Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Стив жобсын сургамжууд
Дуу хөгжим

Стив жобсын сургамжууд

Урлаг Урлаг23/10/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Steve-Jobs-dates8239379752015-10-23-11-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

СТИВ ЖОБСЫН 9 СУРГАМЖ

 

1. Өөрийнхөө зүрх сэтгэлээ дага

Бараг бүх зүйлс – Бүхий л өнгөцхөн итгэл найдвар, бахархал, айдас, сэтгэл зовинол, азгүйтэл энэ бүгд бүгдээрээ үхэлтэй нүүр тулгарах тэр цагт үгүй болдог. Хамгийн эрхэм үнэн бол үхэл. Чи хэзээ нэгэн цагт үхнэ гэдгээ санаж явбал өөрт байгаа ямар нэг зүйлээ алдахвий гэх айдаст бодлоос салж амьдрах хамгийн зөв арга юм. Чи энэ хорвоод анх ирэхдээ юу ч үгүй нүв нүцгэн л ирсэн. Чи өөрийн зүрх сэтгэлээ дагахгүй байхын ямар нэгэн шалтгаан үгүй ээ.

2. Өөртөө итгэ

Хоорондоо холбоогүй зүйлсийг чи урьдаас харалгүйгээр холбож чадахгүй. Гагцхүү эргээд харахад чинь л тэд ямар нэгэн байдлаар холбогдсон байх болно. Одооны учир холбогдолгүй бүхэн ирээдүйд ямар нэгэн байдлаар холбогдсон байдаг гэдэгт итгэ. Тиймээс чи өөртөө итгэх хэрэгтэй. Өөрийнхөө мэдрэмж, үйлийн үр, амьдрал, хувь тавилан, юу байдаг юм тэр бүхэндээ итгэ. Энэ хандлага намайг хэзээ ч доройтуулж байгаагүй бөгөөд амьдралд минь бүхий л өөрчлөлтийг хийсэн билээ.

3. Хийж буй зүйлдээ дурла, хайрла

Чиний ажил бол амьдралын тань үлэмж их хэсэг юм. Хамгийн гайхалтай ажил бол хийж буй зүйлдээ үнэхээр сэтгэл хангалуун байх итгэл үнэмшил билээ. Хамгийн агуу бүтээл хийх зам бол хийж буй зүйлдээ чин сэтгэлээсээ дуртай байх явдал юм.

4. Үргэлж оргил амжилтын төлөө тэмц

Үргэлж өөрийнхөө дээд боломжийг ашигла. Илүү төгс төгөлдөр зүйлийг шаардсан орчин нь зарим хүмүүсийн хувьд дасал болсон орчин нь биш байдаг. Нэг цохилтоор хамгийн өндөр оноо авах боломжийг эрэлхийл.

5. Сонголт хийхдээ маш анхаарал болгоомжтой ханд

Хүмүүс фокус гэдгийг ойлгохдоо өөрсдийнхөө хамгийн фокуслах шаардлагатай зүйлээ “Тийм” гэж хэлээд түүндээ анхаарлаа хандуулах ёстой гэж ойлгодог. Энэ нь үнэндээ нэг зүйлд хэт анхаарлаа хандуулснаас болоод бусад олон зуун амжилтанд хүрч болох сайн санаануудыг харахгүйгээр “Үгүй” гэж хэлж байгаатай адил. Тийм болохоор фокуслах зүйлээ сонгохдоо маш анхааралтай, бодлоготой, болгоомжтой сонгох ёстой.

6. Өөрт төвөггүй өндөр бүтээмжтэй ажилла

Техник бол хүний харж, мэдэрч байгаа шиг зүйл огт биш ээ. Аливаа ажилд хэцүү төвөгтэй байдлаар хандсанаас энгийнээр шаргуу ажилла. Өөрийн бодож байгаачлан хамгийн энгийн, тодорхой байдлаар хичээнгүй, шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй.

 

7. Сайхан санааг завш

Бид сайхан санаануудыг завшихдаа үргэлж ичгүүргүй байсаар ирсэн.

8. Чиний зорилго бол мөнгө биш

Apple компанийн зорилго бол мөнгө олох биш юм. Бидний зорилго бол техникийн шийдлийг хөгжүүлэх, зах зээлд сайн бүтээгдэхүүн нийлүүлэх явдал юм. Нэг талаар бид мөнгө олж байгаа хэдий ч нөгөө талаар хүмүүс бидний бүтээсэн технологид дурлаж, түүнээсээ таашаал авч байгаа нь бидний хамгийн чухал үр дүн гэдэгт бат итгэдэг.

9. Итгэл найдвараа бүү алд

Амьдрал заримдаа тоосгоор толгойг чинь цохих мэт болдог. Гэвч итгэл найдвараа бүү алд.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“K-pop mega concert world tour” тоглолт Монголд анх удаа боллоо

31/07/2025
Гадаад мэдээ Урлаг

“Stray kids” хамтлаг “DominATE” нэртэй дэлхийг тойрсон аялан тоглолтоо өндөрлөлөө

30/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Бейонсегийн аялан тоглолтын үеэр “Destiny’s child” хамтлаг эргэн нэгдлээ

28/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ChatGPT гэх мэт хиймэл оюун ухаанаас хүмүүсийн асуусан хачин асуултууд

31/07/2025

“Унаган төрхөөрөө Орос орон” гэрэл зургийн үзэсгэлэн дэлгэлээ

31/07/2025

Хятад “DeepSeek”-ээс хямд өртөгтэй хиймэл оюуны шинэ загвар танилцууллаа

31/07/2025

“K-pop mega concert world tour” тоглолт Монголд анх удаа боллоо

31/07/2025

“In da House 3: in Korea” уран сайхны кино бүх цаг үеийн шилдэг борлуулалттай 10 киноны жагсаалтад багтлаа

31/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.