Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай

Урлаг Урлаг23/01/2016Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2016 оны нэгдүгээр сарын 23. Бямба гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 15. Санчир гараг.  Өглөгт охин одтой, 3 хөх мэнгэтэй, хөх луу өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Нэр өнгө. Өдрийн наран 8 цаг 24 минутад мандан, 17 цаг 27 минутад жаргана. 

Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, лус тахих, хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлах, дарханы үйлд сайн. Гүүр тавих, газар ухах, цөөрөм байгуулахад муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Хэн нэгнийг эргүүлдэх явдалдаа ялалт байгуулж, зүрх сэтгэлийг нь эзэмдэнэ. Романтик сонирхол, дур хүсэл буурахаас сэргийлж гэр бүлийнхээ харьцааг хэвийн авч үлд. Халдварт ханиад тусах магадлалтай байна. Та шөнө дөлөөр ч сууж ажиллах чадвартай байна. Санхүүгийн баримт бичгээ нягталж боловсруулахад онцгой анхаар. Амьдрал танд юуг өгч байна, түүнийг баяртайгаар хүлээж ав, тэгээд илүүг санаархсаны хэрэггүй. Спортоор хичээллэхэд, хурим хийхэд сайн өдөр. Өнөөдөр эмэгтэйчүүд шинэ сонирхолтой хүнтэй танилцах явдал хүлээж байна.


Үхэр (4/20-5/20)

Холимог өдөр. Таны захиран тушаах арга барил багаар бодоход үл ойлголцолд хүрнэ. Таны зөрүүд зан эсвэл удирдан жолоодох гэсэн оролдлого тань дотнын хүмүүсийн чинь дургүйг хүргэнэ. Хүүхдүүдийн хүмүүжил хяналтаас гарсан мэт санагдаж тэдэнтэй учраа ололцоход төвөгтэй байна. Дотны хүмүүстэйгээ зөвлөлгүйгээр шийдэмгий алхам бүү хий. Хэт ачаалал хэт сэтгэл хөдлөлөөс зайлсхий.


Хамтатгах (5/21-6/21)

Өнөөдөр олон энэ ордныхон хайрын мөрөөдөлд умбана. Хосуудын харьцаа энгийн жирийн харьцаанаас илүү гүн гүнзгий тогтвортой байдалд шилжинэ. Та хайртай хүнийхээ өмнөөс хариуцлага хүлээнэ гэдэгт бэлтгэлтэй байх хэрэгтэй. Мөн та олон олон нойргүй шөнө, нулимастай дэр, сэтгэлийн шархнаас зугатааж чадахгүй бөгөөд зарим үед хайрын төлөө ийм байдал гаргах нь цаашид зовох зовлонгоос нимгэлж байдаг гэдгийг сана. Удахгүй та хэвийн байдалдаа орно.


 Мэлхий  (6/22-7/22)   

Магадгүй таны ажил туйлын ихээр өөрийн сахилга батыг, зохион байгуулалтыг шаардах болно. Мөн гэрийн ажил гарч болзошгүй. Нягт нямбай байдал ба эргэн тойрондоо сайн харилцаатай байх нь өдрийн таагүй хандлагыг өөрчилж чадна. Та өөрийн үйл ажиллагаагаа уужим ухаанаар тунгаан бодож сэтгэл хөдөллөө барьж чадн. Түншүүдийн зөвлөгөө бэрхшээлүүдээс хамгаалж, муу санаатнуудаас хамгаалах болно.


Арслан (7/23-8/22)   

Мэдрэлийн систем доголдож магадгүй. Хэт их ачаалалтай ажилласанаас иймэрхүү төрлийн өвчинд нэрвэгдэх магадлал байгаа бөгөөд ажил амралт хоёроо зохицуулах хэрэгтэйг сануулж байна. Өнөөдөр та саунд юмуу бассейнд орж болох тул үүнийг эргэцүүлэн бодоорой. Тэнцвэрт байдлаас гарч хүсэж мөрөөдөж байсныгаа бодит үнэнтэй хутгаж хямралд орох болохыг од гаригс анхааруулж байна.


Охин (8/23-9/22)    

Өмнөх өдрийн сөрөг хандлага өнөөдөр ч үргэлжлэх болно. Од эрхсийн байрлал таатай байгаа тул ямар ч ажлыг түүртэлгүй гүйцэтгэнэ. Сэтгэл санааны хувирал аажмаар хэвийн болно. Шүд, буйландаа онцгой анхаарал хандуулахыг зөвлөж байна. Өөрийгөө хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж, эргэн тойрны хүмүүстээ сайхан сэтгэгдэл төрүүлэх нь карьерийн шатаа ахиулахад тус болно.


Жинлүүр (9/23-10/22)   

Эргэлзээ сэтгэл гонсойлгосон хүнд асуудалтай өдөр. Хэрвээ та өөрийн байр суурь, гаргаж буй шийдвэр, эсвэл дотны хүмүүсийнхээ талаарх үнэлэмжинд эргэлзэж байвал бодлогширч өөрийгөө зовоолгүй зөн билэгтээ найд. Эхлүүлсэн бүхнийг амжилттай дуусгахын тулд байгаа бүх боломжийг ашиглахыг хичээгээрэй. Ачаалал мэдэгдэхүйц ихсэх хэдий ч таны эрүүл мэнд, ажил хөдөлмөрийн чадвар өндөр байх болно. Таны зөн билэг зөв байх болно. Учир нь од эрхсийн байрлал танд ашигтай байна.


Хилэнц (10/23-11/21)   

Чөлөөтэй юунд ч үл баригдах холбоо таны амрагт таалагдахгүй л болов уу. Энэ ордныхны хувьд бэлгийн асуудал одоо тийм ч чухал бус. Хардалтаас зайлсхий. Хувийн амьдралд таагүй гэнэтийн зүйлс мөн санаандгүй мэдээ ирэх болно. Тогтворгүй хосууд магадгүй хэрүүл тэмцэл, зөрчилдөөн үүснэ. Гэр бүлтэй хүмүүсийн хувьд харилцаанд таагүй өөрчлөлттэй. Ойр дотнын хүмүүсийн хувь тавиланд тэнцвэртэй байдлын туслалцаа хүсч мөн архаг ядаргаанд хүрсэн байна. Хайртыгаа байгаагаар нь хүлээн авбал та ертөнц дээрх хамгийн аз жаргалтай хүн болно.


Нум (11/22-12/21)   

Уран сэтгэмж төсөөлөл тань танд уран зөгнөл, төсөөллийн ертөнц pүү орох зоригийг өгөх болно. Энэ авьяас чадвараа бүтээлч байдлаар ашиглан, юу хийж чадахаа сайн хар. Эрч хүчээ энэ чигээр нь тогтвортой байлгаж гуньхарсан эсвэл бүтэлгүйтсэн хүмүүст итгэхээсээ татгалз. Амьдралаас юу ч шаардалгүй түүний өгсөн бүхэнд сэтгэл хангалуун бай. Хайрттайгаа хамт өнгөрүүлэх цагаа ихэсгэ. Энэ нь та хоёрт сайнаар нөлөөлж, бие биесээ хайр дурлал эрч хүчээр цэнэглэнэ.


Матар (12/22-1/19)   

Харамсалтай нь энэ өдрийн хандлагаас харвал та зөв дүгнэлт шийдвэр гаргахгүй нь бололтой. Онцын шаардлагагүй бол дотны хүмүүсийнхээ ажил хэрэг. Амьдралд бүү оролц. Харин удирдлагатайгаа харилцах, улс төр, нийгмийн харилцаанд амжилт бүтээлээр дүүрэн байна. Нөхцөл байдлыг чиглүүлэх мөн материаллаг байдлыг дээшлүүлэх боломжийг хайн, зорилгодоо хүрэх эсвэл ажлын таатай нөхцөлийг зөвшөөрүүлэхэд таатай байна. Хэрэв та нэг л зүйл буруу хийвэл засаж болохгүй алдаа болохыг сануулж байна.


Хумх (1/20-2/18)   

Таны эрч хүч таныг маш бүтээлч болгох болно. Өөрийн хүүхэд насаа дурсаж өмнө нь хийж үзэхийг хүсдэг байсан зүйлээ хий. Жүжгийн дугуйланд бүртгүүлж, зураг зурж, хөгжим тоглож, дуулах зэрэг өөрийн мөрөөддөг байсан юуг ч хийж болно. Та бизнесийн асуудлаар ямар нэг шийдвэр гаргах гэж нэлээд эргэж буцах бололтой. Гэхдээ болж өгвөл яг одоо шийдвэрээ гаргаж чадвал маргаашийн ажил тань илүү амар хялбар байх болно. Гэнэт ямар нэг асуудал гарч ирж таныг зовоож мэдэх юм. Сайн найзтайгаа гадуур зугаалж, хамт хоолонд орж сэтгэлээ сэргээ. Танд амьдралын ханиа сонгох торгон агшин тохионо.


Загас (2/19-3/20)

Оюуны хөдөлмөрт ихээхэн хүч зарснаас ядаргаанд орж болзошгүй. Хичээлийнхээ ачааллыг тохируул. Амар, жижиг асуудалд ч бүү уурла. Бизнес эрхлэгчдэд зөвшилцлөөс илүү бүх боломжийг тооцох анхааралтай байх хэрэгтэй. Таныг үргэлж шүүмжилж байдаг таагүй хүмүүстэй уулзах бололтой. Гэсэн ч ажлынхаа чиг шугамаас хазайхгүй байхыг хичээ. Итгэлтэй хүмүүст асуудлыг хэлж, тэдний дэмжлэгийг авч чадвал муугүй байх болно. Олон үгтэй болж, сэтгэл хөдлөлөө илэрхийлнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Олон улсын сарнайн үзэсгэлэнг анх удаа Хятадад дэлгэжээ

15/05/2025

“Guys” хамтлаг “Good luck” дууныхаа клипийг шинэчлэн цацлаа

15/05/2025

Rosé “Billboard”-ийн 25 долоо хоног дараалан бичигдсэн анхны к-поп уран бүтээлч боллоо

15/05/2025

78 дахь удаагийн каннын кино наадмын дэргэдэх “Marché du film” кино маркет эхэллээ

15/05/2025

“Касета” тоглолтод оролцох зочин артистуудыг танилцууллаа

15/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.