Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Сонгодог уянгын үдэш “Italia” концерт эгшиглэнэ
Уртын дуу

Сонгодог уянгын үдэш “Italia” концерт эгшиглэнэ

Урлаг Урлаг29/02/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSC_00487196457502016-02-29-14-12[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Дэлхийн урлагийн амин зүрх нь болсон Итали орны агуу түүхт дуурийн урлагийн мастеруудын алдарт бүтээл болоод орчин цагийн Италийн нэрт хөгжмийн зохиолчдын киноны шилдэг уран бүтээлүүдээс бүрдсэн  Сонгодог, уянгын үдэш «ITALIА» концерт  2016 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 19:00 цагаас УДБЭТ-ын тайзнаа 100 хүний бүрэлдэхүүнтэй тоглогдохоор уран бүтээлчдийн баг бэлтгэл сургуулилтаа хийж эхлээд байна.

"Cinema Night”, “Michael Jackson Forever”, “Christmas Night”, “Л.В.Бетховены Үдэш”, “Д.Шостаковичийн Үдэш" зэрэг мэргэжлийн симфони тоглолтуудыг санаачлан хэрэгжүүлсэн Гранат Музык Продакшны уран сайхны удирдагч, төгөлдөр хуурч, удирдаач Б.Анар Монголд анх удаа Дэлхийн шилдэг киноны хөгжмийн тоглолтуудыг санаачилж, 2009 оноос хойш олон сайхан цуврал тоглолтуудыг сонгодог хөгжмийг бишрэн хүндэлдэг үзэгч олондоо зориулж ирсэн юм. Мөн энэхүү тоглолтын санаачлагч билээ.

Сонгодог уянгын «ITALIА» концерт нь Монгол, Итали улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 46 жилийн ой, Итали улсаас Монгол улсад суух бүрэн эрхт элчин сайдын яам нээгдэх болсонтой холбогдуулан хүндэт консул Mr. Piero Albarano Bardazzi дэмжлэгтэйгээр Монголын үзэгч түмэнд анх удаа хүрэх гэж байгаагаараа онцлог бөгөөд уг тоглолтоор дамжуулан хоёр орны урлаг соёлын харилцаа, мэргэжлийн хөгжмийн урлагийн уран бүтээлчдийн хамтын ажиллагааг сурталчилан таниулаад зогсохгүй цаашид улам бүр өргөжүүлэх зорилготой юм.

Тус тоглолтонд Италийн 19-21-р зууны кино урлагийн нэрт хөгжмийн зохиолчид болох Оскарын шагналт Эннио Морриконе, Нина Рота, Луис Бакалов, Никола Пьованни, Дарио Маррионелли, Майкл Жаччини болон Жакомо Пуччини, Пьетро Масаньи нарын бүтээлүүдийг зохиогчийн албан ёсны бүрэн эрхтэйгээр сонордуулах юм.

Уг тоглолтод урилгаар Италийн Венец хотын Дуурь болон симфони найрал хөгжмийн удирдаач Roberto Salvalaio хүрэлцэн ирж оролцож байгаа бөгөөд УДБЭТ-ын симфони найрал хөгжим бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцоно.

Мөн дуурийн дуучин МУГЖ Э.Амартүвшин /баритон/, Б.Энхнаран /сопран/, Б.Батжаргал /тенор/, хөгжимчин Ц.Нямгэрэл /саксафон/, Э.Батмягмар /альт/, М.Хулан /хийл/, Д.Өлзий-Орших / гитарчин / нар оролцоно.

Концертын хөтөлбөр үзэгчдийн сэтгэлийг татахуйц гайхалтай сайхан уран бүтээл бүхий 2 хэсгээс бүрдсэн бөгөөд тоглолтын завсарлагаар хүрэлцэн ирсэн хүндэт зочдод зориулсан Италийн Toscana мужийн алдарт вино, амтат хоол бүхий хүлээн авалт болно. Энэ үеэр ОХУ-ын Санкт-Петербург хотын И.Е.Репины нэрэмжит Улсын Академи буюу Оросын эзэн хааны уран зургийн Академийн багш, зураач Б.Отгонтүвдэнгийн 2014 онд Италийн Венецийн З хотод ажиллаж амьдарахдаа зурсан сонгомол бүтээл болон сонгодог хөгжмийн квартет, жазз хамтлагуудын тоглох Итали аялгууг шимтэн сонсонгоо жинхэнэ Итали дарсны амтыг мэдрэх боломжтой.

Мөн «ITALIА» концертонд хүрэлцэн ирсэн азтай нэг үзэгчид хөрш ОХУ-ын Москва хотноо 3 дугаар сарын 21-нд тоглогдох, XX зууны Италийн нэрт хөгжмийн зохиолч Эннио Морриконе тайзнаа гарсны 60 жилийн ойд зориулсан түүхэн аялан тоглолтын VIP хос урилгыг “Гранат” музык продакшны зүгээс гардуулах юм.

Италийн урлаг соёлыг бишрэн хүндэлдэг Монгол хүн бүрт зориулсан Сонгодог, уянгын үдэш «ITALIА» концертын Ерөнхий ивээн тэтгэгчид:

  • Орчин үеийн өвөрмөц шийдэл, амжилттай амьдралын хэв маягийг бүрдүүлсэн  "Романа ресиденс" ,
  • Жинхэнэ амт, Итали технологи – Dolce Vita Fine Food
  • Хурц тод өнгө, чөлөөт загвар бүхий Италийн “United colors of Benetton”-ы Монгол дах салбар,
  • Италийн Тоскани дахь Монголын Өргөмжит Консул

Тоглолтын тасалбарыг 40,000, 60,000, 100,000 төгрөгийн үнэтэйгээр УДБЭТ-ын кассаар худалдаалж байгаа бөгөөд www.granat.mn сайтаар захиалах боломжтой.

Хэвлэлийн бага хуралд оролцогчид:

Баярхүүгийн Анар

“Гранат Мюзик Продакш”-ны Уран сайхны удирдагч, удирдаач, төгөлдөр хуурч.

Жамьянгийн Шантел

            Ерөнхий продюсер, Италийн Тоскан дахь Өргөмжит Консулын төлөөлөгч.

Роберто Салвалаио / Roberto Salvalaio 

Италийн Венец хотын Дуурь болон симфони найрал хөгжмийн удирдаач.

Чулууны Батжаргал

Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин, дипломатч, Итали хэлний багш, судлаач.

Дэлгэрэнгүй мэдээллийг 77882277, 89992277 дугаарын утсаар лавлана уу!

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн номын нийслэлд Улаанбаатарыг нэр дэвшүүлэхийг ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс дэмжжээ

17/05/2025

Таван орны 25 шилдэг артист оролцох “Улаанбаатар Сонос” олон улсын хөгжмийн наадам болно

17/05/2025

“Гэгээн Муза-18” олон улсын театрын наадмын II шатны шалгаруулалт “1984” жүжгээр эхэллээ

17/05/2025

“Балетын гала” тоглолт тавдугаар сарын 24-нд УДБЭТ-ын тайзнаа болно

16/05/2025

“Тэнгисийн эрэг дээрх 24/7” шоуны оролцогч Michi “Уулзвар“ олон ангит кинонд тогложээ

16/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.