Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна
Дуу хөгжим

Улаанбаатарт 16 хэм хүйтэн байна

Урлаг Урлаг05/01/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18258f514ab913a8original551548792016-01-05-11-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ойрын хоногуудад ихэнх нутгаар явган шуурга шуурч, хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө бага зэргийн цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 26-32 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 30-35 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 11-16 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулс болон Орхон-Сэлэнгийн саваар, өдөртөө ихэнх нутгаар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Дархадын хотгор, Хараа, Ерөө голын саваар шөнөдөө 31-36 градус, өдөртөө 23-28 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 15-20 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Зарим газраар бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн голын сав газар болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 12-17 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Шөнөдөө 27-29 градус, өдөртөө 19-21 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, явган шуурга шуурна. Өмнөговийн нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 8-13 градус бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Уран бүтээлч Б.Нарандэлгэр “Далай ээж” шинэ бүтээлээ толилууллаа

26/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Pentagon” хамтлаг 10 жилийн ойгоо тохиолдуулан эргэн нэгдэж, шинэ уран бүтээлээ танилцуулна

25/07/2026
Дуу хөгжим Урлаг

“Destiny’s Child” хамтлагийн ремиксүүд тун удахгүй гарна

24/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Райан Гослинг “Марвел”-д нэгдэж, Ghost Rider-ийн дүрийг бүтээхээр боллоо

27/07/2026

“The Odyssey” бол зөвхөн үзвэр төдий бус, ёс суртахуун, гэмшил, хүний мөн чанарын тухай бодоход хүргэсэн кино

27/07/2026

Их Британийн Хааны зэвсгийн музей “Монголын зун” хөтөлбөрийг зохион байгуулж байна

27/07/2026

Монголын уран бүтээлчид “Байгаль нуур дахь балет” олон улсын фестивальд оролцлоо

27/07/2026

Монгол, Солонгосын уран бүтээлчдийн хамтарсан “Долоон нар” хүүхдийн жүжиг нээлтээ хийлээ

27/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.