Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хоёр дахь хайр – Hoyr dahi hair – Lumino
Дуу хөгжим

Хоёр дахь хайр – Hoyr dahi hair – Lumino

Урлаг Урлаг18/06/2012Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Yeah, This is story about love Look
Дээр нэгэн цаг л биш ээ энэ л орчин цаг л юм аа
Энэхүү түүх өгүүлэх нь гагцхүү хайр юм аа
Үлгэр биш ээ энэ домог биш зөвхөн үнэн амьдрал юм
Хүн хүнд адил тохиох жирийн нэгэн учрал юм аа
Тэр бага байхаасаа хайрыг мөрөөдөж элдвээр төсөөлж өссөн
Ангийн охиноо шохоорхон хэлж чадалгүй төгссөн
Дунд сургуулий төгсөөд тэд мөр мөрөө хөөсөн
Цаг хугацаа нэг л мэдэхэд харвасан сум шиг өнгөрсөн

Хайраа хайсаар дүмбэ оргисоор хэдэн сар жилийг элээжээ
Дурлалын бурхан түүнийг хараад нэгэн учрал илгээжээ
Хэд болзоод уулзаж учраад нэг нэгнээ мэдрээд
Охин зөвхөн дасаж байхад мань хүн дурласан байжээ
Эхэн үедээ яахаа мэдэхгүй сонин сонин тэд болцгооно
Хааяа маргаад залууг охин нь болъё хэмээн зовооно
Дурласан сэтгэл охиноос яаж тийм амар холдох вэ дээ
Өдөр өнгөрсөөр дассан сэтгэл хайр болон хувирах вий дээ

Дахилт:
Энэ амьдрал шинэхэн дурлал
Хайр сэтгэл дуусахгүй ээ
Ахин ирэх учралыг урьдаас тааж мэдэхгүй ээ
Урссан амьдрал хэвээрээ хайр сэтгэл хайр
Дурлал сэтгэл хайр сэтгэл хорвоог чимэж байх учиртай.

Нэг л мэдэхэд тэд цугтаа бүтэн жилийг орхисон
Түүний хүслээр биенээ хайрлах болсон
Амьдрал нь цаашаа zмар гоё ямар сайхан өрнөсөн гээч
Аз жаргал тэдэнд ирж үнэн хайрыг мэдэрч билээ
Жаргалтай хайр бас амьдрал адал явдалтай
Тэрүүхэндээ хөөрхөн бяцхан бяцхан асуудалтай
Гэхдээ зүгээрээ баргийн юмыг тэдний хайр учруулах увидастай
Дэндүү их аз жаргал хэр уддагийг бодох учиртай
Охин тэгэхдээ нэгэн горьдлого тээдэг байжээ

Насан туршийн хайр гэж залуугаа боддоггүй байжээ(сүүлд мэдсэн)
Хоёул хамт алсыг зорих мөч ирлээ
Мөрөөдлөө бодож залуу төрсөн газраа үлдлээ(сонголтоо хийсэн)

Дахилт:
Энэ амьдрал шинэхэн дурлал
Хайр сэтгэл дуусахгүй ээ
Ахин ирэх учралыг урьдаас тааж мэдэхгүй ээ
Урссан амьдрал хэвээрээ хайр сэтгэл хайр
Дурлал сэтгэл хайр сэтгэл хорвоог чимэж байх учиртай.

Түүнээс охин нь явлаа алс холыг зорьлоо
Эргэж ирнэ гэж найдсаар залуу ганцаар хоцорлоо
Удалгүй муу мэдээ залуугийн зүрхийг дэлдээд
Алсад очоод хонгор нь хүнтэй болсныг олж мэдээд
Элдвийг бодон шаналж амьдралд гутарлаа хөөрхий
Тэмцэл хийгээд нэмэргүйг тэгэсгээд мэдлээ хөөрхий
Гараа таган бүсээ чангалаад сэтгэлээ барьсан хөөрхий
Цаг хугацаа өнгөрч олон охидтой учирсан ч гэсэн
Урьдийн амьдралыг үл мартан бусдыг түүнтэй харьцуулж жишнэ

Тэр сүүлдээ хүний сэтгэл зүрхээр тоглон хэснэ
Сэтгэл зүрхгүй хүн адил наргиж цэнгэж дүүлэн ниснэ
Бабник амьдрал түүний замнал бишээ тиймээ
Аз болоход нэгэн хөөрхөн охин түүнийг татаж гэнэ ээ
Сая л дурлажээ анхны бишээ 2 дахь хайр нь иржээ
Хүнийг хайрлаж чаддаг сайхан сэтгэл нь эргээд ирлээ
Анхны хайраа бүдэг санаж дурсамж болгон хадгаллаа
Анхны хайраас 2 дахь хайр нь илүү гэдгийг баталлаа
Урьдынхаас илүү тайвнаар (тэр 2)
Ирээдүйг зөгнөн харж итгэлээрээ алхаллаа.

Дахилт:
Энэ амьдрал шинэхэн дурлал
Хайр сэтгэл дуусахгүй ээ
Ахин ирэх учралыг урьдаас тааж мэдэхгүй ээ
Урссан амьдрал хэвээрээ хайр сэтгэл хайр
Дурлал сэтгэл хайр сэтгэл хорвоог чимэж байх учиртай.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

BTS хамтлаг 2026 онд шинэ цомог гаргаж, дэлхийн аялан тоглолт хийнэ

02/07/2025
Гадаад мэдээ Урлаг

“Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэ цомгоо гаргахаар төлөвлөжээ

01/07/2025
Гадаад мэдээ Урлаг

Лиза “Netflix”-ийн “Hitmakers” цувралд оролцоно

01/07/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

07/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

07/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

07/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

07/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.