Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монголын Сайтын Холбоо “WEB AWARDS-2015” наадмын шилдэгүүдээ шалгарууллаа
Уртын дуу

Монголын Сайтын Холбоо “WEB AWARDS-2015” наадмын шилдэгүүдээ шалгарууллаа

Урлаг Урлаг31/12/2015Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
78223_149144-1-600x3348796988522015-12-31-12-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

78223_149144Эгнээндээ 212 гишүүн  сайтыг  багтаасан Монголын Сайтын Холбоо  хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, мэргэжлийн ёс зүйтэй, хариуцлагатай цахим сэтгүүл зүйг Монгол улсдаа төлөвшүүлэх, гишүүн сайтуудынхаа үйл ажиллагааг  дэмжих зорилготойгоор  хоёр жил тутамд  “WEB AWARDS” ЦАХИМ САЛБАРЫН ОНЫ ТЭРГҮҮН НААДАМ буюу тэргүүлэгч сайтууд, нийгмийн хөгжлийг дэмжигч байгууллагуудыг шалгаруулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай.  Тэгвэл энэ удаагийн  “WEB AWARDS 2015” Цахим салбарын тэргүүн наадам  өчигдөр Улсын драмын эрдмийн театрын тайзнаа  ёслол төгөлдөр зохион байгуулагдлаа.

“WEB AWARDS 2015” оны тэргүүн наадам нь нэр бүхий 15 номинацид шилдэгүүдийг тодруулсан бөгөөд эдгээр номинациудад нэрээ дэвшүүлэхээр 50 гаруй сайтууд МОСАХ-ны ажлын албанд хүсэлтээ ирүүлсэн  байна.  Монголын Сайтын Холбооны УЗ-ийн хурал 12 сарын 28-ны  өдөр болж, тус хурлаар 50 гаруй хүсэлтүүдтэй танилцан “WEB AWARDS 2015” оны тэргүүн наадмын номинаци тус бүрийн шилдэгүүдийг тодрууллаа.

Шилдэгээр шалгарсан сайтуудыг “WEB AWARDS 2015” оны тэргүүн наадмын ёслол хүндэтгэлийн арга хэмжээний үеэр нийтэд зарлан, улс төр, урлаг соёл, спортын алдартнууд МОСАХ-ны  ажлын алба, УЗ-ийн гишүүдийн хамт  цом, өргөмжлөлийг гардуулан өглөө.

Ингээд та бүхэндэ номинаци тус бүрд нэр дэвшигдсэн шилдэг 5 сайт болон  Номинаци бүрийн шилдэгээр шалгарч “WEB AWARDS 2015” цом, өргөмжлөл гардсан сайтуудын танилцуулгыг хүргэе.

– Шилдэг орон нутгийн  сайтад   erdenetinfo.mn, choibalsan.mn, huvsgul.mn, bulgan.mn, khongornutag.mn сайтууд нэр дэвшснээс Шилдэг сайтаарkhongornutag.mn,1919275_741498129314260_432262702249435543_n

– Гэр бүл, гоо зүйн мэдээллийн шилдэг  сайтад  emegteichuud.mn, mongoljingoo.mn, khulangoo.mn, miss.mn, emch.mn сайтууд нэр дэвшснээс Гэр бүл гоо зүйн мэдээллийн шилдэг сайтаар emegteichuud.mn,

– Шилдэг төрөлжсөн мэдээллийн сайтад  urlag.mn, paparatsi.mn, inet.mn,  emch.mn, ord.mn сайтууд нэр  дэвшснээс Шилдэг сайтаар төрөлжсөн мэдээллийн сайтаарpaparatsi.mn,12435650_1008649072506721_1728984003_n

– Шилдэг дебют сайтад  breakingnews.mn, jirgee.mn, mnb.mn, ulsturch.mn,  inder.mn сайтууд нэр дэвшснээс  Шилдэг  дебют сайтаар mnb.mn,10245452_899299380167139_6587803455358254494_n

– Бизнес мэдээллийн Шилдэг сайтад myzar.mn, barilga.mn, zarmedee.mn, ord.mn, vipzuuch.mn, easyticket.mn сайтууд нэр дэвшснээс Шилдэг сайтаар barilga.mn,12434698_1008649589173336_1775984082_n

– Шилдэг технологи нэвтрүүлэгч сайтад  jirgee.mn, unen.mn, vipzar.mn, easyticket.mn,  zarmedee.mn  сайтууд нэр дэвсшнээс Шилдэг сайтаар zarmedee.mn,735206_1105491699490868_8161424362456124822_n

– Нийгмийн хариуцлага хэрэгжүүлэгч Шилдэг сайтад ugluu.mn, urlag.mn, zone.mn, Itools.mn,  azjargal.mn сайтууд нэр дэвшснээс  Шилдэг сайтаар ugluu.mn,

– Шилдэг маркетингтай сайтад  unen.mn, jurgee.mn, bataar.mn, assa.mn, newsportal.mn сайтууд нэр дэвшснээс Шилдэг сайтаар bataar.mn,

– Шилдэг төрийн байгууллагын сайтад  iltod.mn, burtgel.gov.mn, ndaatgal.mn, ulaanbaatar.mn, mofa.mn сайтууд өрсөлдснөөс Хүнс, хөдөө аж ахуйн яамны цахим сайт болох mofa.gov.mn,1935243_1112620415424254_2953423813618995030_n

-Шилдэг төсөл хэрэгжүүлэгч сайтад zaluu.com, olloo.mn, urlag.mn, paparatsi.mn, breakingnews.mn сайтууд нэр дэвсшнээс Шилдэг сайтаар olloo.mn,

– Эрэн сурвалжлах мэдээллийн Шилдэг сайтад  chingis.mn, Fact.mn, shudarga.mn, ugluu.mn, tonshuul.mn сайтууд нэр дэвшснээс Шилдэг сайтаар fact.mn,78223_149151

– Шилдэг нийтлэлийн бодлоготой сайт  undesten.mn, wikimon.mn, shudarga.mn, mnb.mn, emch.mn, bataar.mn сайтууд нэр дэвшснээс  Шилдэг сайтаар wikimon.mn,

– Шилдэг хөтөч сайт – news.caak.mn, top.mn, dorgio.mn, zaluu.com, zone.mn, breakingnews.mn, zaluu.mn сайтууд нэр дэвшснээс Шилдэг хөтөч сайтаар dorgio.mn,

– Мэдээллийн Шилдэг сайтад zaluu.com, unen.mn, bataar.mn, bolod.mn, olloo.mn  сайтууд нэр дэвшснээс Мэдээллийн Шилдэг сайтаар zaluu.com,78223_149150

Монголын сайтын холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит ЭРХЭМСЭГ ОРШИХУЙН ЦОМ-оор bolod.mn сайт10172736_1008136469224648_3227257263372780043_n

Шилдгийн Шилдэг сайтад  caak.mn, zaluu.com, bolod.mn, dorgio.mn, unen.mn сайтууд нэр дэвшснээс Шилдэгийн Шилдэг сайтын цомын эзнээр CAAK.MN сайт тус тус шалгарлаа.78223_149145

Монголын сайтын холбоо эдгээр шилдэгүүдээ шалгаруулж нэрлэснээс гадна  Цахим сэтгүүлзүйн салбарын хөгжилд сөрөг нөлөө үзүүлж, сайтуудын сэтгүүлчийн   хэвлэн мэдээлэх эрхэнд бүдүүлэгээр халддаг  байгууллага, хувь хүнд олгодог АНТИ ВИРУС “шагнал”-ын эзнээр энэ удаад ХХЗХ-ны дарга Б.Балгансүрэнг нэрлэсэн байна.

Ийнхүү цахим салбартаа түүчээлж буй МОСАХ-ны оны шилдэгүүдээ шалгаруулснаас гадна Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний хэмжээний  бүтээн байгуулалт, Үйлдвэр, Хөрөнгө оруулагч,  Улс төрч, Шилдэг залуу удирдагч, Хүмүүнлэгийн үйлстэн нарыг нэрлэн алдаршуулсан юм.

Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Бүтээн байгуулалтаар Монполимет үйлдвэрийн харьяа МОНЦЕМЕНТ ҮЙЛДВЭР-ийг

Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Үйлдвэрлэгчээр “Долоон болдог” группын “ДИ БИ ПАНЕЛ СИСТЕМ” ХХК-ийг

Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Хөрөнгө оруулагчаар “ОРГИЛ” худалдааны төвийн ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Ж.ГАНБААТАР-ыг

Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Улстөрчөөр Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР-ийг

Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг Залуу удирдагчаар УИХ-ын гишүүнО.СОДБИЛЭГ-ийг

Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний шилдэг хүмүүнлэгийн үйлстэнээрД.ЭРДЭНЭБАТ-ыг

Нийгмийн хөгжлийг дэмжигч Үндэсний Шилдэгийн Шилдэг удирдагчаар Скайтел группийн захирал ДОРЖНАМЖИЛИЙН БОЛОР нарыг тус тус нэрлэн цом өргөмжлөл гардууллаа.

Амжилт, ололтоор дүүрэн хуучин оноо үдэж, гэрэлт ирээдүйгээр шинэ оноо угтаж байгаа Монголын Сайтын Холбооны хамт олон “WEB AWARDS 2015” оны цахим салбарын оны тэргүүн наадмаа ийнхүү 2015 оны 12 сарын 30-ны үдээс өмнө амжилттай зохион байгуулсан бол үдээс хойш 200 гаруй сайтуудын төлөөлөл болсон 350 гаруй  сэтгүүлч, админууд нэгэн дор чуулан Шинэ жилийн баярын цэнгүүндээ оролцон, шилдэг сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууддаа цол тэмдэг олгон баяр хөөрөөр дүүрэн  2016 оны угтлаа.

Монголын Сайтын Холбооны Ерөнхийлөгч Х.Мандахбаярын хэлсэнчлэн   “Монголын Цахим сэтгүүл зүйн хөгжил дүрэлзэн бадрах болтугай” гэсэн сайхан ерөөийн үгээр  мэдээллээ өндөрлөе.

 Монголын Сайтын Холбоо

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.