Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»“Бөртэ чоно” наадмын шилдгүүд тодорлоо
Сонгодог уран зохиол

“Бөртэ чоно” наадмын шилдгүүд тодорлоо

Урлаг Урлаг26/12/2015Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
0d1af612ae416d8a6b65b314dd8b4e3f8222289452015-12-26-13-24[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Гэрэл зургийг www.mpa.mn-с ашиглав

Монголын спортын шилдэг тамирчдыг тодруулдаг “Бөртэ чоно” наадмын шилдгүүд өчигдөр тодорлоо. МҮОНТ-ийн “600 студи”-ээс эх орон даяар шууд дамжуулсан энэхүү наадамд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Монголын үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн болон үе үеийн спортын алдартнууд, хүндэт зочид уригдан оролцсон юм.

Өмнөх жилүүдэд шилдэг 10 тамирчныг тодруулдаг байсан билээ. Тэгвэл энэ жил шилдэг эрэгтэй, эмэгтэй тус бүр гурван тамирчин тодорсон. Эрэгтэй тамирчдаас чөлөөт бөхийн тамирчин ОУХМ Э.Бэхбаяр, эмэгтэйчүүдээс дэлхийн хошой аварга олимпийн хүрэл медальт С.Батцэцэг нар шалгарлаа. Мөн шилдэг залуу тамирчнаар хүндийн өргөлтийн ДАШТ-д VIII байр эзэлж, Улсын дээд амжилтыг 14 удаа шинэчилсэн ОУХМ М.Анхцэцэг, шилдэг багаар хөлбөмбөгийн “Эрчим” клуб тус тус шалгарсан ч олныг баясгалаа.

Эрэгтэй:

  1. Эрдэнэбатын Бэхбаяр (Чөлөөт бөх). ДАШТ-ий хүрэл медаль, Ази тивийн АШТ-ий алт, "Алтан гран-при" тэмцээний мөнгө, хүрэл медаль хүртэж, "Рио-2016" Олимпийн эрх авсан. 133 оноогоор
  2. Пүрэвжавын Өнөрбат (Чөлөөт бөх). ДАШТ-ээс мөнгөн медаль хүртэж, "Рио-2016" Олимпийн эрх авсан. 132 оноогоор
  3. Батболдын Номин (Чөлөөт бөх). ДАШТ-ий мөнгөн медаль, Ази тивийн АШТ-ий хүрэл медаль хүртсэн. 107 оноогоор тус тус шилдгээр шалгарлаа.

Эмэгтэй:

  1. Соронзонболдын Батцэцэг (Чөлөөт бөх). ДАШТ-д түрүүлж дэлхийн хошой аварга болсон, "Иван Ярыгиний гран-при" тэмцээнд түрүүлсэн, "Рио-2016" Олимпийн эрх авсан. 228 оноогоор
  2. Доржсүрэнгийн Сумьяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, "Универсиад" наадам, "Мастерс", "Гран-При" (3) тэмцээнд түрүүлсэн. 118 оноогоор
  3. Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа (Жүдо). ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Ази тивийн АШТ, "Их дуулга", "Гран-При" тэмцээнд түрүүлсэн. 95 оноогоор тус тус шилдгээр шалгарлаа.

Дасгалжуулагч:

  1. Зэвэгийн Дүвчин Дэлхийн хошой аварга С.Батцэцэгийн багш. 137 оноогоор.
  2. Хишигбатын Эрдэнэт-Од ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Д.Сумьяа, Ц.Мөнхзаяа нарын багш. 99 оноогоор.
  3. Цэрэнбаатарын Цогтбаяр Чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ багийн ахлах дасгалжуулагч. 93 оноогоор тус тус шалгарлаа.

 

  • 1
  • 2
  • 3
  • 4
  • 5
  • 6
  • 7
  • 8
  • 9
  • 10
  • 11
  • 12
  • 13
  • 14
  • 15
  • 16
  • 17
  •  
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Австрийн удирдаач, төгөлдөр хуурч, Маттиас Флецыбергер тавдугаар сарын 25-нд Монголд тоглолтоо хийнэ

21/05/2025

Өнөөдөр жүжигчин О.Тэмүүжингийн төрсөн өдөр

21/05/2025

Дензель Вашингтон Каннын кино наадмын хүндэтгэлийн шагнал хүртлээ

21/05/2025

“Хот ба түүний хийсгэлэн хана” роман уншигчдад хүрч байна

21/05/2025

Хүүхдийн баяраар таны хүүхдэд санал болгох үзвэрүүд

21/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.