Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Дэлхийд үнэлэгдэх Монгол нэхийн бүтээгдэхүүнийг “Дархан минж” танилцуулна
Нийгэм

Дэлхийд үнэлэгдэх Монгол нэхийн бүтээгдэхүүнийг “Дархан минж” танилцуулна

Урлаг Урлаг04/11/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
SAM_55668975536822015-11-04-13-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монголын үйлдвэрлэл худалдааны салбарт нэгэн шинэ эрин ирж байгааг илтгэсэн гайхалтай мэдээллийг өнөөдөр "Монгол ньюс" мэдээллийн төвд эрхэм төлөөлөгчид хурал зарлаж мэдээлэл хийлээ. Тодруулбал "Дархан минж" ХХК-ны захирал Б.Баянжаргал, МАШҮХ-ны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, Дизайнер Ариунаа сүри нар, Монголын нэхий бүтээгдэхүүн шинэлэг материал, шинэ загвар дизайнтайгаар Монголд төдийгүй дэлхийн зах зээл дээр худалдаалагдаж эхлэх гэж байгааг зарласан явдал юм.

"Дархан минж" ХХК нь Монгол хонины нэхийг боловсруулах шилдэг технологийн эрэл хайгуул хийж дэлхийн арьс ширний салбарт тэргүүлэгч Европын Stahl, Cromogenia, Sarchem, Debag kimiya, Хятадын Fambo компаниудын чадварлаг техологичидтой хамтран олон үе шаттай туршилт судалгаа хийсний үр дүнд Монгол нэхийг боловсруулдаг шилдэг технологийг томъёолж чаджээ. Энэхүү технологийг томъёолж үйлдвэрлэлдээ нэвтрүүлснээр Монгол нэхийний талаарх уламжлалт ойлголтыг эрс өөрчлөн, олон улсын стандартад нийцсэн хөнгөн, зөөлөн, тансаг хилэн нэхий боловсруулсан нь Монголын үйлдвэрлэлийн салбарт нэгээхэн шат ахисан үйл явдал юм. Тиймдээ ч дизайнер  Ариунаа сүри өөрийн дэлхийд үнэлэгдсэн "ARIUNAA SURI" брэндийг уг нэхийгээр орчин үед нийцсэн шинэлэг дахин давтагдашгүй загвар гарган хамтран ажиллаж, үүнээс хамтарсан шинэ Брэндийг бий болгож, дотоодын болон олон улсын зах зээлд нийлүүлэхээр болжээ.

"ARIUNAA SURI" брэнд энэ удаагийн загварын сэдвээрээ “Мазаалай баавгай” -г онцолж авсан. Уг сэдвийг сонгосон шалтгаан нь тоо толгой хорин хоёрхон болтлоо цөөрөөд байгаа Монголын энэ ховор амьтныг хүн бүхний анхааралд хүргэж улмаар Мазаалай баавгайг хамгаалах, өсгөж үржүүлэх боломжийг бий болгох гэх мэт үйл ажиллагаануудад олныг хамруулах нь бидний зорилго юм.

Энэхүү шинэ брэндийн танилцуулгыг 2015 оны 11 дүгээр сарын 14-нд Улаанбаатар, Crocus Event Hall-д өргөн хэмжээний Интертэйнмент Fashion Show хэлбэрээр хийх гэж байна.

Шоуны хөтөлбөрийн хувьд маш олон сонирхолтой үзүүлбэр, сюрпризээр дүүрэн байх болно. Үүнд:

  • Paradise entertainment /surprise/
  • Collection /snow 1/
  • Alternative Singer Оtgoo
  • Paradise entertainment /surprise 2/
  • Collection /snow 2/
  • NISVANIS & Opera UYANGA /Surprise/
  • Collection /mazaalai/
  • LUMINO & DJ WHALE
  • Circus
  • Forever fashion” party /DJ Whale/

Бидний шоуны гол материал нэхий. Тиймээс мөнгөн өвлийн орчинд байгаа мэт мэдрэмж төрүүлэх, мөн өмсөхөд хүнд байсан нэхий ямар уян зөөлөн болсныг харуулах сонирхолтой тайз засахаар төлөвлөөд ажиллаж байгаа ажээ. Шоунд Европоос BAZAAR, ELLE, VOGUE гэх мэт загварын сэтгүүлүүдийн нүүр царай болж олон улсад хэдийнээ танил болсон загвар өмсөгч нар урилгаар хүрэлцэн ирж оролцох аж. Мөн шоунд оролцох Монгол моделууд шалгаруулах үйл ажиллагаа /Model casting/ 2015 оны 10 дугаар сарын 31-нд зохион байгуулагдсан юм.

Шинээр танилцуулах коллекцийг бүтээхээр "Дархан минж" ХХК болон "ARIUNAA SURI" брэндийн баг бүрэлдэхүүн шаргуу ажиллаж байна. ARIUNAA SURI брэнд нь ноос ноолуур, арьс шир, гутал гэх мэт үндэсний үйлдвэрлэгчид, хувь уран бүтээлчид, зураачид, гар урлалчид зэрэг олон баг хамт олныг оролцуулан хамтран ажиллаж байдаг анхдагч үндэсний брэнд юм.

SNOW/2016 шоуг төрөл бүрийн мэргэжлийн баг бүрэлдэхүүнтэй олон хүнийг нэгтгэн бэлтгэл хийж ажиллаж байна. Үүнд:

Хамтран ажиллаж байгаа байгууллагууд:

  • Crocus Event Hall-н хамт олон
  • Paradise entertainment /жүжигчин, бүжигчин, техникийн ажилчид/
  • Nine Hair Club /Монголыншилдэгүсзасалчид/
  • Naromi make up хамт олон
  • NISVANISхамтлаг
  • Opera UYANGA
  • LUMINO хамтлаг
  • Alternative Singer Оtgoo
  • DJ Whale/

Ивээн тэтгэгч байгууллагууд:

  • МOЁT & CHANDON / MSM Group LLC
  • Cass Lemon / Cass Town Co., Ltd

Дэлгэрэнгүй мэдээллийг:

И-мэйл:
www.ariunaasuri.com

Facebook page:
http://www.facebook.com/ariunaasuri
https://www.facebook.com/DarkhanMinjLLC/?fref=ts

Event facebook page: https://www.facebook.com/events/980024465351285/ аваарай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026
Нийгэм Урлаг

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 11.8 га талбай бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулж байна

06/09/2026
Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Монгол Улсын Соёлын элч Б.Нарандэлгэр Дэлхийн нүүдэлчдийн VI наадмын соёлын хөтөлбөрт тусгай байрт шалгарлаа

08/09/2026

“Гарц орц” үзэсгэлэн үргэлжилж байна

08/09/2026

Нэгдүгээр ангийнхныг аравдугаар сарын 1-нийг гэхэд сурах бичгээр бүрэн хангана

08/09/2026

Археологийн хүрээлэнгийн судалгааны баг Хойд цэнхэрийн агуйгаас 74 жилийн дараа эртний зосон зураг бүхий шинэ хунх нээн илрүүлжээ

08/09/2026

Сюзан Сарандон улс төрийн үзэл бодлоосоо болж киноны дүрүүдээ алдсаар байна

07/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.