Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Угаалгын машин дахь нян бактерийг хэрхэн устгах вэ?
Дуу хөгжим

Угаалгын машин дахь нян бактерийг хэрхэн устгах вэ?

Урлаг Урлаг21/12/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
front-load-washing-machine221738532015-12-21-12-39[www.urlag.mn].gif
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Угаалгын машин нь нян бактер үржих нэн таатай орчин болохыг та мэдэх үү? Учир нь угаалгын машинд бохир хувцас, ор дэрний даавуу зэрэг зүйлсийг угаахаас гадна угаалга хийсний дараа дулаан, чийгтэй орчин бүрддэг юм. Иймд нян бактер үржих нөхцлөөс урьдчилан сэргийлэх үүднээс угаалгын машинаа тогтмол цэвэрлэж байх нь маш чухал.

Хувцсаа боломжтой бол хамгийн халуун хэмд тохируулан угааж байгаарай.  Хүйтэн эсвэл бүлээн усанд угаах нь цахилгаан хэмнэх хэдий ч тэр болгон нян бактерийг устгадаггүй. Нөгөөтэйгүүр хувцсаа угаахаасаа өмнө заавал хэдэн хэмийн усанд угаах зааварчилгааг нь шалгаж нягталж байх хэрэгтэй. Учир нь зарим материалаар хийсэн хувцсыг хэт халуун усанд угаах нь хувцас агших, өнгө нь цайрахад хүргэдэг.

Нян бактерийг устгах зорилгоор зарим угаалгын машинд суурилагдсан ариутгах тохиргоог ажиллуулаарай. Энэ нь ор дэрний даавуу, цагаан хэрэгсэл угаахад хамгийн тохиромжтой горим юм. Хэрвээ угаалгын машинд тань ариутгах тохиргоо байхгүй бол сард нэг удаа хамгийн халуун усанд угаах тохиргоог тохируулаад цайруулагч агуулсан угаалгын нунтаг нэмж угаалгын машинаа дангаар нь ажиллуулаарай.

Шинээр угаалгын машин авахдаа silver-sterilization system буюу мөнгөн ариутгалын системтэйг сонгоорой. Энэхүү нано технологи бүхий мөнгөөр бүрсэн бүрхүүл нь нян бактерийг маш сайн устгадаг. Хэрвээ таны угаалгын машин silver sterilization system-тэй бол угаалга хийх усны хэмээ бага дээр тохируулж угаалга хийж болно.

​Хажуу талдаа хаалгатай угаалгын машинд хагас аяга хлор агуулсан цайруулагч, харин хаалга нь дээрээ байрладаг бол нэг аяга хлор агуулсан цайруулагч хийгээрэй. Учир нь хлор агуулсан цайруулагч нь нян бактерийг идэвхитэй устгадаг. Харин ноос, торго эсвэл спандекс материалаар хийсэн хувцсыг угааж байгаа тохиолдолд дээрх бодисыг ашиглаж болохгүй.

Угаалгын машин зогсосноос хойш 30 минутын дотор хувцсаа гаргаж хатаах хэрэгтэй.  Дээрх хугацаанаас илүү хугацаанд байлгавал нян бактер үржих таатай орчин бүрдэнэ.

​Дотуур хувцсаа заавал тусад нь угаах хэрэгтэй. Дотуур хувцсанд байнга нян бактер агуулагдаж байдаг бөгөөд бусад хувцастайгаа хольж угаах нь түүнийг тарах, үржих нөхцлийг бүрдүүлнэ.

Хүүхдийн хувцсыг мөн тусад нь угааж байгаарай. Учир нь хүүхдийн дархлаа насанд хүрсэн хүнийхтэй харьцуулбал хамаагүй сул бөгөөд томчуудын хувьд аюулгүй хэдий ч хүүхдэд хортой нян бактер тархахаас болгоомжлох хэрэгтэй.  

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026
Дуу хөгжим Урлаг

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомесын усны хувцастай зураг цахим орчинд маргаан дэгдээв

26/02/2026

2PM хамтлагийн Тэг Ён ирэх дөрөвдүгээр сард хуримаа хийхээр болжээ

26/02/2026

Бөгтөр цагаан халимны гэрэл зураг тэргүүн байранд шалгарчээ

26/02/2026

Гавьяат жүжигчин Т.Ариунаа Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр тайзнаа дахин дүрэлзэн асна

26/02/2026

“Нэг өдрийн цагаан дара эх” үзэсгэлэн үргэлжилж байна

26/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.