Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Унтаж байгаа үрсийнхээ зургийг хэзээ ч бүү аваарай!
Дуу хөгжим

Унтаж байгаа үрсийнхээ зургийг хэзээ ч бүү аваарай!

Урлаг Урлаг25/02/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
huuhed19787020192016-02-25-14-12[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

huuhed(1)Унтаж байгаа хүний зургийг авч болохгүй, яагаад гэвэл хүн унтаж байхдаа их эмзэг, аливаа сөрөг зүйлд өртөмтгий байдаг. Сүнс шөнө хүний биеийг орхиж явдаг тул сул дорой, хамгаалалтгүй болдог гэж ойлгож болно.

Унтаж байгаа хүн зураг дээр сүнсгүйгээр гарах магадлалтай. Өөрөөр хэлбэл ямар ч хамгаалалтгүй гэрэл зураг дээр гардаг учраас эргээд өөрт нь сөрөг нөлөөлнө. Бараг бүх зөнбилэгч, гоц чадвартай хүмүүс “Гэрэл зураг онцгой энерги агуулдаг, хүмүүсийн амьдралд нөлөөлөх чадвартай” гэдэг.

Иймээс хэрэв таны гэрэл зураг муу санаат хүмүүсийн гарт орвол танд муу юм тохиолдож магадгүй. Хар домыг буруугаар хэрэглэдэг этгээдүүд бий, тэд унтаж байгаа хүний гэрэл зургийг ашиглан түүний эрүүл мэнд, хайр сэтгэл, ажил терөлд маш их хор хөнөөл учруулж чадна. Хэрэв та санамсаргүй ийм зураг авахуулаад, түүнийгээ удаан хадгалбал өөртөө олон таагүй явдлыг дуудаж болзошгүй.

Иймээс унтаж байхдаа гэрэл зургаа авахуулахаас татгалз. Хэрэв нэгэнт ийм зураг авахуулсан бол түүнийг шууд устга. Шатаах буюу бул, энэ үед эхлээд эрүүл мэнд, авралын тухай залбирал унших хэрэгтэй. Тэр бүү хэл унтаж байгаа хүнийг зургийг аваад үхэл дуудаж магадгүй.

Эртнээс уламжилж ирсэн мухар сүсэг зарим нутагт бий. Гэрэл зураг бий болохоос өмнө нас барсан хүмүүсийнхээ тухай сүүлчийн дурсамжийг өөртөө үлдээх гэж тэднийг унтаж байгаагаар зуруулдаг байсан аж.

Ер нь нойр бол бяцхан үхэл гэж ойлгож болно. Иймээс унтаж байхдаа зургаа авахуулахаас татгалз. Тэр бүү хэл танд таагүй санагдвал ер нь зургаа авахуулах хэрэггүй. Гэрэл зураг онцгой шидтэй, хүчтэй, иймээс сайн сайхан явъя гэвэл зөвхөн сайхан ааштай үедээ зургаа авахуулах хэрэгтэй. Үур уцаартай, муухай ааштай, сэтгэл санаа тавгүй, эсвэл өвчтэй, өөрт таагүй хүмүүстэй цуг байхдаа, мөн унтаж байхдаа зургаа авахуулбал амьдралд гэнэтийн гай зовлон учрах шалтгаан болдог гэдгийг бүү март. 

Эх сурвалж: Ugluu.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026
Дуу хөгжим Урлаг

“The Lemons” хамтлаг 22 жилийн ойгоо “Socialpay Park”-т тэмдэглэнэ

04/08/2026
Дуу хөгжим Урлаг

Ариана Гранде уран бүтээлээсээ завсарлага авахаар боллоо

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мадонна, Кайли Миноуг нарын хамтарсан уран бүтээл тун удахгүй сонсогчдод хүрнэ

04/08/2026

Инээдмийн жүжигчин Жимми Крикет 80 насандаа таалал төгсжээ

04/08/2026

Криштиану Роналду олон ангит кинонд дүр бүтээнэ

04/08/2026

Жүжигчин, найруулагч, зохиолч, хөгжимчин Билли Боб Торнтон 71 нас хүрлээ

04/08/2026

“The Lemons” хамтлаг 22 жилийн ойгоо “Socialpay Park”-т тэмдэглэнэ

04/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.