Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Дэлхий дээрх хамгийн эрүүл 10 хүнсний ач тус
Дуу хөгжим

Дэлхий дээрх хамгийн эрүүл 10 хүнсний ач тус

Урлаг Урлаг08/01/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
2h14lbvaud264mm7sdramd01si1328088132016-01-08-10-38[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дээрх хүнсний ногоонуудыг өдөр тутам амьдралдаа хэрэглэж хэвшвэл өвчин тусах эрсдлээ 50 хувь хүртэл бууруулах гэнэ.

Буржгар байцаа:

Буржгар байцаа бол хорт хавдар үүсгэхээс сэргийлдэг. Энэ ногоо тэр чигтээ антиоксидант болон эсийн өсөлтийг дэмждэг К витамин агуулдаг.

Усан кресс:

Энэ ногоо нь дархлаа сайжруулах, хавдар үүсгэхээс хамгаалдаг.

Буйцай:

Энэ ногоо тэр чигээрээ шим тэжээлтэй бодис, төмөр, кальци, А витаминаар баялаг. Буйцайнд агуулагдах шимт бодис нь цусны улаан эсийг эрүүл байлгадаг бөгөөд бие давхар эмэгтэйчүүд тогтмол хэрэглэвэл ургийн гажгаас сэргийлдэг.

Брокколи:

Энэ ногоонд хорт хавдрыг эсэргүүцэх чадвар, дархлааг сайжруулах гээд маш чухал эрдэс бодис агуулагддаг. Цусны даралтыг бууруулах, зүрхний өвчнөөс сэргийлэх гээд олон талын ач тустай.  

Сармис:

Энэ ногоо бол органик халдварын эсрэг үйлчилгээтэй бөгөөд хавдраас урьдчилан сэргийлдэг. Мөн амьсгалын замын халдварт өвчин болон ханиадны эсрэг үйлчилгээтэй. Сармис нь багтраа, хавдар, дархлааны өвчин, тархины хөгшрөлт, нүдэнд цагаа буух, үе мөчний үрэвсэл зэрэг насжилттай холбоотой архаг өвчнүүдийг бууруулах, тэдгээрээс урьдчилан сэргийлдэг онцлогтой.    

Сонгино:

Сонгино нь сармистай адил аллициныг агуулдаг. Улаан сонгино нь антиоксиданттай адил антоцианиныг агуулдаг. Нэмж хэлэхэд сонгинод агуулагддаг кюерцетин нь хавдраас урьдчилан сэргийлж, эмчлэхдээ маш сайн бөгөөд харшилд ч бас аюулгүй эмчилгээ болдог. Түүнчлэн зүрхний өвчнөөс урьдчилан сэргийлж, цусны өндөр даралтыг бууруулдаг чанартай.

Цагаан гаа:

Энэ ногоо нь цусны эргэлтийг сайжруулдаг учраас гар хөл нь үргэлж даардаг хүмүүс тогтмол хэрэглэх хэрэгтэй. Мөн захын судсыг тэлдэг, цус шингэлдэг нь даралт ихтэй хүмүүст тохирдог. Мөн бүх төрлийн шалтгаант дотор муухайралт, бөөлжилт (жирэмсний эхэн үеийн хордлого, тээврийн хэрэгсэлд суухтай холбоотой дотор муухайралт)-ийг намдаадаг нь олон тооны судалгаануудаар нотлогджээ. Мөн цэр ховхолж, хөлөргөдөг учраас ханиад томууны үед хэрэглэнэ. Үрэвслийн эсрэг хүчтэй үйлчилгээтэй учраас остеоартрит, ревматоид артрит гэх мэт үе мөчний өвчнүүдийн үед бас хэрэглэдэг. Сарын тэмдгийн үеийн өвдөлт, мигрень толгойн өвдөлтүүдийг намдаадаг нь батлагдсан.

Хүн орхоодой:

Төв мэдрэлийн системийн үйл ажиллагааг зохицуулж, гадны хорт нөлөөллийг эсэргүүцдэг. Мөн биеийн болон оюуны чадварыг дээшлүүлж радио идэвхит цацрагийн хордлогоос сэргийлж бас тайлдаг. Өсөлт, цусны эргэлт бодисын солилцоог дэмждэгээс гадна цус төлжүүлэн, ходоод гэдэс элэг, зүрх судасны үйл ажиллагааг сайжруулдаг онцлогтой. Цөс хөөхөд бас хэрэглэгдэг. Хөгшөлтийг удаашруулах, эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед илрэх зовиуруудыг багасгах, цэвэршилтийн хугацааг хойшлуулдаг байна. Чихрийн шижин өвчтөй хүмүүсийн цусан дахь сахарын хэмжээг тохируулж, түүнээс үүсэх өвчнөөс сэргийлдэг давуу талтай.

Коконат:

Энэ жимс нь халуун оронд ургадаг. Маш их уураг, амино хүчил, витамин, эрдэс агуулдаг. Хөгшрөлтөөс хамгаалж, дархлаа сайжруулдаг. Хүч тамир сэргээдэг.

Нимбэг:

Нимбэгт с витамин их хэмжээгээр агуулагддаг тул дархлааг сайжруулж, арьсны өнгийг сэргээж байдаг. Нимбэг маш их хүчиллэг жимс учраас ямар ч сорвийг амархан арилгадаг. Хүний биед “С” амин дэм дутагдахад чийг бам буюу цинга өвчин тусна. Ялангуяа холбогч эдийн коллаген, хондроитин сульфат зэргийн үүсэлт алдагдсан байдлаар илэрнэ. Үүнээс болж хялгасан судасны хана гэмтэж арьсан дор цус харваж цус хурна. Судасны хананы нэвчимхий чанар ихэсч, хагарамхай хэврэг болно. Мөн цус багадалт анеми үүснэ. Тиймээс нимбэг тогтмол хэрэглэх хэрэгтэй.

Улаан лооль:

Энэ ногоо А, С, К витаминаар баялаг. Антиоксидант ихтэй. Зүрхэнд сайн, цус багатай хүмүүс ихээр хэрэглэхэд тохиромжтой.  

Эх сурвалж: Hiub.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Blackpink” хамтлагийн аялан тоглолт түүхэн амжилтууд тогтоож байна

22/07/2025
Дуу хөгжим Урлаг

Иран гаралтай Шведийн алдарт дуучин Arash Монголд ирнэ

21/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Дуучин, жүжигчин Конни Фрэнсис 87 насандаа таалал төгсжээ

20/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол авдар” үзэсгэлэнд 100 гаруй үзмэрийг дэлгэн толилуулж байна

22/07/2025

Дэлхийн I дайны үеийн хөлөг онгоцны үлдэгдлийг олжээ

22/07/2025

Пак Чан Ук найруулагчийн “No Other Choice” киноны постер цацагдлаа

22/07/2025

“Blackpink” хамтлагийн аялан тоглолт түүхэн амжилтууд тогтоож байна

22/07/2025

Үндэсний урлагийн их театрын бүжигчид олон улсын А зэрэглэлийн уралдаанаас шагнал хүртлээ

22/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.