Өнөөдөр аргын тооллын 2015 оны аравдугаар сарын 24. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын шинийн 12. Санчир гараг. Шувуун хушуут одтой, 4 ногоон мэнгэтэй, харагчин тахиа өдөр.
Өдрийн барилдлага Түлэх. Шүтэн барилдлага Авахуй. Өдрийн наран 7 цаг 48 минутад мандан, 19 цаг 04 минутад жаргана. Тухайн өдөр үхэр, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр гэмтнийг шийтгэх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хувиа хичээх байдалтайгаа тэмцэхэд тустай өдөр. Ашигтай худалдан авалт хийх бололтой. Гэр бүлээрээ зочлохоор яв, аль эсвэл зочид хүлээн ав. Та нарын ихэнх нь зориг гарган романтик үйлийг хийх эсвэл хэн нэгний сэдсэн сайхан зүйлийг мэдэрнэ.
Үхэр (4/20-5/20)
Хамаатан садангийнхаа харилцаа холбоог өргөжүүлэх өдөр. Тогтвортой байдлыг бий болгож бодол санаагаа тодорхой болго. Өнөөдөр та гэрийн эзэгтэйн үүргээ биелүүлэх болно. Томоохон өөрчлөлт хийх эсвэл мөнгө далд хийхэд таатай. Эргэн тойрныхон, таныг хүрээлж буй хүмүүсийг удирдахад хялбар байна. Өдрийн хагаст томоохон осол гарч болзошгүй тул машин унаатай хүмүүс илүү болгоомжтой байгаарай.
Хамтатгах (5/21-6/21)
Дурын үйл ажиллагаанд таагүй өдөр. Бодлогогүй үг эсвэл өөрийн сул байдлаасаа болоод бодож байсан зорилгодоо хүрэхгүй ч байж магад. Ингэхгүйн тулд хамт ажиллагсаддаа таатай хандаж тэдний урмыг хугалахгүй байх нь чухал. Хэн нэгэн таны замд саад болох гээд байгаа тул түүнийг олж, соёлтойгоор энэ бүгдийг зогсоохыг сануул. Хувийн амьдралын хэрүүл маргаанаас хол бай. Эсвэл хөрш хамтрагчийн таагүй харилцаанаас хол бай.
Мэлхий (6/22-7/22)
Хамгийн тааламжгүй өдөр. Зөвхөн гадна талаас нь дүгнэх, өөртөө хэтэрхий их итгэх байдал нь таныг асуудалд оруулна. Алсын хараатай, өөрийгөө хянах хяналтаа алдахгүй байхыг хичээгээрэй. Бусдын нөлөө болон шуугиант найз нөхөд, найр наадам зэргээс зайлсхийх хэрэгтэй. Харанхуй газраас болгоомжил. Осол гэмтэл, өвчин авах магадлал маш өндөр байна. Архи дарс, хүнд хоол хүнс хэтрүүлэн идэх хэрэггүй
Арслан (7/23-8/22)
Энэ ордныхон өнөөдөр бусад хүмүүсээс илүү их анхаарал, халамжийг хүртэх болно. Хэрэв та өөртөө бага зэрэг анхаарал тавих гэж байгаа бол амьдралынхаа нэг хэвийн, тогтсон үүрэг хариуцлагаасаа завсарлагаа авч гэрэлтэх цаг болсон. Өөрийгөө бөөцийл. Эрүүл мэндийн рашаанд амарч бүтэн биеийн массаж хийлгэ. Эсвэл эрч хүчтэй чиг хандлагыг тань төгс илэрхийлж чадах сайн найзтайгаа удаан хугацааны дэлгүүрийн аялал хий.
Охин (8/23-9/22)
Таатай өдөр. Өнөөдөр холын хамаатан эсвэл хөршүүдтэй холбоотой зөрчил дэгдэх төлөвтэй. Аз болоход бүх зүйл сайнаар төгсөнө, яагаад гэвэл хэн ч таныг хэл амаар гүйцэхгүй. Үдшийг та ганцаар өнгөрөөсөн нь дээр. Энэ үед та хүрээлэн буй орчноос түр зуур тасарч, стрессээ тайлж чадна. Таны зүүд ёсчлон нэгд нэгэнгүй биелж, баяр хөөр авч ирэх бололтой.
Жинлүүр (9/23-10/22)
Хөгжилдөх, шинэ танилтай болоход, эрх чөлөөг мэдрэх өдөр. Хэрэв танайд найз нөхөд, хамаатан садан айлчлан ирэх бол эелдгээр хүлээж авахыг зөвлөж байна. Энэ нь үдшийг зугаатай өнгөрөөх болно. Өөрийн зарчмаа өөрчлөх мөн гэр орны ажлаа идэвхтэй шийдвэрлэ.
Хилэнц (10/23-11/21)
Анзааргагүй байсан холбоогоо сэргээнэ. Урьд цагт танд хамгийн үнэтэй дотно хүмүүс ахин гарч ирэх болно. Өмнө гаргасан алдаагаа засах боломж олдож байна. Дотно биш хүмүүстэй илэн далангүй байсны хэрэггүй, ирээдүйн төлөвлөгөөгөө өөртөө хадгал. Сэтгэл санаа бүрэн дүүрэн өөдрөг байна. Өөрийн эрүүл мэнддээ анхаараарай.
Нум (11/22-12/21)
Мэдрэмж, зөн билэг, урьдчилан таах чадвар нэмэгдэх өдөр. Таны хувьд ямар ч ажлыг хальсыг тарианаас үлээхийн төдийд арилгахаар амар хялбар хийж чадна. Хэрвээ ертөнцийг эргүүлж, амар амгаланг олохыг хүсвэл бясалгахыг хичээгээрэй. Өөрийн дуртай зүйлийг хийх цаг зав гарахгүй байсан бол түүнийгээ амжуулах мөчийг эрж ол. Уран сайхны, аль эсвэл гүн ухааны төрлийн ном зохиол унших, сонгодог хөгжим сонсох нь танд хэрэгтэй. Зүүд совинтой байх ба ойрын хугацаанд биеллээ олно.
Матар (12/22-1/19)
Өөрийнхөө талаар эргэцүүлэн бодож амрах цаг ирлээ. Хэсэг хугацааны дараа хүндрэл бэрхшээлтэй асуудлууд тань өөрсдөө зохицуулагдан байр байрандаа орсон байхыг хараад танд урам зориг нэмэгдэнэ. Найз нөхөд болон хамтран ажиллагсдын зүгээс ирэх тусламж дэмжпэгээс шалтгаалан амжилт, ашиг орлого тань өсөх болно. Гэвч ойрын ирээдүйн ажил хэргүүд таны бодож төлөвлөснөөр бус өөр урсгалаар өрнөх магдлалтай байгаа бөгөөд үүнийг өөрчлөх гэж хичээх таны оролдлого, хүчин чармайлт, цаг хугацаа шал дэмий зүйл болон үр дүнгүй байдлыг үүсгэнэ.
Хумх (1/20-2/18)
Хэрвээ танд хүүхэд байгаа бол тэдэнд анхаарлыг их хандуулахыг хичээ. Эцэг эхийн хүчээр бүх асуудлыг та тайван шийдэж чадна. Сайн үглэх ба ойлгох нь хүмүүжүүлдэггүй, харин хувийн жишээ хүмүүжүүлдэг гэдгийг сана. Хайрын явдалд амжилтыг одод амлаж байна.
Загас (2/19-3/20)
Өнөөдөр боломжоороо урт хугацаагаар явах эсвэл ганцаар зугаалахгүй байхыг хичээ. Энэ өдөр мөрдлөг, тамлалт, гэнэтийн дайсагналтай учирж магадгүй. Найз нартайгаа маргах хэрэггүй. Сэтгэл санааны илрэл илүүдэж бялхана. Жинхэнэ утгаар нь амрахыг бүү мартаарай. Энэ нь таны эрүүл мэндэд маш их ашиг тусыг авчирна.