Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Арьсыг 21 насаар залуужуулах маскийг өөрсдөө гэртээ бэлдэцгээе
Дуу хөгжим

Арьсыг 21 насаар залуужуулах маскийг өөрсдөө гэртээ бэлдэцгээе

Урлаг Урлаг22/12/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
7of0ndtag2ikbltsbmp6locjiu_b714948612015-12-22-13-28[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Яаж ч хичээгээд сайхан арьстай болж, хүссэн үр дүндээ хүрэхгүй байх нь элбэг. Арьсандаа юу шаардлагатай түүнийг нөхөх хүсэл хүн бүрт бий. Заавал үнэтэй гоо сайханы бүтээгдэхүүн худалдаж авалгүйгээр, гэртээ байгаа зүйлээр өөртөө хэрэгтэй зүйлийг хийж чаддаг бол тун хялбархан байхсан.

Тэгвэл та  ашиг тустай чанарыг нь хүн бүр мэддэг нэгэн бүтээгдэхүүнийг ашиглан, хямдхан, хялбархан мөртлөө ашиг тустай бигнүүрийг бэлдэж болно. Энэ бол  тараг юм. Ууж хэрэглэхэд эрүүл мэндэд ашиг тустайн зэрэгцээ тарагаар нүүрэнд маск тавьснаар хүний арьс 21 насаар залуужих боломжтой гэж үздэг ажээ. Тэгвэл тараг бодитоор гоо сайханд хэрхэн нөлөөлдгийг та бүхэнд танилцуулья.

Арьсыг гуужуулж, нөхөн сэргээнэ
Гоо сайхны салонд химийн бодис ашиглан арьс гуужуулах үйлчилгээ хийдэг. Үүнд жимсний хүчил хэмээх бодис ашиглагддаг  ба энэ нь тараганд ч мөн агуулагддаг.  Тарагаар нүүрэндээ маск тавьж арьсаа гуужуулснаар, хэт ягаан туяаны нөлөөгөөр үүссэн сэвх толбо арилж цайрах, батга болон батганы сорвийг эдгээдэг.
Арьсны нүхний бохирдлыг цэвэрлэх
Тараганд  уураг ихээр агуулагдаж байдаг. Энэ утгаараа арьсны нүхний бохирдлыг татаж гадагшлуулдаг онцлогтой.  Хамар болон хацар зэрэг хэсгээрээ маск тавих тусгай савангаар угаагаад ч арилахгүй байсан бохирдол алга болох болно.
Арьс чийгшүүлэх
Тараганд байх тослог нь арьсанд хангалттай чийгшлийг өгч чаддаг.
Ингээд тараг ашиглан маск хийх болон хэрэглэх аргаас хуваалцья, дараах зүйлсийг юуны өмнө бэлдээрэй.
Тараг: Гадуур худалдаалагддаг ямар ч тараг байсан болно, чихэртэй чихэргүй нь ч асуудал биш.
Гурил: Дан тарагаар маск тавибал дэндүү усан болох тул гурил ашиглана. Гурилнаас харшилдаг хүн байх юм бол арьсныхаа ил биш  хэсэгт эхлээд туршиж үзэх хэрэгтэйг сануулья.
Какао: Какао нь антиоксидант чанар ихтэй тул, тарагтай хольсноор хөгшрөлтөөс илүү сайн хамгаалах болно.
Зөгийн бал: Арьсанд чийгшил их хэмжээгээр өгдөг тул, тарагтай хольсноор хуурайшсан арьсанд сайн нөлөө үзүүлнэ.
Цай:  Цайнд агуулагддаг катехин хэмээх бодис цайруулах нөлөөтэй.

Ингээд орцуудаа дараах байдлаар бэлтгэнэ:
Нэгдүгээрт, бүгдийг холино.  Анхааруулахад, аль нь ямар хэмжээтэй орох нь төдийлөн ач холбогдолтой биш. Жишээлбэл, тараг 1 халбага гэвэл 1 халбага гурил хийнэ. Бусад орцуудаараа 0,5 халбагаас хэтрэхгүй байхаар тооцоод, өөрийн хүссэн хэмжээгээр хийж болно. Орцуудаа бөөгнөрүүлэлгүй сайтар хутгаж холино.
Нүүрэндээ түрхэх:
Хольцоо бэлэн болмогц шууд нүүрэндээ түрхэнэ. Гол нь арьсаа бүрэн далдлахаар зузаан түрхэж өгнө.
Хатмагц угаана:
Ерөнхийдөө 20 орчим минутын дараа маск хатахаар угааж арилгана.
Анхаарах зүйл: Хүнсний бүтээгдэхүүн ашигласан тул арьсанд сөрөг нөлөө үзүүлэх магадлал маш бага ч, өдөр тутам хэрэглэхгүй байхыг зөвлөе. Дээр дурдсанчлан, тараг арьс гуужуулах үйлчилгээтэй тул, өдөр бүр гуужуулаад байвал арьсанд муу нөлөөтэй. Долоо хоногт 2-3 удаа хэрэглэх нь зүйтэй. Мөн энэхүү маскийг хэрэглэх явцдаа нарны хэт ягаан туяанаас хамгаалахгүй бол эсрэгээрээ нөсөө толбо нэмэгдэх сөрөг нөлөөтэй.

Эх сурвалж: josei-bigaku.jp

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Монголд болсон “АBU” олон улсын дууны наадамд “The HU” хамтлаг оролцов

15/09/2025
Дуу хөгжим Урлаг

BTS-ийн RM төрсөн өдрөөрөө 200 сая вон эмнэлэгт хандивлалаа

12/09/2025
Дуу хөгжим Урлаг

Дурлалаар бороо оруулж, бусдын хайрыг хүндэлсэн “ТАТАР”

12/09/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Хайлаас модны доор чамайг хүлээнэ” жүжгийг энэ сарын 17, 18-нд тоглоно

15/09/2025

Холливудын “Атаман” Том Харди 48 нас хүрлээ

15/09/2025

Монголчуудтай холбогдох нь: Нэгэн цүнхний тухайд” лекцийг амжилттай зохион явууллаа

15/09/2025

“Зогсож байгаа морьд” үзэсгэлэн дэлгэлээ

15/09/2025

“Татар” уран сайхны киноны тасалбарын урьдчилсан захиалга эхэллээ

15/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.