Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Малгай өмсөхгүй байхын хор уршиг
Дуу хөгжим

Малгай өмсөхгүй байхын хор уршиг

Урлаг Урлаг30/11/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1448507597565678cdd9a5f8661700272015-11-30-11-22[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

– Толгойноосоо даарсанаас болж цус харвалт нэмэгддэг-

Насанд хүрсэн хүн биеийн дулааны гуравны нэг хувийг толгой хэсгээрээ алддаг бол бага насны хүүхдүүд биеийн дулааны гуравны хоёр хэсгийг алддаг байна. Ер нь хүн толгойноосоо даарахад л бүх бие нь жихүүцэн тухгүй болдог. Хүйтэн сэрүүний улиралд толгойгоо дааруулахад судас нарийсч амьсгалын тоо цөөрч, булчингийн хүчдэл ихэсч, бодисын солилцоо өөрчлөгдөн хөлс ялгаралт багасна. Үүний улмаас уураг тархины гадар сааталд орж, цусны даралт буурч амьсгалын үйл ажиллагаа суларч, цусанд чихрийн хэмжээ багасч ирдэг. Даарч хөрснөөс хүний биеийн зах хязгаарын судас нарийсч, түүгээр цусны урсгал саатна. Эрүүл хүний уураг тархинд нэг минутад 750-1000 миллитр цус урсан ирж тэжээлээр хангах ёстой. Гэтэл даарсан үед гүрээний түгээх судас агшиж нарийссанаас болж түүгээр гүйх цусны урсгал удаашран хэмжээ нь багасахад уураг тархины хэвийн үйл ажиллагаа муудна. Ингээд цус харвалт өвчнөөр өвчлөх эрсдэл тун өндөр болдог. Хэдий танд өнөөдөр мэдэгдэхгүй ч хойшид өвчнөөр өвчлөх суурь нь тавигдаж байна гэсэн үг юм.

Сүүлийн үед охид залуучууд маань өвлийн хүйтэнд ч толгой нүцгэн, нимгэн хув цастай явах нь элбэг болсон. Иймд хүүхэд багачууд охид хөвгүүд толгой нүцгэн явахын хор уршигыг эртнээс мэдэж байх нь зүйтэй. Мөн хүйтний улиралд нүцгэн явснаас нүүр, толгойн ил хэсэг дагз, зулай, чих, хамар, хацар даарч хөрөх юмуу хөлдөж, бүх бие махбодид муугаар нөлөөлнө. Хүйтний энэ мэт сөрөг нөлөөнөөс хүн өөрийгөө хамгаалахын тулд өвлийн цагт малгай өмсөх нь зүгээр нэг ёс төдий буюу дан ганц гоёл чимэг ч биш. Харин өөрийгөө хүйтнээс хамгаалж эрхтэн системийнхээ хэвийн үйл ажиллагааг зохицуулж байгааг ухаарвал зохино. Хүйтний улиралд толгой нүцгэн явахад архаг өвчин сэдэрч болохоос гадна толгой өвдөх, хараа сонсгол муудах, нулимс гарч, нойр муудах зэрэг эмгэг үүсч болно. Иймд хүйтэн сэрүүнд тогтмол малгай өмсөж байх нь чухал ач холбогдолтойг бүү мартаарай. Дулаан явбал мянган лан гэдэг дээ.

Т.Далай

www.zaluu.com

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“ХУУР” хөгжмийн наадам энэ жилийн шинэчлэлүүдээ зарлалаа

29/05/2026
Дуу хөгжим Урлаг

PSY “Summer Swag 2026” тоглолтоо зарлалаа

28/05/2026
Дуу хөгжим Урлаг

Хүүхэлдэйн болон анимэ киноны шилмэл хөгжмүүд Улсын филармонийн тайзнаа эгшиглэнэ

28/05/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

BTS-ийн Жонгүг инстаграмаас хэсэг алга болов

29/05/2026

Тейлор Свифтийн тоглолт дээр террорист халдлага үйлдэх гэсэн эрэгтэй 15 жил хорих ял сонсжээ

29/05/2026

98 настай эр агаарын үзүүлбэрээр Гиннесийн рекорд тогтоожээ

29/05/2026

Алдарт хүүхдийн YouTube цуврал “CoComelon” бүрэн хэмжээний анимейшн кино болж, 2027 оны хоёрдугаар сард нээлтээ хийнэ

29/05/2026

“Jaadugar: A Witch in Mongolia” анимэ долдугаар сарын 4-нд нээлтээ хийнэ

29/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.