Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 6. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч модон хонин жилийн Өвлийн адаг шар үхэр сарын шинийн 28. Санчир гараг. Суулга одтой, 7 улаан мэнгэтэй шар морь өдөр. Өдрийн барилдлага: Идэр. Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 8 цаг 04 минутад мандан, 17 цаг 47 минутад жаргана.
Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр эе, эвээ ололцох, хамтын хөдөлмөр эхлэх, гэрээ хэлцэл байгуулах, найр хурим хийх, бэр гуйх, инж өгөх, авах, үнэт эрдэнийн зүйл авах, гарагийг тахих, тангараг тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хуучин төлөвлөгөөнүүд биелэгдэх өдөр. Ашигтай санаа хүлээн авна. Хүсэл мөрөөдөл гэнэт гайхалтайгаар биелэнэ. Хэт өөртөө итгэлтэй байх нь томоохон алдагдалд хүрэх шалтгаан байна. Өөрийн санаа бодлоосоо хамгийн үнэтэйг нь ашигла. Сонирхож байгаа асуудлаараа мэдээлэл цуглуулж, түүндээ дүгнэлт хийх нь ашигтай. Эхэлсэн ажлаа дуусгахын тулд хүч, боломжоо ухаалгаар зарцуулахыг зөвлөж байна.
Үхэр (4/20-5/20)
Энэ өдөр зарим энэ ордныхон өөрөө хайрлаж бусдаар хайрлуулахыг хүснэ. Тань руу захиа бичиж утсаар ярих болно. Өөрийн хүсэл мөрөөдлийн тухай одоохондоо хэнд ч бүү ярь. Сэтгэл санааны бясалгалд тохиромжтой. Оройд та бүх амьдралаа хянаж үзэхүйц үйл явдал тулгарна. Өнөөдөр нээлттэй бай өөртөө анхаарал тавьж найз нөхдийнхөө зүрхэн дор бай. Та тэдэнд тусалбал өөртөө сэтгэл хангалуун үлдэнэ. Та өнөөдөр нэр хүндээ эсвэл үзэл бодлоо идэвхтэй хамгаалан, идэвхтэй тэмцэх байх.
Хамтатгах (5/21-6/21)
Оршин суугаа газраа өөрчлөгдөх төлөвлөгөө биелэгдэж магадгүй. Хуучин байраа зарж шинийг авах боломжтой. Хүүхдүүдтэйгээ харьцах харилцаа сайжирна. Тэдний амжилтад баярлана. Тэдэнд сэтгэл санааны болон санхүүгийн дэмжлэг үзүүлэхээс бүү татгалз. Санхүүгийн ажил хэрэгт гэнэтийн өөрчлөлт гарч нөлөө бүхий хүмүүс сөрөг нөлөө үзүүлнэ.
Мэлхий (6/22-7/22)
Зарим нэг санхүүгийн асуудлууд гарч ирж таны төлөвлөгөөг нураахаар онц байдал үүсгэж болзошгүй. Гэвч та хүчтэй хэвээр байна. Та хар бор ажил хийлгүй ажлаасаа хэсэг хөндийрч, санхүүдээ хяналт тавьж найз нөхөдтэйгөө уулз. Та эдийн засгийн байдлаа тогтвортой болгож өөрийн хүссэн хэмжээндээ хүргэснээр та илүү жаргалтай болно. Бизнест түншлэгчид таны хийсэн өөрчлөлтүүдийг аягүйцэн хүлээж авах ч тэдгээр нь хамгийн шилдэг нь байх болно. Болзоонд явах бол шинэ романтик харилцаагаа удаанаар үргэлжлүүл. Өнөө орой гадагш гарах бол алиа хошин бай.
Арслан (7/23-8/22)
Өнөөдөр таатай бус өдөр. Оюун санаа мансуурах, ухамсаргүй үйлдэл хийх, хордлого авах магадлалтай. Өнөөдөр аз амжилт хэдийд ч танаас нүүр буруулж болно. Ойр дотнынхоо хэн нэгэнтэй муудалцаж болзошгүй тул болгоомжтой бай. Асуудлыг эхнээс нь нухацтай ярих хэрэгтэй бөгөөд үүнийг эс сонговоос маш хүнд асуудал болж хувирна. Энэ өдөр найз нөхөдтэйгөө уулзалт бүү төлөвлө.
Охин (8/23-9/22)
Хайр сэтгэлийн харилцаанд өсөлт дэвжилт ажиглагдана. Ойр дотны хүмүүстэйгээ бүү зөрчилд. Өрсөлдөгчдийнхөө хэлж буй үгийг анхааралтай чагна. Нүдний өвчин хүндрэх магадлалтай байна. Таны мөнгөөр амьдрахыг хүсэгч хүмүүст хариу цохилт өгч сур. Өөрийн сексийн сонирхол, бишрэн шүтэгчийн мэдрэхүйн таарамжгүй байдал эмэгтэй ихрүүдийн харилцаанд зарим хүндрэл гарч болзошгүй байгаа тул өөртөө тавих хяналтаа өндөржүүл.
Жинлүүр (9/23-10/22)
Албаны үүрэг даалгавраа биелүүлэхдээ маш анхааралтай бай. Хайрын болзоо эсвэл хамтрагчийн таагүй үйл явдалд урам хугарна. Илэн далангүй чин зүрхний яриа болзошгүй сөргөлдөөнийг шийдвэрлэж чадна. Харин та ухаантай болох гээд мэдэхгүй зүйлээ мэддэг болж ярьж байгаад өөрийгөө тэнэг байдалд оруулахаас сэргийл. Та хайртдаа чин сэтгэлээсээ хандаж, ямар ч хүнд хэцүү цагт туслахад бэлэн байх хэрэгтэй.
Хилэнц (10/23-11/21)
Гэр бүлийн баяр ёслолд таатай өдөр. Хэн нэг өөрийн төрсөн өдөр эсвэл насны баяраа тэмдэглэнэ. Таныг ямар нэг сонирхолтой юм сэдвэл гэр бүлийнхэн тань маш их дуртай байдаг тул тэдэнд зориулсан баяр цэнгэл зохио. Холын хамаатнуудаа эргэ. Хамгийн сайн хүмүүжил бол өөрийн үлгэр жишээ байдаг тул хүүхдүүддээ ихээхэн анхаарал хандуул.
Нум (11/22-12/21)
Өдрийн сүүлээр амьдралын эрч хүч дүүрэн байна. Хатгаа тусч болзошгүй ч түүнийг хялбархан даван туулна. Дурын ажлын асуудлуудыг шийдвэрлэхэд таатай өдөр. Ашиг сонирхолтой ажлаас та тодорхой хэмжээний ашиг болон хувь хүртэнэ. Хүнд хэцүү цаг хугацаа таныг тайван орхино. Хүчтэй сэтгэл хөдлөл таныг бүрэн таагүй зүйлд автуулна. Хэрвээ та урьдаас эмчилгээний арга хэмжээ авбал сайн
Матар (12/22-1/19)
Эрүүл мэндтэй холбоотой асуудал үүсч болзошгүй. Хууч өвчтэй хөгшчүүл эм, эмчилгээгээ таслах хэрэггүй. Хичнээн сайн сайхан зүйл хүлээж байсан ч алсын ба ойрын аялалд бүү яв. Хоббигоо хөөж эсвэл хайрттайгаа амралтын өдрийг өнгөрөө. Танд өнөөдөр аз дагуулах магадлал өндөр байна. Гэхдээ сугалаанд бол өнөөдөр биш шүү.
Хумх (1/20-2/18)
Энэ өдөр уран бүтээлийн нөөц бололцоо нэмэгдэнэ. Өөрийн бодол санаагаа илэрхийлэх шаардлага гарна. Урлагийн салбарын хүмүүсд томоохон амжилт ирэх бололтой. Уран бүтээлийн уулзалт хийх туршлага солилцоход таатай. Та хэрэв шашин шүтлэггүй бол энэ тухайгаа цаасан дээр бичээд агаарын бөмбөлгөөр тэнгэрт хөөргөж ч болно.
Загас (2/19-3/20)
Шинэ ажил хэрэг эхлэхэд таатай өдөр. Та авьяас чадвар, ажлын авхаалж самбаагаа олон нийтэд үзүүлж чадах тул удирдлага, хамт олондоо мэдэгдэхгүй өнгөрөхгүй. Та сүүлийн үед таныг байнга эзэмдэх болсон хүсэл мөрөөдлөө биелүүлэх магадлалтай. Зөрүүдэлж эвлэрэхгүй байхаас аль болох зайлсхийн буулт хийж тохиролцох зөвшилцөх арга замыг эрж хай. Зүүд тань долоо хоногийн дараа биеллээ олох болно. Толь зүүдэлбэл эхнэр авч гэрлэх, аль эсвэл халуун дотно харилцаанд орох болно.