Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Охиноо ганцаараа өсгөж байгаа залуу аавын эгэл түүх
Нийгэм

Охиноо ганцаараа өсгөж байгаа залуу аавын эгэл түүх

Урлаг Урлаг16/11/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
8833dd92bfb4fd39big5853873062015-11-16-11-54[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Хосууд салж бүсгүй хүүхдээ ганцаараа өсгөх нь байдаг л зүйл. Харин нялх хүүхдээ ганцаараа өсгөнө гэдэг эр хүний хувьд ховор, багагүй бэрх тохиолдол гэж болно. 
Америкийн 21 настай залуу Ричард Жонсоны хувьд ийм тавилан ногдож. Түүний бүсгүй нь охиноо төрүүлээд ердөө нэг сар болж байхад нь хаяад амьдралаа шинээр эхэлнэ хэмээн өөр хот руу зугтаажээ. Залуу багагүй бэрхшээл туулан охиноо өсгөж байгаагаа найман сарын дараанаас л нийтэд дэлгэж фейсбүүктээ бичсэн байна. 
“Миний нэр Ричард Жонсон. Би хамгаас хөөрхөн Персефон гэдэг охиноо ганцаар өсгөж байгаа залуу аав. Ээж нь түүнийг төрүүлээд нэг сарын дараа биднийг орхисон. Яагаад ийм явдал болсныг би өнөө хүрэл ойлгохгүй л байгаа юм. Би аав болохоос айдаг  байсан чинь одоо охиноо ганцаар өсгөдөг аав болчихсон байх юм. Ингэж би аав, ээжийн үүргийг зэрэг гүйцэтгэдэг ч бүх зүйлийг зөв хийж байгаа гэдэгтээ итгэлтэй байдаг. Би хүүхэд өсгөх тухай ном худалдан авч, интернетэд олон цагаар сууж хүүхэд өсгөх талаар судалж байна. Бас эцэг эхийн сургалтад сууж өөр шигээ аавуудаас туршлага судалж байгаа. Миний аав ээж ч бас дэмжлэг үзүүлдэг” гэж тэр бичжээ. 
Найз бүсгүй нь эхлээд үр хөндүүлэх бодолтой байсан ч Ричард зөвшөөрөөгүй гэнэ. Тэгээд тэр нь хүүхдээ төрүүлсний дараа бяцхан жаалаа орхиод надад хүүхэд хэрэггүй гээд л явчихсан гэж тэр бичжээ. 
“Эхлээд би ганцаар хоцрохдоо жинхэнэ сандралд орсон. Гудамжинд таарах жаргалтай хосуудыг хараад атаархдаг байлаа. Тэгээд өөр шигээ ийм нөхцөл байдалд орсон хүнийг хайж эхэлсэн. Тэдний түүх надад тус болж алхам алхмаар хэвийн байдалдаа орж эхэлсэн дээ”. 
Жонсон бас зургаан сартай охиноо ганцаараа өсгөж байгаа бүсгүйтэй эчнээ танилцаж дотноссон байна. Тэд хэзээ ч уулзаж байгаагүй ч  найзууд болж хүүхэд өсгөх туршалагаасаа хуваалцах болжээ. 
“Өмнө нь миний эргэн тойронд жаахан хүүхэд байсангүй. Ялангуяа охин хүүхэд өсгөх талаар огт мэддэггүй байлаа. Үсийг нь яаж самнах гэдгээс эхлээд л бэрхшээл тулгарч танилуудаасаа асууж суралцаж эхэлсэн. Одоо охин маань нэг их урт үстэй болж амжаагүй ч би  үсийг нь  хэд хэдэн янзаар арчлахад бэлэн болсон. Цаг хугацаа өнгөрөх тутам би туршлагажиж Персифон охиноо өсгөж чадна гэдэгтээ улам итгэлтэй болж байна.   Охин маань над руу хараад инээмсэглэх нь өхөөрдөм. Миний дотны найз охиноо өсөхөөр нэгэн цагт би энэ бүхний учрыг тайлбарлаж өгнө” гэж Ричард бичиж байна. 
Ричард одоо хамгийн жаргалтай эр, яагаад гэвэл түүнд найман сартай хөөрхөн охин нь бий. 

Эх сурвалж: www.assa.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.