Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ээждээ – Eejdee – Guys 666
Дуу хөгжим

Ээждээ – Eejdee – Guys 666

Урлаг Урлаг14/06/2012Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Энхрий зөөлөн уян сэтгэлт миний сайхан ээжий
Энэ л хорвоод таниас өөр эрхэм хүн надад үгүй

Энэхэн хорвоод хүү чинь таниас төрөхдөө ээжээ
Эрүүл биеийг тань өчнөөн зовоож зvдрээсэн үүҮ
Эрээлжлэн бүрэлзэх тэрхэн мөчид хүүд нь ээжээ тодрон тодорсоор
Та л надад харагдсан тэрхүү тэрхэн мөчөөс хүү чинь таныхаа хайранд умбаж
Ариун цагаан сүүгээр тань өсөн бойжиж ээжээ
Энхрий үр наддаа харамгүй бүхнээ зориулсан
Ээж таньдаа хүү чинь хамгаас илүү хайртай
Эгшиг яруу уянгалаг сайхан хоолойгоороо та минь
Харах нvдний баясал болсон хүүгээ бүүвэйлж суухдаа
Буурал хорвоогийн жаргалыг үрдээ зориулна гэж
Уужуу ухаандаа та минь бодож байсан даа
Энхрий үр намайгаа элэг бүтэн өсгөх гэсэн
Ээж таныхаа ухаан бодол уужуу сэтгэлийг
Магтан дуулах бүрийдээ балчир мөрөөдлөө нууж
Магад хожим үеийн үед үлдэнэ ээж минь

Дахилт:
Ээж минь таньдаа хүү нь хайртай
Эхрий үр тань танд хайртай

Өчнөөн жил хүү чинь таныхаа дэргэд байхдаа
Өтөлж хөгширч байгааг үнэндээ анзаараагүй
Насан багын дурсамжаа хүү чинь бодох бүрийд
Найрсаг сэтгэлээр та минь бүхнийг шийддэг байж дээ
Нартай тэнгэрийн доор бас амьдрал хөврөн урссаар
Наргиж цэнгэхийн сайхныг илүүд хэзээ ч үзэхгүй
Насан багын дурсамжаа хүү чинь бодох бүрийд
Найрсаг сэтгэлээр та минь бүхнийг шийддэг байж дээ
Хүний итгэлийг ерөөсөө алдах хэрэггүй
Хатуу сэтгэлийг уяраан зөөллөж болох л байх
Халуун хайрыг хэзээ ч хөргөж болохгүй гэдгийг
Хат суулгах гэж хүүдээ сурган байж дээ та минь
Энэ бүхний тань хариу болгож хүү чинь ээжээ
Амьдралын уртад яасан ч сөхрөн сөгдөхгүй
Алдаж оносон ч бас түүний өөдөөс хүү чинь
Байдгаа тоочоод хэзээ ч цөхрөн гүйгээд байхгүй

Дахилт:

Хайр хайрын дотроос эхийн ариун нандин хайрыг
Хаана хэзээ ч юу ч болсон умартаж болдоггүйн адил
Би чи ч хэн ч гэсэн амин хайртай ээжийдээ
Танд хайртай гэж олон удаа хэлж байсан уу
Цагийн зүү урагшилсаар хоног өдрүүд өнгөрөх тутам
Тав арван жилийн нүүр үзэж
Тэрхэн зуур уусан одно
Эхийн нандин ариун хайрыг юугаар ч сольж болохгүйг
Энэ л яваа насандаа хожим хойно ухаарлаа
Хорвоод гишгэх миний амьдралын утга учир
Хосгүй таныхаа ачийг хариулах миний сэтгэл
Жилээс жилд цөөрөх хархан зөөлөн үс тань
Магад миний сэтгэлд уярал хайлан одох юм
Энхрий зөөлөн уян сэтгэлт миний сайхан ээжий
Энэ л хорвоод таниас өөр эрхэм хүн үгүй
Сэтгэлийн гүнээс таныхаа ачыг хариулна гэж бодовч
Мөхөс миний ухаан бодол дутах шиг санагдах юм

Дахилт:

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

‘’King Kylie’’ шинэ дуу гаргалаа

18/10/2025
Дуу хөгжим Урлаг

Тейлор Свифтийн шүтэн бишрэгчид Германы музейд олноороо зочилжээ

17/10/2025
Дуу хөгжим Урлаг

Домогт “Kiss” хамтлагийг үндэслэгч Эйс Фрейли 74 насандаа таалал төгслөө

17/10/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Стив Жобсын дүрийг зоосон дээр мөнхөлнө

19/10/2025

“Predator” эргэн ирнэ

19/10/2025

Тархийг компьютерт холбох мэс заслыг Европт анх удаа хийжээ

19/10/2025

“Now You See Me Now You Don’t” киног нээнэ

18/10/2025

Ш.Наранчимэг: Хүн хоолойгоор бус ухаанаар дуулдаг

18/10/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.