Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Амьдрал ахуйдаа баримтлах ёс заншил
Нийгэм

Амьдрал ахуйдаа баримтлах ёс заншил

Урлаг Урлаг14/03/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6993433-city-night-lights6837375312016-03-14-09-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

•    Эцэг эх, өвөө эмээ маань малгайгаа буруу харуулж өмсөхийг муу ёр гэж цээрлэдэг. Энэ нь нас барсан хүнийг хөдөөлүүлээд буцахдаа малгайгаа буруу харуулж өмсдөгтэй холбоотой юм. Ингэвэл нутаглуулсан сүнс “Хөөрхий эд нар маань намайг харсаар буцлаа даа” хэмээн боддог ажээ.
•    Малгайгаа бусад хүнтэй сольж өмсөхийг цээрлэнэ. Сольвоос сүлд хийморь арилана. Хөлстэй малгай өмсвөөс бузартана гэнэ.
• Босгонд сүх мэс хүргэхийг цээрлэнэ. Зөрчвөөс айл гэрийн үүдэн сахиус хилэгнэнэ гэж үздэг.
•    Гэр байшингийн босгон дээр болон үүд хаалга алдлан зогсвол хэрүүл маргаан үүснэ гэх ба босгоноос дүүжлэн үхэхийн цондон гэж ихэд зэвүүрхэн цээрлэдэг.
•    Хаалгаар шагайж, ирж яваа хүнийг байн байн харвал аз харьж, олз омог хаагдана гэдэг.
•    Алс аян замд явах хүн босоо зогсож цай ууж, идээ амсдаггүй. Учир нь аян замд саад тотгор, гай барцад тохионо хэмээдэг.
•    Босгоны ойрхон суухыг цээрлэнэ. Зөрчвөөс боол зарц явахын шинж гэнэ.
•    Буурь сэлгэн нүүж буй айл гэрийн бууриа цэвэрлэлгүй орхихыг цээрлэнэ. Зөрчвөөс газар нутгийн сахиус хилэгнэнэ. Шинэ нутаг ээлгүй болно гэж үздэг.
Буурин дээрээ яс, үс үлдээхийг цээрлэнэ. Үл хэрэгсэвээс мал сүрэг хорогдоно, хишиг буян дундарна, хот харлаж ядуурна гэнэ.
Буцан нүүдэллэж яваа шувуудын цувааг тоолохыг цээрлэдэг. Тоолбол аян замдаа барцадтай, тоолсон хүнд өлзий бус гэнэ.
•    Бүсгүй хүний бүсийг эр хүн бүслэхийг цээрлэнэ. Зөрчвөөс хийморь лундаа доройтоно.
• Гарын алгаа хамаагүй хүнд үзүүлэхийг цээрлэнэ.
Учир нь алганы зураас тухайн хүний заяа тавилангийн толь хэмээдэг.
•    Алтан гадас одны зүг харж морь харахыг цээрлэнэ. Учир нь одот тэнгэрийг хүндгэхийн учир тэр болой.
•    Алт мөнгө, элдэв эрдэнэсийг хамаагүй эдэлж хэрэглэхийг цээрлэнэ. Буян барагдана, хүнддэнэ, атаач, жөтөөч, шунаг сувдаг хорхойг асаана гэж үздэг.
•        Хүний өөдөөс нулимдаггүй.  Буян хишгээ гөвнө гэдэг.

www.budda.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026
Нийгэм Урлаг

Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ

10/03/2026
Нийгэм Урлаг

Соёл, урлагийн салбарын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх талаар хэлэлцэв

13/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

16/03/2026

Өмнөд Солонгосын хамгийн нэр хүндтэй хамтлагаар BTS шалгарчээ

14/03/2026

“Оскар”-т нэр дэвшиж буй онцлох кинонуудын сонирхолтой баримтаас

14/03/2026

Төв музейд 8 кг жинтэй, монгол цэргийн хөө хуяг хадгалагдаж байна

14/03/2026

Женнифер Лопес “Би амьдралынхаа хамгийн аз жаргалтай үедээ байна” гэв

13/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.