Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Gee vs Жонон feat Dj zaya – Өөрийнхөөрөө бай – Uuriinhuuruu bai
Дуу хөгжим

Gee vs Жонон feat Dj zaya – Өөрийнхөөрөө бай – Uuriinhuuruu bai

Урлаг Урлаг14/06/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зөвхөн өөрийнхөөрөө бай, битгий бөөрөнхийлөөд бай
Битгий тэмээ гэхээр ямаа гээд чи өөр юм хэлээд бай
Чамайг чанараа олог гэж би өөрөө хэлээд байна
Гэтэл чи тэдэн шиг болох гээд л төөрөөд шилрээд байна, за
Өөр юу гэлээ байз, өө бас нээрээ миний найз
Өрөөл бусдын дуурайл болж чадахгүй ш дээ чиний пайз
Амьдрал гэдэг том тайз, авьяас гэдэг бат цайз
Анд минь чи бүү бусдыг копидож албан бусаар булхайц
Зарим нэг нь одод шүргэнэ, гэсэн нөхөд … хүргэнэ
Зааныг дуурайсан шоргоолж мэт тэдний нэр ус онигоонд дүүрэн
Авьяастай нь өөрөө сэтгэнэ, ардаас нь түүнийг нь дуурайна
Монголоор хэдийн дүүрсэн гадаадын оддын хүү нар хуурай
Хэн нэгний хулхи нь байснаас өөрийнхөө ориг нь бай
Хэрэгтэйгээ ойлгож сонсоод дуурайх гэдгийг хориглож бай
Зөөлөн нь хатуугаа, цагаан нь хараа үргэлж иддэг
Би зөвхөн би учраас чи ч гэсэн намайг мэддэг

Хэдэн жилийн өмнө юу яасан нээрээ тэгсэн
Эминемийг дуурайж гарууд үсээ перксдсэн
Одоо хүртэл зарим нэг нь түүнийг дуурайж гуншаад л
Хэзээ ч Шайди болж чадахгүй өөрийн бодлоо уншаач
Харин өдийд яав Монголоор нэг Лил Вайнэ
Autotune хэрэглэж тэдний хоолой нь вийн вийн
Тэднийг хуулахаас илүү тэднээс дээгүүр сэтгэхээ бод
Монгол ухаан хамгийн мэргэн, миний бяцхан итгэлээр бол
Өөрсдөө сэтгэж хийгчид байхгүй биш байгаа
Өрөвдөлтэй нь гарууд хийснийг нь бас дуурайна
Бусдаас хуулбарласан бизнесийн санаа чинь
Буруу байсан учраас бүхий л хүнийг саваажийна
Хамаа чи амаа жимий, арай дэмий зөвхөн чиний төлөө
Чамд үүнийг сануулж байна
Хүнээс огт дутахгүй чи харин ч илүүг сэтгэж чадна
Чамайг зөвхөн чи гэдгээр чинь бүхий л хүмүүс мэдэж авна

Хэн нэгний хэлсэн үгийг хэсэг ч болов шүүн тунгаа
Хэрэгтэйг зөвлөнө гэчээд харин ард нь бөөн зугаа болгон суух нь бий
Үнэн гэдэг ганц талтай, өөрийн биш бусдын хүслээр амьдраад үхвэл харамсалтай
Агуу хүнийг дуурайж агуу хүний үгийн дагуу
Амьдрана гэдэг нөгөө хөлөө хөлдөөж үхсэн галуу
Авахаа авч, хаяхаа хаях нь амьд явах жинхэнэ ёсон
Амьдралынхаа багш нь өөрийн биеэрээ чи нэг мөсөн
Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан болгон дайсан биш
Магтаал бүхэн үнэн биш, шүүмж бүхэн оргүй биш
Хэдхэн найзынхаа магтаалд итгээд өөрийгөө од гэж бодсон
Хэсэг нөхөд гэж бусдын үгэнд итгэж чи хошгиров оо
Чи бол энэ хорвооод ганц зүйл нь
Чамин ганган чухал бус мөн чанарыг хорвоо үзүүлнэ
Нүцгэн ирээд нүцгэн буцдаг хүний амьдралын үр дүнд л
Өөрөөрөө байж өөрийгөө хүндэл, өөрөөрөө байгаа бусдыг хүндэл

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Лууяагийн “ЗАВГҮЙ” тоглолтын босоо тасалбар зарагдаж дуусжээ

15/09/2026
Дуу хөгжим Урлаг

T.O.P “BigBang”-ийг үргэлж дэмжихээ илэрхийлэв

15/09/2026
Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирлээ

14/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Тhe Odyssey” кино “Universal”-ын түүхэн дэх хамгийн их орлого олсон кино болжээ

16/09/2026

132 жилээр хугацаа хэтрүүлсэн сэтгүүлийг номын санд нь буцааж өгөв

16/09/2026

Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ

16/09/2026

Жүжигчин, найруулагч Б.Тамир 40 нас хүрлээ

16/09/2026

22 барималчийн 22 шилмэл бүтээлийг нэг үзэсгэлэнгээс үзэх боломжтой

16/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.