Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Өнөөдрийн зурхай /2016.02.17/
Үндэсний хөгжим

Өнөөдрийн зурхай /2016.02.17/

Урлаг Урлаг17/02/2016Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өнөөдөр аргын тооллын 2016 оны Хоёрдугаар сарын 17. Лхагва гараг. Билгийн тооллын XVII  жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын тэргүүн Бар сарын Билгийн тооллын шинийн 10. Буд гараг. Гөрөөсөн толгой одтой, 5 шар мэнгэтэй шарагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Сансар. Өдрийн наран 7 цаг 50 минутад мандан, 18 цаг 09 минутад жаргана. 

Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба сүм дуганыг сэргээх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.


* * *Өрнийн зурхай * * *


Хонь (3/21-4/19)

Гэмтэл авах магадлалтай. Ахуй болон ажил дээрээ болгоомжтой бай. Дургүй үедээ боломжгүй гэж тооцож байсан ажлаа барьж авахаас татгалз. Ирж буй аюулын тухай ямар нэгэн ёрын шинж урьдчилан мэдэгдэнэ. Анхаарал болгоомжтой байж бэртэл гэмтэл авах магадлалтай өдрийг эрсдэлгүй өнгөрөө. Өдрийн хагаст хүрээлэн буй орчноос таашаал авахыг хичээ. Эрч хүч сулрах учраас унтаж, амарч нам гүм байдалд байх нь хэрэгтэй.


Үхэр (4/20-5/20)

Гал түймэр гарах эсвэл танихгүй хүмүүстэй ширүүн муудалцах магадлалтай. Эрүүл мэнддээ анхаар. Бие тавгүйтэж мэднэ. Болгоомжтой бай, мацаг барь, элдэв зүйлээс татгалз. Уурлаж, уйлж болохгүй. Агт морь харах эсвэл зүүдэлбэл муу ёр. Оройдоо дотнын хүмүүстэйгээ салхинд алхаж, стрессээ тайл. Үдшийг хувийн амьдралын асуудлууд болон оюун ухаанаа хөгжүүлэхэд зориулахыг одод зөвлөж байна. Таны сэтгэлд нийцсэн сайхан уулзалт болох болно. Зүүдэлсэн зүүд тань биелэх болно.


Хамтатгах (5/21-6/21)

Энэ өдөр танд ажил хэргийн санал тавьж магадгүй. Мөнгө төгрөгөө гамтай зарцуулаарай. Эргэлзэж байгаа зүйлээ битгий хийгээрэй. Өөртөө байгаа зүйлээ өргөжүүл. Таны хувьд маш их ажилтай өдрүүдийн нэг байна. Гэр бүлдээ ч цаг зав гаргах завгүй байх нь. Хэл амнаас холхон байгаарай. Хажуудаа итгэлтэй хүмүүсийг сонгох хэрэгтэй. Юу ч болоогүй юм шиг сэтгэл хангалуун бай. Орой лааны гэрэлд бай. Үүний тусламжтайгаар маргаашийн өдрийг амгалан тайван өнгөрүүлнэ. Архи дарс хэтрүүлэн хэрэглэхийг хориглож байна.


 Мэлхий  (6/22-7/22)   

Сарын сүүлээр таны сэтгэл зүрхэнд ходоодоор тань дамжин нэвтэрч болно. Од эрхсийн нөлөөг сэтгэл хөдлөлөө эерэг байлгаж, эрч хүчээ сэргээхэд ашигла. Та амьдралын тэмцэлд дахин идэвхтэйгээр орно. Ойрын хугацаанд нөхцөл байдал сайжирна. Албан тушаал ахиж, санхүүгийн амжилт олохыг одод зөгнөж байна. Анхаарлаа сулруулж болохгүй. Өдрийн үйл явдалд түргэн хариу өгөхөд бэлэн бай. Хувийн амьдралдаа сэтгэл хангалуун байна.


Арслан (7/23-8/22)   

Амьдралын бараг бүхий л салбарт аз ивээнэ. Амжилт сайн сайхан амьдрал зөвхөн танаас хамаарна. Биеэ авч явах байдалдаа дүгнэлт хий, дотнын хүмүүс, хамт ажиллагсад, удирдлагатайгаа харьцах харьцаанд тань уян хатан, дипломат чанар дутагдаж байж болзошгүй юм.


Охин (8/23-9/22)    

Шинжлэх ухаан эсвэл бие даасан аливаа асуудал эрхэлдэг хүмүүст таатай өдөр. Хөндлөнгийн аливаа даралт шахалт ажилд хор хохирол учруулна. Иймээс ажилдаа хөндлөнгөөс хүн бүү оролцуул. Мэргэжлийн уран бүтээлийн хүрээнд идэвхтэй ажиллах оновчтой цаг үе юм. Сүүлийн үед шинээр эхэлсэн ажил бүрд оддын аятай байрлал нь хурдан сайн үр өгөөжийг амлаж байна. Томоохон хөрөнгө оруулалт эсвэл худалдан авалт болж мэднэ. Үүнийг хэрхэн шийдэхээ сайн бод.


Жинлүүр (9/23-10/22)   

Дотнын хүнтэйгээ тогтоосон харьцааг тань шалгах өдөр. Бүдүүлэг үг гомдолд хүргэнэ. Гэр орон төдийгүй ажил дээр ч хэрүүл маргаан гарна. Дотроо хадгалж байсан муу муухайгаа гадагш бүү гарга. Эс тэгвэл томоохон эрсдэл хүлээж байна. Тун удахгүй эдийн засгийн хүндхэн нөхцөл байдал үүсэх ба амьдралд сөрөг хандлагууд нэмэгдэх магадлалтай.


Хилэнц (10/23-11/21)   

Од эрхэс Эмэгтэй энэ ордынхныг өвөрмөц, гаж үйлдэл хийх дур сонирхлоо татахыг зөвлөж байна. Түргэн амжилтад хүрэх хүсэл сэтгэл санааг тань доройтуулна. Эрэгтэйчүүд үр хүүхэд, хайртдаа ихээхэн анхаарал хандуулах ёстой. Хамтын хичээл болон олон нийтийн арга хэмжээнд тааламжгүй өдөр байх хэдий ч бүтээж туурвихаар төлөвлөсөн бүхнийг бие даан ганцаарчлан хийвэл бүтэлтэй болох болно.Та бүх зүйлийг дуу хоолойгоо өндөрсгөлгүйгээр, нэр хүндээ ашиглалгүй энхийн замаар шийдэж чадна.


Нум (11/22-12/21)   

Карьер, мэргэжлийн үйл ажиллагаа санхүүгийн хүрээнд таныг амжилт хүлээж байна. Зээл авах, бизнесээ өргөжүүлэх, хувийн бизнестээ хөрөнгө оруулах зэрэг санхүүгийн эрсдэлтэй алхмууд хийхэд тохиромжтой. Чухал асуудлыг дараа сар болтол хойшлуулаарай. Зүүд удахгүй биелнэ. Зүүдэнд тань ном харагдсан бол найз нөхдийн зөвлөгөөг ав хэмээсэн үг.


Матар (12/22-1/19)   

Өнөөдөр санхүүгийн салбарынхан ололт амжилтаар дүүрэн байх болно. Урьд нь хийж байсан ажлаа үргэлжлүүлж, шинээр ажил төлөвлөвөл сайн болохыг одод танд сануулж байна. Таны санал болгосон ажил тань сэтгэлчлэн бүтэж удирдлагууд чинь үүнийг өндрөөр үнэлэх нь дамжиггүй. Харин та энэ үед юм үзсэн царай гаргаад байх хэрэггүй шүү. Тэд таны сэтгэл хөдлөлийг харах гэж байж ч магад.


Хумх (1/20-2/18)   

Өнөөдөр аз, эз хосолсон өдөр. Учир нь олдошгүй олон үйл явдлын дундаас ирээдүйг харах чадвараа ашиглан гарч чадна. Энэ эргүүлгэн дотроос хамгийн чухал зүйлийг нь олж, түүний үндсэн дээр ирээдүйгээ цогцлон босго. Санхүүгийн байдалд орооцолдох хэрэггүй ялангуяа өр өгөх, авлага авах хэрэггүй. Бие хүчний хөдөлмөр хийх нь хэрэгтэй. Хэрэв үүнээс гарах арга зам олдвол бүх зүйл сайнаар нөлөөлнө.


Загас (2/19-3/20)

Таагүй өдөр. Өнөөдөр олонх энэ ордныхонд бүх зүйл өөрийнх нь эсрэг байгаа мэт санагдана. Үүнийг эмгэнэл бүү болго, энэ нь зөвхөн таны хардамтгай зан юм. Гэвч ганцаар байх боломж гарвал түүнийг тэр даруй ашигла. Энэ нь таныг тайвшруулж хуримтлагдсан асуудлын тухай тайван тунгаан бодож, зөв шийдвэр гаргахад тусална. Үйл явцын байдлыг хурдлуулах, аль эсвэл өдрийн сөрөг хандлагуудыг засаж залруулах гэж хичээн зүтгэх гэсэн оролдлого тань ямар ч ашиг тусыг олохгүй. Учир нь үүсэн бий болсон нөхцөл байдал нь таны хүсэл зорилгоос үл шалтгаална.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Д.Бекхэм, Г.Олдмен, Р.Долтри нарыг хүлэг баатраар өргөмжилжээ

17/06/2025

Хүн дүрст роботуудын анхны олимп Грект болно

17/06/2025

Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн шилдэг дуурийн дуучдын жагсаалтыг тэргүүлжээ

17/06/2025

“Ил музей” байгуулах ажилд “Чингис хаан” үндэсний музей хамтарна

17/06/2025

Дуучин Г.Маргадын “Soul Mantra” дуу Берлиний наадмаас “Шилдэг дуу” шагнал хүртжээ

17/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.