Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 14. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 2. Буд гараг. Салхины эх одтой, 5 шар мэнгэтэй, харагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Үл зохилдох. Шүтэн барилдлага Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 33 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана. Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Сайхан өдөр. Сэтгэл санаа амгалан тайван, төгс зохицолтой. Хайр сэтгэлээ илчлэх, шинэ танилтай болоход таатай. Оюун ухаан, хүчээ зориулж, мөнгө хөрөнгөө зарцуулах шинэ салбарыг эрж хай. Юу ч барьж авсан ирээдүйд та амжилтад хүрнэ. Гэхдээ өөрийн хүч, боломжийг хэтрүүлэн үнэлэх хэрэггүй, хязгаартай гэдгийг сана. Ажлын түншүүдийн шийдмэг үйлдэл, тусламжийн ачаар таны материаллаг байдал эрс дээшилнэ.
Үхэр (4/20-5/20)
Тааламжтай өдөр. Амьдралын эрч хүч дээд зэрэгт байна. Санхүүгийн шинэ эх үүсвэр олох, шинэ бизнес санаа олох, худалдаа наймааны ажил хийхэд үр дүнтэй. Томоохон амжилтанд хүрэхэд хамтрагчийн тань дэмжлэг туслалцаа танд хэрэгтэй. Эмэгтэйчүүд шинэ танилтай болох эсвэл болзоо хүлээж байна. Та энэ уулзалтаас харамсахгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Энэ өдөр ихэнх энэ ордныхны хувьд цочрол, итгэл найдвар алдах гэх мэт сэтгэл санаанд том хар цэг гарах өдөр учир таны мартагдашгүй өдрүүдийн нэг байна. Магадгүй ажил хайх нь урагшгүй байна. Шалгаруулагчид таны бодож байгаагүйгээр сохорчихсон мэт сэтгэгдэл төрнө. Бухимдал гутрал илүү давамгайлж болно. Тиймээс сэтгэл санаагаа төвлөрүүлж, амар тайван газар байхыг хичээгээрэй.
Мэлхий (6/22-7/22)
Хүнд өдөр. Мэргэжлийн хүрээнд алдаа оноо сөөлжилсөн өдөр байх болно. Хувийн харилцаанд асуудал гарна. Хамтрагчийн харилцаа, ойр дотныхон болон найз нөхдийн харилцааны бат бөх чанар шалгагдах болно. Шинэ ажил эхлүүлэх, гэрээ хэлцэл хийхээс татгалзах нь зүйтэй. Шинээр эхлүүлсэн ажил санхүүгийн хямралд хүргэнэ. Шийдэгдээгүй асуудал дуусгаагүй ажлуудыг дуусгах шаардлага гарна.
Арслан (7/23-8/22)
Бүхнийг уучлах хайр дурлал, нөхөрсөг харьцааны өдөр. Өдрийн ихэнхийг оюун санааны ихээхэн хүч шаардах хувийн ажил хэрэгтээ зориулна. Сүүлийн үеийн маргаануудын дараах энэ өдөр эвлэрлийн өдөр болно. Таныг гомдоосон бол уучил. Үр дүнд нь ихээхэн хичээж байж хайрттайгаа учраа ололцоно. Ажлын хамтрагч болон дарга удирдлагыг өөртөө татаж чадвал таны өмнө шинэ ирээдүй нээгдэх болно. Ялангуяа хүүхэд өсгөж хүмүүжүүлэх, тэдний хүсэл сонирхлыг сонсох, үе тэнгийн хүмүүстэй харилцах харилцаанд онцгой анхаарал хандуулаарай.
Охин (8/23-9/22)
Маш олон сонирхолтой шинэ саналыг хүлээн авах магадлалтай. Гэвч шинэ мэдээ саналыг яаран хүлээн зөвшөөрөлгүй, тэднийг хойш тавих нь чухал хэмээн од гарагсын зүгээс анхааруулж байна. Тогтонги байдал нь ямар нэгэн эргэлзээтэй байдлыг үүсгэхгүй байх болно. Өнөөдөр та үр хүүхдүүддээ анхаарал халамж тавих шаардлага гарч ирэх ба таны оролцоо тэдэнд чухал байгааг мэдэрнэ. Танилуудтайгаа аль болох эелдэг зөөлнөөр харилцахыг хичээгээрэй. Ухаантай, тэсвэр тэвчээртэй байдлыг гаргаарай. Бүхнээс түрүүнд яг энэ өдөр гэр бүлийн асуудлаа шийдэх боломжийг од гарагс танд өгч байна.
Жинлүүр (9/23-10/22)
Шинэ зүйлийг мэдэх, үнэтэй мэдээлэл олж авах, ертөнцийн зүй тогтлыг танин мэдэх, сэтгэл оюунаа ариусгах өдөр. Өөрөө өөртэйгөө хийх тэмцэлд амжилтыг олох нь гарцаагүй. Таны оюун ухаан хэзээ хэзээнээс илүүтэй тод, яруу байж, төрөл бүрийн яриа хөөрөө, хэлэлцээр, сорилгод амжилт үзүүлнэ. Мэдрэмжтэй байдал нь сэтгэл санаанд эергээр нөлөөлнө. Аливаа нэг салбарыг чиглэсэн сонирхол, сониуч зан тань амжилт олох гол үндэс суурь болж өгөх юм байна.
Хилэнц (10/23-11/21)
Харилцаанд таагүй өдөр. Таны тамир тэнхээ жаахан доройтож эхлэх бололтой. Бусдад туслах, ивээлдээ авах гэсэн таны хүслийг буруугаар ойлгож магадгуй. Үүний учрыг олох гэж нэлээд цаг зав, нервээ барж мэднэ. Хамт олны зөрчил, хувийн амьдралын сөрөг өөрчлөлт танд цохилт өгч магадгүй байна. Зорилгодоо хүрэх, нөхөрсөг харилцаа тогтооход таапамжгүй өдөр. Тиймээс боломжтой цаг ирэхийг хүлээх хэрэгтэй.
Нум (11/22-12/21)
Ачаалалтай өдөр. Ажилд жижиг таагүй зүйлс гарч болно. Удирдлага болон хамт олонтойгоо үл ойлголцол үүсч болох юм. Жижиг маргаан, бодлогогүй яриа нь томоохон зөрчилдөөн үүсгэж магадгүй. Хүмүүстэй харилцахдаа өөрийн сэтгэл санааны илрэлийн үүднээс хандах хэрэггүй.
Матар (12/22-1/19)
Хувь заяны гэнэтийн эргэлт тохиож болзошгүй. Ашиг орлого олох магадлал өндөр байх ба бүр эрсдэлтэй салбарт хийсэн хөрөнгө оруулалтаас ч ахиухан хэмжээний ашиг авах боломжтой. Гэвч маргаантай асуудал үүсч энэ нь араасаа нилээд чирэгдэл дагуулж магадгүйг анхаараарай. Ойр дотныхон, хайртай хүмүүсийн талаар халамж тавьж тэдэнтэй энэ үдшийг өнгөрөөгөөрэй.
Хумх (1/20-2/18)
Жижиг таагүй явдлууд таны сэтгэл санааны байдлыг муутгана. Хардалтаа багасгахыг хичээвэл бүх зүйл зүгээр болно. Өнөөдөр урьдчилан харах авьяас ба зөн билиг нэмэгдэнэ. Гэвч харилцаандаа бодлоготой байж биеэ барих хэрэгтэй. Ганц болгоомжгүй үг таагүй явдлын шалтгаан болж болно гэдгийг сана. Хувийн харилцаа нь илэн далангүй ба халуун дулаан байдлаараа таныг баярлуулна. Танд энерги, хувийн тааламжит байдал өгнө. Хуучин танилтайгаа учирч болно. Толгойгоо алдахгүйг хичээ.
Загас (2/19-3/20)
Ажилд практик талаас нь хандах, энергийг гамтай хэрэглэх, ажлаа сайн зохион байгуулах нь нэр хүндийг өсгөхөд эсвэл санхуүгийн байдлыг дээшлүүлнэ. Хувийн амьдралд зарим нэг өөрчлөлт гарч мэднэ. Та хайрын харилцаа болон нийгэмд эзлэх байр суурийн хоорондох зөрчилдөөнийг шийдэх хэрэгтэй.