ээ. Төлөвлөгдөөгүй элдэв зардал, чирэгдлээс болж таны хэтэвч хурдан нимгэрэх тул арвич хямгач байхыг хичээгээрэй. Азгүйтэл дагаж осол гэмтэлд орох магадлал өндөр байна.
Хумх (1/20-2/18)
Үдээс өмнө таны залбираагүй, эсвэл мартахаас чинь болж таагүй байна. Мэргэжлийн хүрээнд хамтрагчтайгаа эсвэл удирдлагатайгаа харилцах нь хүндрэлтэй байна. Огцом үг хэллэг хэлэх эсвэл бодлогогүй үйл хөдлөл хийхээс зайлсхий. Учир нь одод таагүй явдлын тухай сануулж байна. Хамт ажиллагсадтайгаа болгоомжтой ханд. Өдрийн эцэст хамт ажиллагсад ба түнштэй харьцах харьцаа зүгширнэ. Өөрийн сэтгэл санааны илрэлийг барь. Өдөөн хатгалтанд өртөх хэрэггүй. Эсрэг хүйстэнтэйгээ харилцахад таатай байна.
Загас (2/19-3/20)
Зөрчилдөөнтэй, хоёрдмол өдөр. Энэ өдрийн эхэнд ажил төрөлд болон, ер нь үйл ажиллагааны бүх хүрээнд тогтвортой байдал хадгалагдана. Гарч болох эрсдлээс айхгүйгээр зоригтой ажиллаж чадвал тэр хэмжээгээр ажил хэргийн явц урагшилж ашиг орлого нэмэгдэх болно. Харин өдрийн хоёрдугаар хагаст ажил дээр ч, гэр оронд ч аюултай нөхцөл байдал үүсэж мэднэ. Харилцан буулт хийх гэсний шаардлагагүй. Зөвхөн өөртөө л итгэж найд.