Өнөөдөр аргын тооллын 2015 оны арваннэгдүгээр сарын 11. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Намрын адаг улаан нохой сарын Билгийн тооллын битүүн. Буд гараг. Хонгорцог одтой, 4 ногоон мэнгэтэй, цагаагчин туулай өдөр.
Өдрийн барилдлага Үхэх. Шүтэн барилдлага Хүрэлцэхүй. Өдрийн наран 8 цаг 13 минутад мандан, 17 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Өдрийн эхэнд хувь хүний үйл ажиллагаанд таатай байна. Хамтрагчтайгаа худалдаа наймаа хийхдээ бодитойгоор асуудлыг харахыг хичээгээрэй. Магадгүй хууран мэхлэлт эсвэл санхүүгийн алдагдалд хүрч болзошгүй байна. Өнөөдөр дотно харилцаанд ороход анхааралтай байхыг сануулж байна. Азгүйтэлд өртөж болзошгүй байна. Хэрвээ мөөг зүүдэлвэл эмэгтэй нь жирэмслэнэ. Харин эрэгтэй нь азгүй зүйлтэй учирч магадгүй.
Үхэр (4/20-5/20)
Таагүй өдөр. Сэтгэл санаа хөшүүн хойрго болж урам хугаран, ааш зан муу тал руу өөрчлөгдөж болзошгүй. Эд хөрөнгө, мөнгө төгрөгийн асуудлаар найз нөхөдтэйгээ үл ойлголцолд орох магадлал өндөр байна. Муу совин биелэж болзошгүйг од гаригс анхааруулж байна. Өөрийн үг хэллэг, үйлдэл, зан аашаа хянаж, олны дунд биеэ зөв авч яваарай.
Хамтатгах (5/21-6/21)
Тааламжтай өдөр. Амьдралын эрч хүч өндөр байна. Өнөөдөр тантай таарсан ямар ч сөрөг зүйлийн эсрэг зогсож чадах бөгөөд та өөртөө сэтгэл хангалуун байж чадна. Сайн санааны үүднээс сэдсэн ажил хэрэгт од гарагс тусламж дэмжлэгээ илгээхэд бэлэн байна. Сайхан мэдээ, ажлын ашигтай санал нь мэдэгдэхүйц хэмжээний ашиг орлогыг авчирна. Үдшийг гэртээ ойр дотныхонтойгоо хамт өнгөрөөхийг хичээгээрэй. Магадгүй, сэтгэл санаа үл ялимгүй хямарч, ямар ч шалтгаангүйгээр гуниглаж, толгой өвдөж мэдэх юм.
Мэлхий (6/22-7/22)
Энгийн өдөр. Мэргэжлийн хүрээнд амжилттай байх боловч бусдаас илүү гарахыг хичээх, өөртөө хэт итгэх хэрэггүй. Шинэ төлөвлөгөө, итгэл найдвар тань биелэх магадлал бага байна. Таны амьдарлын чадамж буурснаас болж худалдаа наймаа хүссэн үр дүнг тань авчрахгүй. Өнөөдөр алдаа гаргаж, үл ойлголцоон үүсэх магадлалтай.
Арслан (7/23-8/22)
Нэр төртэй өдөр. Өнөөдөр та бусдын харцыг булаах, гайхалтай өдөр байна. Энэ боломжийг ашиглаж, хамгийн сайхан хувцсаа өмс. Дэлгүүрээр хэсч сэтгэлээ сэргээ. Бас хувцасны шүүгээгээ шинэчилж, шинэ хувцас худалдаж ав. Таны хайртай хүн сэтгэл гонсгор байвал үүнийг тоохгүй өнгөрч болохгүй. Өөрийгөө зовоож уурлуулж байхын оронд түүнтэй тайвнаар ярилцаж чухам юу буруу хийснийг асуу. Түүний яриаг таслалгүй, үзэл бодлыг нь сонсох хэрэгтэй. Тэдний үзэл бодлыг хүндэтгэж харьцвал бие биеэ илүү их харилцан ойлголцож чадна.
Охин (8/23-9/22)
Тааламжтай өдөр. Шинэ ажил эхлэх, ажлын хамтрагчтай болох, гэр бүлийн харилцаанд тааламжтай. Өнөөдөр таньд авьяас чадвараа бусдад нээн харуулах боломж бүрдэнэ. Таны энерги эргэн тойрны хүмүүст тань баяр баясал өгөх болно. Хувийн амьдрал эсвэл мэргэжлийн ажлын ажлын хүрээнд гэнэтийн хүндхэн асуудлууд гарч ирнэ. Шууд аливаа асуудлыг хүчээр шийдэх гэсний хэрэггүй харин үүний оронд бодлоготой бусад хүмүүсийн туслалцааг авахыг зөвлөж байна. Ажлын ашигтай саналыг өөртөө ашигтайгаар ашиглах хэрэгтэй.
Жинлүүр (9/23-10/22)
Тааламжгүй өдөр. Атаархал хорсол гэнэтийн таагүй саад тотгор нь төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх боломжийг олгохгүй. Найз нөхөд, төрөл төрөгсөд болон нөлөө бүхий хүнээс тусламж дэмжлэг авах шаардлага гарч болзошгүй. Муу бодол санаа, уравгар зангаа орхиод байгалийн сайханд зугаалах хэрэгтэй. Сайн унтаж амрах нь маргаашийн өдөр сэргэлэн цовоо, урам зоригоор дүүрэн байхын эх болно.
Хилэнц (10/23-11/21)
Өөрийгөө сайшаагдах ба тоогдох хэрэгцээ нь танд олон асуудлуудыг үүсгэнэ. Орчин тойрныхондоо шаардлагаа илээр илэрхийлэхгүй байхыг хичээ. Ялангуяа эрс шийдэмгий маягийн хэрүүл ба зөрчилдөөн нь таны нэр хүндэд сэв суулгана. Одод ажилд чинь гэнэтийн саад гарч болохыг анхааруулж байна. Та үүссэн нөхцөл байдлаас нэр хүндтэйгээр гарахын тулд бүх чадвараа үзүүлэх хэрэгтэй болох юм. Хэн нэгэнд бүү найд.
Нум (11/22-12/21)
Хамтрагчийн тухай алдаатай төсөөлөл, байдлыг буруу дүгнэх нь санхүүгийн алдагдлыг дагуулна. Хувийн амьдралд гэнэтийн өөрчлөлт гарна. Том хэмжээний үйл явдал учирч мэднэ, та заавал оролцох хэрэгтэй болно. Одод таныг өөрийгөө барьж, зоригтой байхыг зөвлөж байна.
Матар (12/22-1/19)
Ажил хэргийн төгсгөл, үр дүн, амжилт муухан байх тул аливаа төсөл төлөвлөгөөг хэрэгжүүлэхээр эхлүүлэх хэрэггүй. Эрсдэлтэй салбар болон эргэлзээтэй төсөлд хөрөнгө оруулалт хийн хүч чадал, оюун ухаанаа зарцуулан аз сорьж болохгүйг од гарагс сануулж байна. Сайн цагийг ирэх хүртэл хүлээн бүх ажил хэргийг хойшлуулж чадваас хувь заяаныхаа хүрдийг өөртөө ашигтайгаар эргүүлж чадлаа гэсэн үг болно. Хувийн асуудлуудаа шийдэхдээ найз нөхөд болон ойр дотны хүмүүсээс ирэх дэмжлэг тусламжинд найдаарай.
Хумх (1/20-2/18)
Гадны хүний нөлөөнөөс эрүүл мэндэд хохирол учирч болох магадлал их байна. Гэнэтийн хэрүүл ба хурц асуудлыг шийдэх шаардлага үүснэ. Хүүхдүүдтэйгээ харьцах нь та тайвшралыг олж авч чадах хамгийн чимээгүй арал юм. Танд зүгээр л бага хэмжээний амралт хэрэгтэй. Зүүд нь зөнч байж болох юм
Загас (2/19-3/20)
Эрүүл мэндэд таагүй өдөр. Гэмтэл бэртэл эсвэл зүрх судасны өвчин тохиолдох магадлалтай. Одод хурдан давхих, сүлбэх ба огтлох зүйлээс цахилгаан багажаас сэргийл гэж анхааруулж байна. Таагүй нөлөө, худал зөвлөлгөө байж магадгүй. Энэ нь санхүүгийн алдагдалд хүргэж, хувийн амьдралд муугаар нөлөөлж мэдэх юм. Шинэ хүнтэй танилцах хэрэггүй, худалдааны үйл ажиллагаанд идэвхтэй байх гэрээ хэлэлцээр байгуулах бичиг баримт бүрдүүлэх хэрэггүй.