Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна
Үндэсний хөгжим

Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн байна

Урлаг Урлаг06/02/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
18258f514ab913a8original5515848772016-02-06-11-43[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Малчид, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч эрс суларна.

 2016 оны 02 дугаар сарын 05-ны 20 цагаас 02 дугаар сарын 06-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангайн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Завхан голын эхээр шөнөдөө 43-48 градус, өдөртөө 30-35 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 21-26 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 14-19 градус, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус хүйтэн байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хангай, Хөвсгөлийн уулсаар бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 34-39 градус, өдөртөө 22-27 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 13-18 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 8-13 градус хүйтэн байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд  5-10 метр. Дарьгангын тал нутаг, Хэрлэн голын эх, Халх голын саваар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, бусад нутгаар шөнөдөө 16-21 градус, өдөртөө 5-10 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 градус, өдөртөө 9-11 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 23-25 градус, өдөртөө 11-13 градус хүйтэн байна.

2016 оны 02 дугаар сарын 07-ноос 02 дугаар сарын 11-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

     7-нд төв болон зүүн зүгийн нутгийн хойд, 8-нд зүүн зүгийн нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас, 9-нд баруун зүгийн нутгийн зарим газар, төвийн нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун болон төвийн нутгаар цас орно. Салхи 7-8-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч явган шуурга, 9-нд баруун болон төвийн нутгаар, 10-нд зарим газраар секундэд 12-14 метр хүртэл ширүүсч цасан шуурга шуурна. Өдөртөө хүйтний эрч эрс суларч Завхан голын эхээр шөнөдөө 35-40 градус, өдөртөө 23-28 градус, Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус, Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна. 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Дурсамжаар бүтээв. Төгсгөлийн бүлэг” үзэсгэлэн дэлгэлээ

18/06/2025

Наадмын нээлтийг өглөө, орой хоёр удаа толилуулна

18/06/2025

Үндэсний номын сан зуны цагийн хуваарьт шилжлээ

18/06/2025

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025

Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.