Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хит – Hit – Ice top
Дуу хөгжим

Хит – Hit – Ice top

Урлаг Урлаг14/06/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дахилт
Наран адил дулаан илчийг Надад чи минь өгөөч ээ
Надад чамайг хайрлах сэтгэл Нарт хорвоод ховорхон
Чамдаа би чинь үнэхээр хайртай Чи минь надад хайртай тийм үү охин минь
Чамдаа би чинь үнэхээр хайртай Чи минь надад хайртай тиймүү бүсгүй минь

Хар үстэй нүдэн бүсгүйд хайртай болжээ би Хан хурмаст тэнгэрт хайрлаж намайг байх уу чи
Надад итгэл байна, хайрлах сэтгэл байна үргэлж хамт байна гэснээ энэхүү дуугаа дуулж байна би
Дээд тэнгэрээс бид хоёрыг тэр сааданд болзоожээ Дэм болон биенээ хайрлаж яваарай гэсэндээ
Өстөн дайсан өөрөө зайлна Зун болж цас хайлна өнгийн цэцэгсээр чамайг дайлна
Үүрд хамт өөртэйгөө байлгана Энэ чинь хэн юм, тэр чинь хэн юм гэж хүүхдүүд сууж байнсан
Яарсан даарсан сэтгэл минь Ганцхан чамдаа хайртай байсан дурлаж байсан
Хараад чамд хайлж байсан Итгэл сэтгэл минь алдарчихвий Ийш тийшээ явчихвий гэсэндээ
Бие биендээ хайртай дуртай Хамтдаа жаргалтай байдаг байсан Гэдгийг чи минь мэдэж байгаа
Чиний сэтгэл миний итгэл Бид хоёрыг холбож байдаг Хамтдаа байхад хоёулаа
Хамгаас илүү жаргалтай
Дахилт
Намуун үдэш охин чамтай Саруул гудамжаар алхахдаа
Найз нүхдийн ярианы сэдэв болон хоёул амьдрахад
Чиний минь сэтгэл миний итгэл чамайг хайрлах миний зүтгэл
Сэтгэл итгэл зүтгэл минь Чамайг хайрлах итгэл минь
Хайрт минь нар шингэтэл хамтдаа зогсоно Наана цаана хамтдаа алхана
Харин бусдын хайрыг дааж явсан үеэ санаж байна уу хайрт минь
Бие биендээ хайрлаж дурласан бидний үерхэл үнэхээр мөнхийн
Үнэхээр агуу дурлал Халуухан дулаахан хайр минь асаж байна
Хамтдаа би, чамтай би цугтаа алхаж байна өнгө өнгийн цэцгийн дэлбээг
Хайртай хайргүй хайртай хайргүй гэж
Тасдсан сүүлчийн дэлбээ нь хайртай гэж үлдлээ хайрт минь
Өнгө мөнгөнд шунахгүй өнгөтэйг харж хувирахгүй зөвхөн чамайг хайрлах сэтгэл
Ганцхан надад байна бүсгүй минь Чи минь надад хайртай гэдэгт
Би чинь итгэж байна Чамайгаа хайрлах болно Цаг үргэлж чамтай байна
Дахилт
Яавал дээр вэ? Ийвэл дээр вэ? Хэмээн бодох хэрэггүй Яг чиний хайртай хүн чинь
Надаас өөр хэн юм бэ Дүүрэн дүүрэн хөөр баясал энд тэнд байдаг шүү дээ
Түгшин цохилох зүрх минь чамруу тэмүүлсээр
Сэтгэлийг минь сэргээдэг сайхан бүсгүй минь
Итгэлийг минь хэмээдэг энхрий бүсгүй минь
Энэ чинь чи шүү бүсгүй минь чи шүү
Ганцхан чамд л хайртай нь би шүү Дуусашгүй хайраа хоёул үүрд чимнэ шүү
Хайрлаж байна уу дурлаж байна уу Хамтдаа хоёул жаргалтай байна уу
Надад чиний сэтгэл байна уу Намайг хайрлах итгэл байна уу
Найз нь чамдаа үнэхээр хайртай Нарт хорвоод хоёулаа хамтдаа
Жаргал зовлон бүгдийг туулна Бусдын үгэнд яг хууртана
Янз янзын өнгийн цэцгийг Янагхан чамтай зүйрлэхдээ
Ялгуун сарнаас бидний хайрыг ивээлдээ багтаа гэж уйхдаа
Хожим харамсан хоёул хагацан гэж бодолгүй итгэхдээ
Үнэндээ үнэхээр чамдаа дэндүү дассан даа
Дассан сэтгэл минь үнэхээр хэцүү
Далай шиг хайр минь үнэндээ тэнцүү
Даруухан занд чинь би дуртай
Дандаа чи минь надтай хамт

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Үзэсгэлэнт гурван дуучны хамтарсан тоглолт болно

23/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Blackpink” хамтлаг YouTube-д 100 сая дагагчтай боллоо

22/02/2026
Дуу хөгжим Урлаг

“Gorillaz” хамтлагийн шинэ богино кино ирэх долоо хоногт гарна

22/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: BAFTA шагнал гардуулах ёслолын улаан хивсний ёслолоос

23/02/2026

BAFTA шагнал гардуулах ёслолын шилдгүүд тодорлоо

23/02/2026

“Загалмайлсан эцэг” киноны жүжигчин Роберт Дюваль 95 насандаа таалал төгсжээ

23/02/2026

Жүжигчин Жу Бу А анхны хүүхдээ өлгийдлөө

23/02/2026

Эртний Ромын эсрэг аян дайнд ашиглаж байсан зааны яс анх удаа Европоос олдсон байж магадгүйг судлаачид мэдээлжээ

23/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.