Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Улаанбаатарт 25 хэм хүйтэн
Дуу хөгжим

Улаанбаатарт 25 хэм хүйтэн

Урлаг Урлаг16/01/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18258f514ab913a8original6089780942016-01-16-11-25[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2016 оны 01 дүгээр сарын 15-ны 20 цагаас 01 дүгээр сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Увс нуурын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 28-33 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 27-32 градус, өдөртөө 17-22 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч Дархадын хотгороор шөнөдөө 37-42 градус, өдөртөө 31-35 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 21-26 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 7-12 метр. Хүйтэрч шөнөдөө Хэрлэн, Халх голын сав газраар 33-38 градус, бусад нутгаар 28-33 градус, өдөртөө бүх нутгаар 24-29 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орж, явган шуурга шуурна. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 33-35 градус, өдөртөө 25-27 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Өмнөговийн нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус, өдөртөө 18-23 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 градус, бусад хэсгээр 30-32 градус, өдөртөө 24-26 градус хүйтэн байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Blackpink” хамтлагийн аялан тоглолт түүхэн амжилтууд тогтоож байна

22/07/2025
Дуу хөгжим Урлаг

Иран гаралтай Шведийн алдарт дуучин Arash Монголд ирнэ

21/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Дуучин, жүжигчин Конни Фрэнсис 87 насандаа таалал төгсжээ

20/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Монгол авдар” үзэсгэлэнд 100 гаруй үзмэрийг дэлгэн толилуулж байна

22/07/2025

Дэлхийн I дайны үеийн хөлөг онгоцны үлдэгдлийг олжээ

22/07/2025

Пак Чан Ук найруулагчийн “No Other Choice” киноны постер цацагдлаа

22/07/2025

“Blackpink” хамтлагийн аялан тоглолт түүхэн амжилтууд тогтоож байна

22/07/2025

Үндэсний урлагийн их театрын бүжигчид олон улсын А зэрэглэлийн уралдаанаас шагнал хүртлээ

22/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.