Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 12. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 4. Санчир гараг. Шийдэм одтой, 8 цагаан мэнгэтэй харагчин могой өдөр. Өдрийн барилдлага: Үл тохирох. Шүтэн барилдлага: Төрөн түгэхүй. Өдрийн наран 7 цаг 14 минутад мандан, 18 цаг 49 минутад жаргана.
Тухайн өдөр үхэр, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, газар лусын зан үйл хийх, өр барагдуулах, гэр бүрэхэд сайн. Ургаа мод таслах, газрын ам нээх, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний, хүч сайжирна хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Сарын дундуур гэрийн ажил овоорно. Засвар хийх, нүүх барилга барих хүсэл төрнө. Гэр орны ажлаа хийх сайхан боломжийг бүү алд. Магадгүй танд ойрын үед дахин ийм хүсэл төрөхгүй байх. Та амралтын өдрөөр гэртээ юу хийхээ сайн төлөвлөөгүй бол хэн нэгэн найзындаа очиж туршлага судлах хэрэгтэй. Үүнийг хийсний дараа юу хийх тухай сэтгэлд чинь нэгийг бодох цаг ирнэ.
Үхэр (4/20-5/20)
Хайр сэтгэлийн асуудал дээр таатай гэнэтийн бэлэг хүлээн авна. Гэвч хөндлөнгийн өдөөн хатгалгад бүү авт. Болгоомжтой бай найз нөхөд, танил дотроос таныг гомдоох хүн байхгүй. Ажил хэргийн уулзалт, ирээдүйн төлөвлөгөө боловсруулахад таатай. Мэдрэлийн гэнэтийн тэсрэлт, цочмог байдал гарах магадлал ихтэй байна. Өөрийн сэтгэл санааны илрэлийг удирдаж чадах хэрэгтэй. Зөн совингоо зөв ашиглаж чадвал нээлт гаргасныхаа төлөө шагнал хүртэнэ.
Хамтатгах (5/21-6/21)
Өнөөдөр танд бага зэргийн хүндрэл, хамт олны зүгээс таагүй харьцаа ирж болзошгүй. Хайр дурлалын шинэ холбоо сэтгэл гонсойлгож, хүндрэлээс өөр юу ч авчрахгүй. Бүтэлгүйтэл, харамсал учирч болохыг үгүйсгэхгүй. Бүх зүйлд ухаалаг, сайхан сэтгэлээр хандвал эргэн тойрныхон тань таныг ойлгож, хүндлэх болно. Хүний зовлонгоор зовлон хийхгүй байж бусадтай хүндэтгэлтэй харьцахыг хичээх хэрэгтэй.
Мэлхий (6/22-7/22)
Шинэ түншүүдтэй болох, ажил албандаа амжилт олохыг энэ өдөр од эрхэс амлаж байна. Уран бүтээлийн эрч хүчээ бүрэн дүүрэн харуулж чадна. Та өөрийн авьяас, чадвараараа олны дунд гялалзах болно. Таны нэр хүнд илт бэхжих магадлалтай. Эрүүл агаарт зугаал. Цана чаргаар гулгах нь таны бие махбодыг чийрэгжүүлж, сэтгэл санааг тань тайвшруулах болно. Харин энэ өдөр сэтгэл муутантай нөхөрлөхгүй байж ядууст өглөг өгөхийг зөвлөж байна.
Арслан (7/23-8/22)
Ажилдаа нухацтай хандахыг шаардсан хүнд өдөр. Голлох ажил үүргээ тодорхойлж, тавьсан зорилго руугаа зоригтой алх. Илүү амбиц гаргах эсвэл эсрэгээр өөрийгөө дорд үзэхээс зайлсхийх хэрэгтэй. Таны уян хатан, ажил хэрэгч чанараас ажил хэргийн цаашдын явц шалтгаална. Өнөөдөр энэ ордны эмэгтэйчүүд бооцоот тоглоом, сугалаанд азтай байх бөгөөд үүнийг хийхдээ тунг нь хэтрүүлэлгүй хэмжээнд нь тааруулах хэрэгтэйг сануулж байна.
Охин (8/23-9/22)
Ирээдүйн үр бүтээлтэй үйл ажиллагааны талаар шаардлагатай мэдээллүүдээ хүлээн авах тул олонхи хүмүүсийн хувьд таатай өдөр болно. Энэ өдрийг туйлын үр өгөөжтэй өнгөрүүлэхийг зөвлөж байна. Өөрийн асуудалд хэтэрхий ихээр санаа зовох хэрэггүй. Хүчтэй зан чанар ба удирдах
Жинлүүр (9/23-10/22)
Баяр хөөртэй явдал, таагүй байдалтай солигдож, энэ ордны хүмүүсийн амжилт, азгүйдэл ээлжлэн ирнэ. Мэргэжлийн хүрээнд азгүйдэлтэй учрах, санхүүгийн алдагдал, хачирхалтайгаар дипломат харьцаагаа таслах магадлал маш өндөр байна. Уран бүтээлч онгод, аливаа нөхцөлд аз туршихад эсэргүүцэл бүү үзүүл. Одоо л мөнгөтэй оновчтой харьцаж сурах хэрэгтэй байна.
Хилэнц (10/23-11/21)
Нийлэмжтэй гэр бүлийн харилцаа, хосуудын харилцан сэтгэл ханамж, хамтрагч нарын дунд эв найрамдал тогтоно. Албаны шатаар өгсөхөд амжилттай өдөр. Гадны улсуудтай харьцахдаа мэдэхгүй зүйлээс давж болохгүй. Таагүй байсан харилцааг таатай болгох гэж байна гээд улам хүнд байдалд орохгүйн тулд өнөөдөр иймэрхүү алхмыг хийхгүй байсан нь дээр.
Нум (11/22-12/21)
Гэмших, уучлах, дотоод сэтгэлээ ариусгах өдөр. Олонх энэ ордныхон эрч хүчний урсгалыг мэдэрч ажилдаа урам зоригтой орно. Асуудлыг зөв шийдвэрлэх чадвар, зорилгодоо шаргуу тэмүүлэх нь амжилт авчирна. Ямар ч ажил авсан шууд гүйцэтгэж чадахыг од эрхэс амлаж байна. Биеийн хүчний ажил хийх, жирэмслэхэд сайн өдөр.
Матар (12/22-1/19)
Өдрийн төлөвлөсөн ажлуудаа гүйцэтгэх болно. Харин хамт ажиллагсад эсвэл удирдлагатайгаа зөрчилдөх магадлал их байна. Үр дүнд нь та хохирох болно. Болгоомжтой бай. Хов жив, цуу яриа танд таагүй зүйлс учруулж болно. Бусдын ярианд хөндлөнгөөс бүү оролц. Тэр тусмаа хэрүүл маргаанд. Ургаа мод огтолж, цаас урж тасдах болон амьтны гаралтай хүнс тэжээлийг бүү зоогло. Зүүд зөнтэй байх болно. Асгарсан сүү ба цөцгийн тос зүүдлэх нь итгэл найдварыг эвдэхийн дохио байх юм.
Хумх (1/20-2/18)
Өнөөдөр таны хувийн амьдралд таатай нөлөө үзүүлэх ямар нэгэн боломжийг сайтар ашигла. Учир нь өнөөдөр танд од эрхэс таатай хандах болно. Таны эрүүл мэнд, хувийн дур булаам байдал, өндөр түвшинд байх тул аливаа саад бэрхшээлийг хялбархан даван туулж чадна. Энэ өдөр таны үнэрлэх мэдрэмж дээд цэгтээ хүрэх тул харшлын гаралтай өвчнөөс урьдчилан сэргийл.
Загас (2/19-3/20)
Оюун санааны хөгжил эргэлзээгээ даван туулахад тааламжтай өдөр. Сэтгэл хөдлөлөө илэрхийлэхдээ хүйтэн хөндий, биеэ барьсан даруу байдалтай байх нь эрэгтэйчүүдийн эмэгтэйчүүдтэй харьцах харьцаанд хол хөндий байлгах зурвас үеийг үүсгэж болох талтай. Хүүхдүүд эсвэл дотны хамаатнуудтайгаа харьцах нь эмэгтэйчүүдэд тайвшрал, баяр баясгалан авчрах болно.