Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Хүргэнээ шинжих ёсон
Дуу хөгжим

Хүргэнээ шинжих ёсон

Урлаг Урлаг27/02/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
bcfc7516df67007eoriginal5160336892016-02-27-12-40[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

Монголчуудын ураг барилдах ёсон гурван мянга гаруй жилийн түүхтэй билээ. Энэ нь эртний монголчуудын нутгаас олдож байгаа олдвор, хадны сүг зургаас харагддаг.

ХII-XIII зууны үеийн монголчуудын баримтлах ёсонд “хүргэдтэй талбихүй” хэмээх тусгай нэгэн заншил байжээ. Нууц товчооноос иш татсан дээрх мэдээг ашиглавал: 

Есүхэй баатар хөвүүн Тэмүжинг дагуулж, түүнд гэргий олж өгөхөөр яваад Хонгирод аймгийн Дэй сэцэний охин Бөртэ-г гуйж уриг барилдахаар тохиролцож Дэй сэцэнийд Тэмүжинг " хүргэдүүтэй талбиж" үлдээгээд буцсан тухай өгүүлсэн байдаг. Үүнээс үзэхэд XIII зууны үед “хүргэдүүтэй талбихуй” мөн "хүргэн" хэмээх хоёр нэр томьёо байсан бөгөөд тийнхүү хоёр янзаар хэлсэн нь бас учиртай юм байжээ.

Хүргэдэ-тэй талбихуй нь ургийн харилцааг тодорхой нэгэн овгийн хөвгүүд, нөгөө охид талын овгоос эхнэр болгон бүүлгаж авахаар тохиролцоод бодохүл бага насны (Тэмүжинг есөн настай байхад) хүргэн хөвгүүнийг эмэгтэй урагт хүргэж түүнийг ирээдүйн эхнэртэй нь хамт байлгаж ижилсүүлэн дасгах зорилготой заншил байхад хүргэн нь үүл хэлэлцээт овогтой ёс төрөө нэгэнт гүйцээж өөрөө үүгуул овогтоо эхнэрээ дагуулан авчирсан хүмүүс юм.

Хүргэдэ-тэй талбихүй, хүргэн хоёр нь аль аль нь хүргэх, оруулах гэсэн утгатай үг бөгөөд эцгийн овгоос эхийн эрхт ёст овогт хөвгүүд очиж харьцах үеийн дурсгал нэр боловч дараа нь эцгийн ноёрхолын үед улиран хадгалагдаж ирсэнийг үзүүлсэн баримт юм.

 

    Монголын угсаатны энэ нэр тухайлбал Баргад хүргэн хөвүүн эхийн урагт өмнө амьдарч эхнэртэйгээ ханьсан анхны хүүхэд төрсний дараа гэргий, хүүхдийн хамт өөрийн төрсөн нутаг, уугуул овогтоо бүцаж ирдэг заншилтай ч холбоотой. Хүргэнээ хэмээх нь охины талд сүй бэлэг төлж хэвшмэл ёс журмыг гүйцээж өөрийн овог буюу гэр орондоо эхнэрээ богтлон авчирч хань түшиг болгохыг эсвэл хүргэн нь ядуу зүдүү тул эд зүйлээр хавчигдан арга буюу баян чинээлэг айлд шурган орж нэгэн насаар тэднийд сууж, тэдний ураг болж явахыг хэлнэ.
 

     Хүргэдэ-талбихуй нь эртний эхийн эрхт ёсны үлдэц бөгөөд сүүл сүүлдээ нилээд өөрчлөгдсөн. Аливаа айлын хүү өсөж эрийн цээнд хүрээд ханиа сонгодог. Монголчууд эрт үеэс хадамд гаргахын өмнө хүргэн болох хүнээ шинжиж охиндоо сайн хань болох хүн мөн үү гэдгийг урьдчилан мэдэцгээдэг байжээ.
Айл гэрийн сүлд, өмөг түшиг болсоор ирсэн эзэн хүний таван шинж байдаг. Үүнд:

 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

Эх сурвалж: Будда.мн

 

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026
Дуу хөгжим Урлаг

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026
Дуу хөгжим Урлаг

“Spice girls”-ийн 30 жилийн ойн аялан тоглолт цуцлагдав

18/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Чулуун уур, нүдүүр

20/03/2026

“Хурд” хамтлагийн 35 жилийн ойг угтан Монголд анх удаа дэлхийн стандартад нийцсэн бүрэн хэмжээний мюзикл бүтээнэ

19/03/2026

Ардын багш, Төрийн шагналт Ш.Чоймаагийн эрдэм шинжилгээний бүтээлүүдийг эмхэтгэн гаргав

19/03/2026

Жамцын Бадраагийн мэндэлсний 100 жилийн ойд зориулсан үзэсгэлэнг нээлээ

19/03/2026

Шүрэн хөөрөг баяр баясгаланг бэлгэддэг

19/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.