Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Улсын филармоний 44 дэхь үзвэрийн жилийн нээлтийн тоглолтууд болно
Уртын дуу

Улсын филармоний 44 дэхь үзвэрийн жилийн нээлтийн тоглолтууд болно

Урлаг Урлаг14/10/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
12168643_822043477916716_1711548709_o3883054912015-10-14-09-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ард түмний урлан ургуулах их авьяас билгээр бүтсэн олон зууны хөгжмийн хөгжлийн уламжлалыг өрнө дахины соёл иргэншлийн гол ололт болсон “сонгомол” хөгжмийн дэвшилтэй холбож уран бүтээлийн гараагаа эхэлсэн Монгол улсын филармони  44 дэх намар цагийн үзвэрийн аялгуун хөшгөө нээх гэж байна.

Улсын филармони нь 2015 оноос олон нийтийн хөгжмийн боловсролын  хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд тус хөтөлбөрийн хүрээнд Монголын хөгжмийн зохиолчдын бүтээлийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх “Монгол уран бүтээл” төслийг энэ оны нэгдүгээр улиралд  үзэгчдийн хүртээл болгож хөгжмийн зүтгэлтнүүд, олон нийтээс өндөр үнэлгээ авсан билээ.       

Дэлхийн өнцөг булан бүрт театр, урлагийн байгууллагууд шинэ улирлын нээлтээ хийж шинээр бүтээн туурвисан  уран бүтээлээ үзэгчдийн хүртээл болгож хамтдаа баярлаж буй энэ цаг мөчид манай байгууллага үзэгч олон нийтийн хөгжмийн боловсролын хөтөлбөрийн хүрээнд “СОНГОДОГ ХӨГЖИМ” төслийг хэрэгжүүлж дэлхийн суут хөгжмийн зохиолчдын шилдэг, сор бүтээлийг сурталчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор дараах сонгодог концертуудыг үзэгчдийн хүртээл болгохоор бэлтгэл сургуулилтдаа ороод байна.  

Морин хуурын чуулга          

      10–р сарын 15 –нд 19.00 цагт “Дэлхийн хөгжмийн дээжис”              

      11 – р сарын 13 –нд 19.00 цагт  “Кармен сюит ”       

Баян монгол жазз найрал хөгжим

             10- р сарын 16 – нд 19.00 цагт “Cocоnuts baby” 

            11 – р сарын 20 – нд 19.00 цагт “City swing”

Симфони найрал хөгжим

            10  – р сарын 17 – нд 19.00 цагт “Дэлхийн хөгжмийн дээжис

            11 – р сарын 27  – нд 19.00 цагт  “В.А. Моцартын бүтээлүүд”

            Хамтарсан тоглолт

12 – р сарын 24      “Snow melody” Шинэ жилийн баярт зориулсан тоглолт 

Сонгодог хөгжим” төслийг UNITEL групп дэмжин ажиллаж буй бөгөөд Юнителийн хэрэглэгчид тоглолтын тасалбарыг GG оноогоор хямдруулан авах боломжтой ба  Юнивишний IPTV-ийн 88-р сувгаар тоглолтыг шууд үзэх боломжтой юм.

Тоглолтын дэлгэрэнгүйг:Mongolian State Philharmonic/facebook.comwww.mgl-philharmonic.com 7011-8012, 7014-8012, 9992-5074, 8800-4849, 9904-5517 дугаараас тодруулна уу.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ChatGPT гэх мэт хиймэл оюун ухаанаас хүмүүсийн асуусан хачин асуултууд

31/07/2025

“Унаган төрхөөрөө Орос орон” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

31/07/2025

Хятад “DeepSeek”-ээс хямд өртөгтэй хиймэл оюуны шинэ загвар танилцууллаа

31/07/2025

“K-pop mega concert world tour” тоглолт Монголд анх удаа боллоо

31/07/2025

“In da House 3: in Korea” уран сайхны кино бүх цаг үеийн шилдэг борлуулалттай 10 киноны жагсаалтад багтлаа

31/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.