Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Манай гэр бүл” халамжийн төвийн хүүхдүүдийн гар урлалын үзэсгэлэн дэлгэгдэнэ
Нийгэм

“Манай гэр бүл” халамжийн төвийн хүүхдүүдийн гар урлалын үзэсгэлэн дэлгэгдэнэ

Урлаг Урлаг18/11/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1447642034564943b29bb1d1575818972015-11-18-10-36[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Манай гэр бүл” халамжийн төвийн хамт олон болон бяцхан хүүхдүүдийн урласан гар урлалын бүтээлийн үзэсгэлэн худалдаанд Та бүхнийг хүрэлцэн ирэхийг урьж байна. Үзэсгэлэн худалдааны үеэр халамжийн төвийн 3-15 насны авъяаслаг жаалууд МУСТА Д. Хосбаяр, МУСТА Д. Ганцэцэг, МУСТА Д.Түвшинтөр нарын хамт урлагийн тоглолтоороо та бүхний мэлмий, сонорыг мялаах болно. Мөн The Square Grill & Pub-ын хамт олон таныг амтат зууш, ундаагаар дайлна. Бидний зохион байгуулж байгаа халуун сэтгэлийн хандивын үйл ажиллагаанд хүрэлцэн ирнэ үү! Үзэсгэлэн худалдаа 11-р сарын 21-ний Бямба гаригийн 14:00 цагт Централ Тауэр цамхагийн 3 давхарт байрлах The Square Grill & Pub-д болно.

ТУСАЛЧИХ ЮМСАН ГЭСЭН СЭТГЭЛТЭЙ АМЬДАР

Өөрөө л болж байвал боллоо бусад хүмүүс яах нь над ямар хамаатай юм бэ гэж амиа л боддог хэнийг ч бай хүн гэж өргөмжлөхөд үнэхээр хэцүү. Бид адгууснаас юугаараа ялгаатай юм бэ? Зүрх сэтгэлээрээ, оюун ухаанаараа. Бид нэг нэгнээ хайрлаж, нэг нэгэндээ туслахгүй юм бол өөр хэн тэднийг хайрлах юм. Таныг ч бас хэн хайрлах юм. Та туслах боломжгүй байж болно. Гэхдээ тусалж чадах хэн нэгнийг мэдэж байж ч болно шүү дээ. Туслах хүнийг мэдэхгүй, тусалж чадахааргүй байсан ч туслах гэж оролдож байгаа чинь сэтгэлийн том тус юм шүү. Өвдөж үзсэн хүн л өвдөхийн зовлонг илүү ойлгоно. Ядарч үзсэн хүн л ядарч зовохын хэцүүг илүү мэднэ. Би л ингэж зовоогүй бол боллоо гэж үл тоомсорлосон байдалтай л битгий байгаарай. Болж л өгвөл тусалчих юмсан гэсэн сэтгэлийг байнга тээж яваарай. Монгол хүнийг монгол хүн л хайрлахгүй бол өөр хэн хайрлах билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026
Нийгэм Урлаг

Вьетнамд монгол ямааны махаар дөрвөн төрлийн бүтээгдэхүүн хийж байна

02/02/2026
Нийгэм Урлаг

“Power expo & festival” Азийн шилдгээр шалгарчээ

19/01/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Италийн алдарт “Хайрын нум” Валентины өдөр нуржээ

20/02/2026

Филадельфийн музейгээс буулгасан боолчлолын үзмэрүүдийг буцаан байрлуулахыг тушаалаа

20/02/2026

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргалаа

20/02/2026

Төв аймгийн Баян сумын Хангайн булаг хэмээх газарт НТ VI-VIII дугаар зууны үед хамаарах Хангайн булгийн хүн чулуу бий

20/02/2026

Хаврын баярт зориулсан “Adidas”-ын цамц эрэлттэй байна

19/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.