Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Ламбугайн нулимс – Lambaguain nulims – Lumino
Дуу хөгжим

Ламбугайн нулимс – Lambaguain nulims – Lumino

Урлаг Урлаг18/06/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Түүний нэрийг Ламба тэр 80-н талыг шүргэж яваа
Эхнэр 2 хүүхэдтэй энэ гэрийг авч яваа
Хүнээс дутахгүй сайхан амьдрах бодол тэрний дотор яваа
Гойд элбэг амьдралгүй тэр өөртөө гутарч яваа
Боолын буянд 50-н мянгатад 2 өрөө байртай
20-н жил улсад ажиллаад хаанаа ч хүрэхгүй цалинтай
Хөдлөх тусам мөнгө болсон өнөө нийгэмд хэцүү
Өр тэлж ажилласаар урд хойд хормой тэнцүү
Хүүхэд өснө нийгэм өснө хэрэглээ өснө

Тэр чинээгээрээ мөнгийг үгүйлж зүрх зүснэ хүснэ
Энэ мэтийн асуудлууд түүний тархийг эргүүлнэ
Тэгж байгаад болно доо гэсэн бодлоор сэрүүлнэ
Гадны оронд байж байгаа түүний нэгэн найз иржээ
Ламбын багын найз тэр сэргэлэн эр сонин юм хэлжээ
Явсан газар бүтэлтэй хураасан хэдэн төгрөгтэйгээ
Ламба гуайн гэрийг зорин ирээд ийн сургааль айлдахтайгаа

Дахилт:
Ламба ах зөн сoвин билигтэй
Дурлалын тухай 4 мөр шүлэгтэй
Будда бурхан шашин шүтлэгтэй
Угаасаа үндэсхрэг үзэлтэй/ 2 /

Эхнэр хүүхдээ чи энд орхиод явах нь зүйтэй
Хэдий болтол Монголд ингэж амьдрах вээ дээ
Намайг хардаа надтай тэгэхэд явсан бол чи
Машин унаатай хэдэн цаастай над шиг амьдрана шүү дээ
Гээд Ламбад найз нь баахан сайхан ярьж гарав
Бодож бодож алсыг зорин ажил хийх нь зөв болж таарав
Хүсэл зорилго мөнгө олох шунал тачаал овоож гарав
Яг одоо хэрэгтэй хэдэн цаасан дээр бодол саарав

Наад зах нь виз гээд авах юм зөндөө
Мөнгө төгрөг хэрэг болох нь бөөн зөндөө
Өөр арга байсангүй 2 өрөө байраа зарав
Баянхошуунд худгийн хажууд хашаа байшин худалдаж авав
Хэдэн цаасны өр ширээ хүн хүнд тарааж өгөөд
Ламба ах Сeүл хотыг зорих болов
Эхнэр 2 хүүхэд нь хашаа байшинаа сахиж үлдэв
Хувцас муутай садангууд нь түүнийг нисэхэд гаргаж өгөв

Дахилт:
Ламба ах зөн сoвин билигтэй
Дурлалын тухай 4 мөр шүлэгтэй
Будда бурхан шашин шүтлэгтэй
Угаасаа үндэсхрэг үзэлтэй/ 2 /

Харь нутагт буулаа агаар нь нэг л бачим
Зөвхөн ганцхан зүйлийг олох хүсэл түнийг энэ хүртэл хөтөллөө
Зорьсон газраа төвөггүйхэн хүрээд ирлээ
Ганц хоёр ойрын садан энд байгаа
Тэдэнгүйгээр Ламбад очих газар үгүй ээ
Садан инээд хөөрөөр угтаад ажил хайж гарлаа
Бараг урдаас бэлдэж байсан гэмээр ажил олж өглөө
Амьдрал хатуу гэж хойшоо суусангүй башийж өглөө

Янз бүрийн химийн хорт үйлдвэрт ажиллана мөнгөний төлөө
Тонгос тонгос ажлаа хийсээр даруй 3 жил өнгөрлөө
5-н хүн нэгдээд 1 өрөө байранд амьдарна
Бөгс эргэх зайгүй ҮҮҮҮҮҮ болон газар зулна
Гэхдээ зүгээр байхгүй сардаа нэг шоутайгаа
Хэдэн Монгол нийлж аваад 10-н сeжү уухтайгаа
Хүнд хүчир ажил хийж алс хол амьдарч байхдаа
Ар гэртээ сардаа нэг мөнгө явулж сэтгэл амрана
Энэхэн биеэ хэд хэд хувааж аваад ажилсаар тамир тасрана
Хүний газар Монгол цустан хүрэн бөөртөн болж хувирна.

Дахилт:
Ламба ах зөн сoвин билигтэй
Дурлалын тухай 4 мөр шүлэгтэй
Будда бурхан шашин шүтлэгтэй
Угаасаа үндэсхрэг үзэлтэй/ 2 /

Хорвоог тойрсон олон өдөр золгүй өдөр цөөн боловч
Золгүй тэр цөөн өдөр нь хөөрхий Ламбыг тойрсонгүй ээ
Эгэл жирийн нэг л өдөр ажлаа хийхээр тэр гарч
Нарыг харсан сүүлчийн өдөр нь тэр нэгэн өглөө байж
Жижиг бяцхан алдаанаас тэр амьдралаараа хохирлоо
Хүчил унаж хагараад түүнийг 2 нүдгүй болголоо
2 нүд нь ширгэж цайгаад хорвоог орхин хагацлаа
Бүхнийг тунгаан бодож хөөрхий Ламба гуйн нулимас дусаллаа

Ламба ах зөн совин билигтэй
Нутгийн тухай 4 мар шүлэгтэй
Арай чаман нутгаа зорин ирлээ дээ нутгийн сэрүүн агаар сэртхийлээдээ
2 хөөрхөн хүүхэд нь том болсон харагдана
Сохор аав нь тэднийг дахин хэзээ ч харж чадахгүй
Тэр бууж садан төрөл түүнийг угтан уйллаа
Зүрхэн дотроо мэгшин байж Ламбын зүг явлаа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

Леди Гагагийн тоглолт Гиннесийн номд бичигджээ

05/06/2025
Гадаад мэдээ Урлаг

“Seventeen” хамтлаг 10 жилийн ойдоо зориулан “Happy burstday” цомог гаргалаа

05/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.