Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хийжүүлсэн ундаанд ийм хор нуугдаж байдаг
Дуу хөгжим

Хийжүүлсэн ундаанд ийм хор нуугдаж байдаг

Урлаг Урлаг12/12/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
3bid2bat5pbio26khvebmbpm2r_b3911115342015-12-12-14-17[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

3bid2bat5pbio26khvebmbpm2r_b

Ямар ч төрлийн хийжүүлсэн ундаа эрүүл мэндэд хортой. Тэгвэл хийтэй ундаа тогтмол уудаг хүний биед ямар өөрчлөлт гардаг вэ?

1. Таны бие хийжүүлсэн ундааг устай андуурна.

Хагас литр кока кола бол 240 “хоосон” калори юм. Нэг хайрцаг чихрийн цуглуулгын илчлэг гэсэн үг. Чихэр идсэн нь хамаагүй дээр! Яагаад гэж үү? Яагаад гэвэл, чихэр ч бай хамаагүй зажлах үед таны бие үүнийг хоол гэж хүлээж авна. Харин хийжүүлсэн ундаа уухад ус гэж хүлээж авдаг байна. Ингээд хичнээн их илчлэг авсан ч хагас цагийн дараа ахиад л өлсөнө. Өөрөөр хэлбэл, таргалах үндэс болно гэсэн үг.

2. Чихрийн шижин тусах эрсдэл.

“Хийжүүлсэн ундаа уусны хор хохирол нь илүүдэл илчлэгээр зогсохгүй. Чихэртэй ундаа уухад бие махбодод асар их хэмжээний чихэр шууд очно. Ингээд цусан дахь чихрийн хэмжээ гэнэт өсөж, инсулин ихээр ялгаруулж эхэлнэ. Үндсэндээ, уусан ундаа бүрийнхээ тоогоор чихрийн шижин рүү улам ойртож байгаагаа ойлгох хэрэгтэй” гэж Калифорнийн Эрүүлийн хамгаалах төвийн гүйцэтгэх захирал Гарольд Гольдштэйн тайлбарлаж байна.

Өдөрт нэг лааз хийжүүлсэн ундаа уудаг хүн 2-р зэргийн чихрийн шижин тусах магадлал 26%-иар өндөр байна. Нэмж нэг лаазыг уухад ахиад 18%-иар эрсдэл рүү ойртдог ажээ.

3. Шүдний эмчид очих замыг тань нээнэ.

Чихэрлэг хүнс шүдэнд хортойг хүн бүхэн мэднэ. Гэтэл хийжүүлсэн ундаа шүдний пааланг гэмтээж, шүд хорхойтуулдаг гэдгийг тэр бүр мэддэггүй. Хүний амны хөндийд шүдний пааланг гэмтээхэд бэлэн олон тооны бактериуд хуралдсан байдаг. Гэмтээж чадах юм бол шүд хорхойтно гэсэн үг. Харин хийжүүлсэн ундаа уухад энэ эхний шат амжилттай хэрэгжих бөгөөд ундаанд агуулагддаг хүчил нь шүдний пааланг нимгэлдэг.

4. Ясанд муу нөлөөтэй.

7 хоногт 3-аас доошгүй удаа хийжүүлсэн ундаа уудаг бол ясны сийрэгжилтэд өртөх замаа нэгэнт сонгожээ гэж ойлгоорой. Үе мөчний элдэв үрэвсэл, ясны хугаралд нээлттэй болно гэсэн үг. Учир нь хийжүүлсэн ундаа таныг кальцийн дутагдалд оруулж байгаа юм.

5. Чихрээс болж үхэлд хүрнэ.

Тафтсын их сургуулиас явуулсан судалгаагаар чихэртэй ундаа нь үхлийн аюулд хүргэх архаг өвчний суурь болж байгааг тогтоожээ. 2010 онд чихрийн шижингээр 133 мянган хүн, зүрхний өвчнөөр 45 мянган хүн, хавдраар 6450 хүн нас барсан тоо байна.

6. Бие махбодыг тамхитай адил хөгшрүүлнэ.

«American Journal of Public Health» сэтгүүлийн нийтлэлд өдөр тутам хийжүүлсэн ундаа уух нь хүний насыг 4.5 жилээр буюу бараг тамхи татдаг хүний адил бууруулдаг тухай бичжээ. Цусны цагаан бөөмүүд нь эрт хөгширдөг тул ийнхүү богино наслах шалтгаан болж байгаа юм.

7. Үнэ хямдтай, хаа сайгүй зарагддаг.

Жимс, ногооны үнэ жилээс жилд нэмэгддэг атал хийжүүлсэн ундаа л үнийн хөөрөгдлөөс ангид, сав баглаа нь улам гоёмсог, хүртээмж сайтай болсоор байдаг. Хаа сайгүй, нисэх буудал, шатахуун түгээх газар, дурын дэлгүүрт ороод л авчихна. “Энэ хогийг улам ихээр хэрэглэхийг уриалж байгаа нь зүйд нийцэхгүй хэрэг” гэж Гольдштэйн эрс эсэргүүцэж байна.

8. Хийжүүлсэн ундааны Diet төрөл – сайн сонголт биш.

Diet ундаанд калори бараг байхгүй боловч энгийн ус шиг аюулгүй байж чадахгүй. Турах гэж ийм ундаа уудаг ч амжилтгүй болдог. Харин ч Diet кола уудаг хүмүүс таргалдаг нь нотлогдоод байна.

9. “Хүнсний томоохон үйлдвэрлэгчид ичихгүй худлаа ярьж байна” гэж Гольдштэйн буруутгажээ. Тэрээр: “Кока Кола үйлдвэрлэгч компани орлогынхоо тодорхой хэсгийг томоохон судалгаануудад зориулж, хүмүүсийн таргалалт тэдний ундаанаас биш хөдөлгөөний дутагдал, эсвэл өөр ямар нэг шалтгаанаас болдог гэж итгүүлэхийг хүсэж байна” гэж батлан ярьжээ.

Эндээс үзвэл хийжүүлсэн ундаанаас авах юм огт үгүй бөгөөд хүний биед асар их хор болдог нь илт байна. Энэ мэдээлэл таныг сүү, цэвэр ус сонгоход тань түлхэц болно гэж найдаж байна. Эрүүл энхийг хүсье.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Рэппер Doechii-гийн “Live From the Swamp” нэртэй анхны аялан тоглолтоо хийнэ

07/08/2025
Гадаад мэдээ Урлаг

“Hunter/X” хамтлагийн “Golden” дуу “Billboard” жагсаалтыг тэргүүлж, түүх бүтээж байна

06/08/2025
Гадаад мэдээ Урлаг

Жастин Бибер “Yukon” дууныхаа клипэд эхнэр, хүүгээ тоглуулжээ

06/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хоббит”-ын ховор хувийг үнэ хаялцуулжээ

10/08/2025

“The Intern” киноны Солонгос хувилбарт тоглох жүжигчид зарлагдлаа

10/08/2025

“Land of the sky” үндэсний урлагийн хамгийн том тоглолтод саатаарай

10/08/2025

Помпейн балгасанд хүмүүс эргэн ирж амьдарч байсныг тогтоожээ

09/08/2025

Диана гүнжийн торгон даашинзыг дуудлагаар худалджээ

09/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.