Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Анхаарал төвлөрөл сайжруулах дасгал
Дуу хөгжим

Анхаарал төвлөрөл сайжруулах дасгал

Урлаг Урлаг22/01/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
download7561316242016-01-22-11-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бидний амьдралд бараг алхам бүрт анхаарлаа төвлөрүүлэх шаардлага байдаг хэдий ч техникийн өндөр түвшинд гарсан өнөөгийн ертөнц маань төвлөрөх боломжийг хурдтайгаар үгүй хийж байна. Ер нь ажлын байдлаас үл хамааран хийж буй ажлаа зөв, сайн гүйцэтгэхийн тулд анхаарлаа заавал төвлөрүүлэх хэрэг гарна. Далдыг харахуй ч гэсэн анхаарлаа төвлөрүүлэхгүйгээр хийх боломжгүй. Яагаад заавал анхаарлаа бүрэн төвлөрүүлэх шаардлага гардаг вэ гэвэл хийж буй зүйлдээ анхаарлаа бүрэн чиглүүлж байж үр дүн гарна.

Гартаа харандаа барь, түүн дээр 5 минутын турш анхаарлаа төвлөрүүл. Харандаанаас өөр юу ч бодолгүйгээр сайтар ажиглан, эргүүлж тойруулан тал талаас нь үз. Үндсэндээ харандаа та хоёроос өөр зүйл энэ ертөнц дээр байхгүй мэт бол гэсэн үг. Санаа бодол маань эхлээд эмнэг адууг номхруулах гэж байгаа мэт баригдаж өгөхгүй, бидэнд захирагдахгүй алдуурч ийш тийш үсчих гэж оролдоно. Бодолд автаж, буцах няцах хандлага гаргаж болохгүй, хамаг анхаарлаа харандаандаа хандуулсаар л бай. Энэ явцад ядарч байгаа мэт санагдах боловч бүү анзаар, харандаанд хамаг анхаарлаа тавьсаар л бай.

Цаашид анхаарал төвлөрүүлэх зүйлээ дахин дахин өөрчилж, сонирхол татахгүй юмсаар солих хэрэгтэй. Ийм зүйлстэй ажиллах тутам биднээс зарцуулагдах энерги улам ихэсч, тэр чанараараа дасгалын үр дүн улам дээшилнэ. Тэгэж байтал ерөөс ийм дасгал хийгээд байх хэрэгцээ байхгүй болохыг мэдрэх болно. Энэ дасгалын ачаар бид чинад сэтгэлзүйн чадвараа хөгжүүлж, хүртэж хүлээн авах мэдрэмжээ дээшлүүлж, мэдрэхүйн эртхнүүдийнхээ гүйцэтгэх үүргийг сайжруулах юм. 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Оливиа Родриго гурав дахь цомгоо гаргахаар ажиллаж байна

10/07/2026
Дуу хөгжим Урлаг

Мелани Си “Spice Girls” хамтлагийн 30 жилийн ой сэтгэл хөдөлгөм байлаа” гэв

10/07/2026
Дуу хөгжим Урлаг

Дуучин BX буюу Ц.Батбаатар урт хугацааны дараа өөрийн шинэ уран бүтээл болох “Цэцэн уул” дуугаа сонсогчдын хүртээл болголоо

10/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын физикийн олимпиадад оролцогчид бүгд медаль хүртжээ

12/07/2026

Э.Дэлгэрмөрөн: Хөгжим, байгаль, аялал жуулчлалыг нэг дор хослуулснаараа “Тайга” фестиваль онцлогтой

11/07/2026

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

11/07/2026

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж, баяр хүргэж үг хэллээ

11/07/2026

Фото: Төрийн есөн хөлт их цагаан тугийг Үндэсний их баяр наадмын хойморт хүндэтгэн заллаа

11/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.