Ka]
Хорвоо ертөнц амьдрал дээр нь зовлон жаргал гэж ярихын
Хүн шиг амьдрахын тулд яах ёстойг мэдэж байна арайхийн
Хоосон мөрөөдөж байсангүй би
Хүсэл мөрөөдөл рүүгээ тэмүүлсэн.
Зорилго минь замаа гэрэлтүүлсэн
Эргэцүүлсэн.
/Дэлхийг бүслээд огторгуй бас харанхуй,/
Хүн төрөлхтөн амьдарч үхнэ төрнө сийрэг бас шахуу
Yхлээс амжиж аз жаргал руу
Хүрэхээр алхана яарангуй. Заримд нь наран гийнэ
Зарим нь гутранги бас залхуу.
Тэгш биш хүний амьдрал диваажин бас там л юм даа
Бүгдийг өгчихөөд үхлээр солиод авдаг нь жам л юм даа
Төрөхөөс үхэх хүртэл зам л юм даа.Ганц л зам л юм даа
Гутрахав юундаа…
[NoMaD]
Хувцас асуудал хүн чанар сэтгэлийг минь
Сийчиж тархи бодлыг хийсэн ч гэм нүглийг минь
Уучил өршөө гэж Бурханы өмнө шөнө нь
Өглөө нь ахин наран гийхийг хүлээн орондоо хөрвөөнө
[Gee]
Амьдрал бол хоол гэхдээ амьдарч байгаа болохоор
Бусдад хор хийхгүй бол олдоогүй идэх хоол эцсийн зогсоол
Ирэх зохиол яалт ч үгүй байх л тохио л
Амьдралын гэрлэн дохиог ойлгохгүй тэнэг тахиа
Ганц биеийн доор гачлан зовлон дотор
Гарц хайсан бодол үгүй гэж хувьдаа л хийх ёстой
Одоо л бодоод үзэхэд амьдрал гэдэг ходоодны жаргал болоод
Утга нь олдоно гэвэл харин хэвтэнэ холоо
[Дахилт Ka]
Хүнээ байсан хүмүүсээ хогий сав мэт үзсэн
Хоосон хүсэж тэмүүлсэн хөөрхий хэмээн бодох вий [x2]
[DeSaNT]
Сэрүүн зүүд мэт н**шийн амьдрал бүрэн тамлал
Эргэцүүлэн бодох тусам зовлон дүүрэн шаналал
Алдах эрхгүй тэгвэл сүйрэх хандлага
Хараал идсэн тогтолцоо хураан цаг шүүх шаардлага
Надад олдсон ховор боломжуудын ард талд
Хоронд өртсөн зогс болгоомжлуул нь цагт нь
Дутуу хайрыг харна хамаа сэгсрэх аядана
Ингэх тусам түүнийг биш би өөрийгөө үзэн ядна
Новш утга учир баян тэнэгийн халаас
Надаас юу хүсэв зөвхөн мөнгөний золиос
Харагдаж байна хонгилийн үзүүрт асаасан чүдэнз
Yнэнийг нуусан худлыг төвийлөгсөн хоосон ертөнц
[Ka]
Залуу нас бидэнд баймааргүй хараад үз толинд
Амьдрал зүгээр жүжиг ямар ойлго чи тоглож байгаагаа мэдэр
Өөрийгөө сайн хөгжүүл нэг шат ахиул тэгээд даруужин
Эсвэл гайхуул зөвхөн би би би гэдэг бол муу зуршил
Бигий ард дээр үсэг нэмчүүл тэр нь оршил
Болж өгсөн хаалганы түлхүүрүүрээрээ нээнэ үүнийг
Энэ ертөнцийн гэрэл гэгээг битгий бүүдийг
[Дахилт Ka]
Хүнээ байсан хүмүүсээ хогий сав мэт үзсэн
Хоосон хүсэж тэмүүлсэн хөөрхий хэмээн бодох вий [x2]
[Gee & DeSaNT]
Амьдрах утга алга гээд хувь тавилангаа хараах уу
Зовсны эцэст зовохуу эсвэл эсрэгээр жаргах уу
Бидний заяа хэний гарт байна Бурханд эсвэл 76д
Их идсний дараа өнж ирээдүйд хэрэгтэй сургаал
Өнгөрснийг тэд тоохоо больсон ирээдүйг жаргаахаа байсан
Тэдний хайсан гэж шаасан ирээдүй нь өөрсдөөс нь айсан
Тэдний амьдрах хэв маяг нь хуулийн том онгорхой байсан
Yхснийх нь халамж тавих харин ч бүр тонгоргоор болсон
Тэгээд бид яг яах юм бэ
Хэн нь бидэнд заах хүн бэ
Хэдий үед хэний хийсэн үйлийн үр нь бид юм бэ
Цаг нь болсон тохиолдлыг ухаанаараа хэмжинэ
Нөхцөл байдал тэдний талд ч өөрийнхөөрөө тэмцэнэ
Хүн бүхэн өөртөө бодно сайхан амьдрах хэрэгтэй
Хүчгүй нэг нь хүчтэйгийнхээ хөлд нь хөглөрч чирэгдэнэ
Буян нүгэл зааг алга хаа ч байхгүй тэр шударга шүүх нь
Бурхан угаас үхцэн үлдсэн Бурхан ч үхнэ
[Дахилт Ka]
Хүнээ байсан хүмүүсээ хогий сав мэт үзсэн
Хоосон хүсэж тэмүүлсэн хөөрхий хэмээн бодох вий [x2]