Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хүйтний улиралд хүүхдээ салхилуулахдаа юуг анхаарах вэ
Дуу хөгжим

Хүйтний улиралд хүүхдээ салхилуулахдаа юуг анхаарах вэ

Урлаг Урлаг18/11/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
b403776b-57d2-40a1-a18d-6da2d5358a814586517082015-11-18-15-08[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Хүйтний улирал эхэлсэн энэ цаг үед бага насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд хүүхдээ хүүхдээ хэрхэн салхилуулах вэ гэх томхон асуудалтай тулгардаг. Учир нь бага насны болон нярай хүүхдэд химийн аргаар гаргаж авсан Д витаминаас илүү, байгалийн буюу нарны гэрлээс авах амин дэм, цэнгэг агаар зайлшгүй хэрэгтэй болдог. Тиймээс хүйтний улиралд хүүхдээ салхинд гаргахдаа юуг анхаарах талаар зарим зөвлөгөөг хүргэе.

Зун төрсөн хүүхдийг төрөхөөс гармагц салхинд гаргаж болно. Хавар, Намар, Өвөл төрсөн хүүхдийг шууд салхинд гаргаж болдоггүй. Хүүхдийг өвлийн улиралд 15-20 минутаар өдөрт 3-4 удаа салхилуулна. Салхинд гаргахдаа хүүхдийн нүүрийг ил гаргаж, хэт бэгнэлгүй тохируулж, дулаан хувцаслаж гаргана. Хэдийгээр тэрэгний толгой талыг босгож бүтээсэн ч гэсэн хүүхдэд дулаан ноосон малгай, бээлий, оймс, гутал, хүрэм өмсгөнө. Харин гэртээ орж ирмэгц хувцсыг нь тайлахгүй бол хүүхэд халууцна. Хүүхэд унтаж байсан ч гэсэн хувсыг нь тайлах хэрэгтэй. Ингэснээр хүүхэд даарсан эсэхийг мэднэ. Хүүхэд хэт халууцуулах юмуу дааруулж болохгүйг анхаар.

Хэдэн цагийн үед Д витаминыг хүүхэд шууд хүлээн авах боломжтой вэ?

Өвлийн улиралд хүүхдээ өглөөний 12-15 цагийн хооронд 20-30 мин цэвэр агаарт гаргавал Д витаминий нийлэгжилт сайн үүсдэг.

Орцноосоо гармагцаа үүднийхээ сандал дээр суучихав даа

Зарим эцэг, эх хүүхдээ ах, эгчид нь өгөөд гаргачихдаг. Гэтэл тэд нар нь орцныхоо үүдэнд дүүгээ тэврээд яриад суучихдаг. Зарим ээжүүд ч адил. Гэтэл энэ нь маш олон сөрөг үр дагавартай. Улаанбаатарын орон сууцны хороолол дундуур автомашин явахгүй байна гэж бараг үгүй. Тэгэхээр хүүхэд чинь агаар салхинд гарах биш харин ч автомашины яндангаар гарах хорт хийгээр амьсгална. Тэгээд ч орцны гаднах талбай чинь нэг ширхэг ч чулуугүй цэвэрхэн биш л бол машины дугуйнд хавчуулагдсан чулуу үсрэх, шидэгдэх аюул өндөр. Мөн нарийн тоосонцор зам дагууд хамгийн их байдаг тул уушгинд хамгийн муу нөлөөтэй нарийн тоосонцороор хүүхдээ амьсгалуулахгүй байхыг хичээх хэрэгтэй.

Автомашины зогсоолоос хол яв

Ялангуяа аавууд хүүхдээ тэврээд машинууд дундуур холхиод байгаа нь харагддаг. Хэдийгээр тухайн автомашин явахгүй байгаа ч түүнээс гарах хорт хий, хөрсний бохирдол зогсоол хэсэгт маш ихээр байдаг . Тиймээс автомашины зогсоолоос аль болох холдож болж өгвөл зүлэг ногоотой, модтой цэцэрлэг бараадсан нь дээр. Олон улсын байгууллагаас гаргасан нэгэн зөвлөмжинд Улаанбаатар хотын хөрсний бохирдол өндөр учир нэг метрээс доош өндөртэй хүүхдийг тэвэрч явахыг сануулсан байдаг.

Тамхичин ээж, аавуудаас зугтаарай

Хариуцлагагүй ээж, аав алийг тэр гэхэв. Харин та өөрөө хариуцлагатай нэгэн бол тэднээс зугтахад гэмгүй. Хүүхдээ салхилуулах гэж биш харин өөрөө тамхилах гээд гараад ирсэн ээж, аавууд цөөнгүй. Тиймээс тэдэнтэй үг солих гэж хүүхдээ хордуулахын оронд зүгээр л зугт. Дам тамхидалт шууд тамхидалтаас ч илүү хор хөнөөлтэй байдаг шүү дээ.

Б.Март

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

IVE хамтлаг тайзнаа эргэн ирэхээр бэлтгэлдээ оржээ

25/07/2025
Гадаад мэдээ Урлаг

YG энтертаймент “Netflix”-тэй хамтарна

25/07/2025
Гадаад мэдээ Урлаг

“Euphoria“ цувралын гуравдугаар бүлгийн хөгжмийн зохиолчоор Ханс Зиммер ажиллана

25/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

IVE хамтлаг тайзнаа эргэн ирэхээр бэлтгэлдээ оржээ

25/07/2025

YG энтертаймент “Netflix”-тэй хамтарна

25/07/2025

Баруун монголын алдарт дархан Ө.Гүнзэн болон үр ач нарынх нь урласан түүхэн бүтээл бүхий “Хөх сар” үзэсгэлэн нээлтээ хийлээ

25/07/2025

Өнөөдөр “Аримун”-ы авьяаслаг, адтай А.Ганчимэгийн төрсөн өдөр

25/07/2025

“Өндөр гэгээн – Даншиг наадам” өнөөдөр эхэлж байна

25/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.