Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Digital ft 3 охин – Усан нүдэн гүнж – Usan nuden gunj
Дуу хөгжим

Digital ft 3 охин – Усан нүдэн гүнж – Usan nuden gunj

Урлаг Урлаг30/05/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Чи минь миний сэтгэлд нисдэг зүpхний бяцхан шувуухай билээ
Чин зүрхээр хайрлаж явдаг үзэсгэлэнтэй гүнжхэн билээ
Намайгаа тэврэн уйл, бүхнийг мартан уйл
Энхрий бяцхан гүнжхэн минь чи энэ хорвоог уяртал дуул
Чи би чив чимээгүй нам намуухан тэрхэн үдшийн тэргэл саран дор нь зогсоно
Би чамайг тэврэн үнсэнэ, хонгор бүсгүй чамайг хайрлана … нэгнээ түшнэ
Бяцхан зүрх минь аажим аажмаар чам руу тэмүүлэн түгшнэ
Чи минь намайгаа би чинь чамайгаа чин зүрхэндээ хайрласаар
Чимээгүй үдшийн салхинд хүртэл ариухан хүслээ шивнэсээр
Санаагүй, саваагүй явсан насны хайр минь чи минь шүү
Сартай нартай хорвоо дээр хайрт минь чи минь шүү
Цэлмэг тэнгэрт жигүүр нь үгүй хамт дүүлэн нисье
Цэцэгсийн толгой бөхөлзүүлэн цэвэрхэн чамайгаа үнсье
Сайхан бүсгүй чамдаа би чинь аз жаргалыг хүсье
Хатуу хөтүү амьдрал дунд нэг нэгнээ түшье

Усан нүдэн гүнж минь чи минь уйл, уйл даа
Урт хар сормуусаа дэрвэн байж уйл, хонгор минь
Уяхан зүрхээ аргадан байж чи дуул, дуулдаа
Учрал ирнэ хайрт минь чи минь дуул, амраг минь чи

Намайгаа хар, зүрхээ дар хайрандаа мансууран
Байхад тольдон гийгүүлэгч тэргэл саран
Жаргал дүүрэн байсан жилүүдийг чи минь эргэн санана
Дэргэд чинь би байна хайраа чи хайна хэнд ч өгөхгүй
Хайранд итгэж үргэлж хүлээн сууна
Уйл уйл хонгор минь уйл ухаангүй тэнэгхэн намайг ухааруулан байж уйл
Дуул дуул амраг минь дуул дун цагаахан шөнийн хун цагаахан гүнж минь
Дураараа тэнгэртээ нисээрэй халуухан зүрхний бялзуухай минь
Энэ дуунд бидэн хоёрын дурлал түүхийг шингээсэн юм
Бид биенээ нэг нэгнээ хүлээсэн юм
Чи минь надад, би чинь чамд итгэдэг юм
Зүрхээ хайраар тэтгэдэг юм хорвоогийн жамаар
Хайртай хосууд эргэн болзоод учирдаг юм
Би чамайг гомдоолоо гээд хайраа алдах шахлаа
Худлаа гэж бодсон хэдий ч зүрх зориг дутлаа
Гадаа модод навчсаа гээгээд байгаль дэлхий гандлаа
Цаг хугацаа гацлаа буцлаа би чинь чамаар дутлаа

Нулимс урсаад нууцхан шаналаад байна, хайрт минь
Намрын бороонд сэтгэл сэмрээд байна, амраг минь
Аялах дууны эгшиг гансраад байна, хайрт минь
Аргадаж дуулсаар наддаа ирдээ чи

Усан нүдэн гүнж минь чи минь уйл уйлдаа
Урт хар сормуусаа дэрвэн байж уйл хонгор минь чи

Өдөр бүхэн наран мандах тэр бүхэнд хоёул гунина
Тэнэг намайг уучил өршөө миний хонгор гүнж минь
Битгий уйл даа усан нүдлээд яахав дээ
Жаргалдаа ташуурч ингэж явсан биш дээ би
Чи минь үүнийг сэтгэлдээ тунгаан бодож ухаарлаа
Угаас надад ганц хайр бий, тэр бол чи дэмий хий
Ингэж нэг нэгэндээ гомдож туниад яахав дээ
Итгэл сэтгэл байгаа цагт хагацана гэж юу байхав дээ
Цэцэгс хүртэл салхинд тунин бөхөлздгийг нь санаач
Цэнгийн нүүдэлд сэтгэл уймран гунигладгийг минь бодооч
Цээжиндээ тэврээч намайгаа чи минь энхрийлээч
Чинийхээ дэргэд баймаар байна чи надад ирээч
Сайдаж муудаж явдаг байлаа ч чи миний girlfriend
Харамлаж хардаж явдаг гэлээ ч би чиний boyfriend
Хайрлаж дурлаж явсаар чамтайгаа учирсан биш дээ
Анхны бөгөөд ариухан хайр минь чи л юм baby
Уйлж болно, тэр нулимс жаргалынх байх болно
Унтрах нь үгүй хайрын эзэн чамайгаа хайж олно
Уйтгар гуниг чамаас холдог
Уянга дуундаа чамайг хайдаг
Энэ миний гэгээн хайр бас чиний ариун хайр
Дуусашгүй хайрын төлөө би чинь чамайг тэврэе
Дундрашгүй энэ дуу бүхэн зөвхөн чамдаа дуулья
Бид бүгдээрээ жаргалыг амсаж явах нь гарцаагүй шүү дээ
Ганцхан чамдаа хайртай болохоор хайраас уйдна гэж үгүй

Усан нүдэн гүнж минь чи минь уйл, уйл даа
Урт хар сормуусаа дэрвэн байж уйл, хонгор минь
Уяхан зүрхээ аргадан байж чи дуул, дуулдаа
Учрал ирнэ хайрт минь чи минь дуул, амраг минь чи
Нулимс урсаад нууцхан шаналаад байна, хайрт минь
Намрын бороонд сэтгэл сэмрээд байна, амраг минь
Аялах дууны эгшиг гансраад байна, хайрт минь
Аргадаж дуулсаар наддаа ирдээ чи

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Play is so important”

30/06/2025
Гадаад мэдээ Урлаг

“BTS” хамтлаг эргэн ирсэнтэй холбогдуулан HYBE ажилчдаа 6.21 сая воноор урамшуулна

27/06/2025
Дуу хөгжим Урлаг

Монголын уран бүтээлч Magnolian-ий дуу дэлхий дахинаа эгшиглэж байна

27/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүн дүрст роботуудын 3х3 хөлбөмбөгийн тэмцээн болжээ

30/06/2025

“The social network” киноны хоёрдугаар анги гарна

30/06/2025

“Play is so important”

30/06/2025

Дени Вилленёв Жеймс Бондын шинэ ангийг найруулна

30/06/2025

Хүрэл баримлын гайхамшгийг таниулах “Журааны ертөнц” үзэсгэлэн нээлтээ хийлээ

30/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.