Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үндэсний хөгжим»Орчны дуу чимээ хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ
Үндэсний хөгжим

Орчны дуу чимээ хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ

Урлаг Урлаг15/03/2016Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
download_700x7002116757772016-03-15-15-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Дуу, шуугианыг физикийн үүднээс авч үзвэл механик хэлбэлзэл юм. Тэр нь орчинд тархахдаа орчин тойрондоо даралт эсвэл нягтын үечилсэн өөрчлөлтийг бий болгодог. Өөрөөр хэлбэл тархаж буй дууны долгион нь агаарт даралтын хэлбэлзлийг бий болгох ба уг хэлбэлзэл нь сонсголын эрхтэнээр дамжин тархинд очиж боловсруулагдан чанга сул авиа болон сонсогдоно. Дууг тодорхойлох үндсэн тодорхойлогч нь түүний давтамж ба эрчим юм. Дууны давтамж, дууны  даралтын түвшний хэмжээнээс хамаараад дууны долгион хүнд мэдрэгдэх нь янз бүр юм. Хүний сонсголын эрхтэн нь 16-20000Гц-ийн давтамжтай дууг хүлээн авч ялган мэдрэх чадвартай байдаг. Хүмүүсийн ярианы давтамж ойролцоогоор 1000-5000Гц-н хооронд хэлбэлздэг ба сонсох боломжтой дууны даралтын хэлбэлзэл 20мкПа-100Па байна.

Дууны даралт ба сонсох мэдрэмж 2-ын хамаарлыг бел гэдэг нэгжээр илэрхийлдэг, практикт децибел (дБ) нэгжийг өргөн хэрэглэдэг. Хүний сонсох хамгийн бага дуу чимээ нь  1000Гц давтамжтай 20мкПа  даралттай байх ба үүнийг сонсголын түвшинг хэмжихэд сонсголын босго хэмжээ – 0дБ  гэж нэрлэн, харин өвдөлт мэдрэхгүйгээр  сонсож чадах хамгийн их дуу 100Па даралттай байх ба өвдөлтийн босго хэмжээ – 130 дБ  болгон ашигладаг. Хүснэгтээр дуу чимээний зарим нийтлэг төрлүүд , түүний дуу  шуугианы түвшинг харуулавDuu chimee.jpg

Шуугианыг үүслийнх нь хувьд байгалийн ба хүний үйл ажиллагаатай холбоотой гэж хуваана. Модны навч сэрчигнэх, ойн салхи шувуудын жиргээ, ан амьтадын дуу аянга цахилгааны нүргээн, галт уулын дэлбэрэлт хүрхрээ эд бүхэн байгалийн гаралтай шуугианы эх үүсгүүрүүд болно. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй шуугианы үүсгүүрүүдэд хүрээлэн буй  орчиндоо шуугиан үүсгэдэг орчин үеийн бүх л техникийн бүрэлдэхүүн хэсгүүд, төхөөрөмжүүд болоод төрөл бүрийн тээврийн хэрэгслүүд орно. Эдгээр үүсгүүрийн  шуугиан хүний эрүүл мэндэд нөлөөлөх нь түүний түвшин, давтамжийн муж, үйлчлэлийн үргэлжлэл, эд эрхтэнд мэдрэгдэх онцлог зэргээрээ ялгагдана. Дуу чимээний бохирдлын сөрөг нөлөөг шууд мэдэрдэг гол эрхтэн бол чих. Хэдий богино хугацаанд үргэлжилсэн байлаа ч гэнэтийн чанга дуу хүнийг дүлийрүүлж ч мэднэ. Хүний үйл ажиллагаанаас үүдэлтэй шуугиан удаан хугацаагаар үйлчлэхэд нойргүйдэх, хоол боловсруулах эрхтэн хямрах, амтлах болоод харааны мэдрэмж муудах ууртай болох, цочромтгой болох гээд сөрөг үр дагавар ихтэй тул ийм шуугианаас хамгаалах арга хэмжээ авах шаардлагатай болно. Байнгын дуу чимээтэй орчинд ажиллаж, хотын төвд амьдардаг хүмүүс нам гүм орчинд байдаг хүмүүстэй харьцуулахад илүү уур уцаартай, аймхай, өөртөө итгэлгүй, гутранги байдаг нь хэд хэдэн судалгаагаар тогтоогдсон байна. Дуу чимээ ихтэй орчинд анхаарал төвлөрөлт сулрах тул ажлын бүтээмж, сурлагийн чанарт муугаар нөлөөлдөг байна. Эрүүл ахуйн үүднээс шуугиан нь ашигтай дуу авиаг хүлээн авахад саад болж, нам гүм байдлыг алдагдуулах, бие махбодид хортой, цочроох нөлөө үзүүлэх, ажиллах чадварыг бууруулах дуу авианы нийлбэр гэж үздэг.

Дуу шуугианы эрүүл ахуйн норм тогтоох нь богино болон урт хугацааны нөлөөллөөс хүнд үзүүлэх сөрөг өөрчлөлт, өвчлөл, хөдөлмөрийн чадвар алдах зэргээс сэргийлэх ач холбогдолтой. Хотын дуу шуугианы стандарт хэмжээ өдрийн 07:00-23:00 цаг буюу 16 цагийн дундажаар 60 децибелль, шөнийн 23:00-07:00 цаг буюу найман цагийн дундажаар 45 децибеллээс хэтрэхгүй байх ёстой.

ДЭМБ-ын удирдамж ёсоор хүрээлэн буй орчны дуу чимээ нь унтлагын өрөөнд 30 дБ (А)-ээс бага байхыг нойр хэвийн гүн нойрсолт явагдах, анги танхимд 35 дБ (А)-ээс бага ахйыг хичээл заах болон суралцах тохиромжтой нөхцөл гэж үздэг. ДЭМБ-ын баримталдаг чиг шугамын дагуу шөнийн дуу чимээ нь жилийн дунджаар 40 дБ (А)-ээс бага байх хэрэгтэй гэж санал болгодог.

Зөвлөмж

· Гэр ахуйн цахилгаан хэрэгслүүдээ хэр их дуу гаргадгийг анзаарч, боломжтой бол дуу багатай бүтээгдэхүүн сонгох, шинэ цахилгаан бүтээгдэхүүн худалдаж авахдаа дуу намсгагчтай эсэхийг нь шалгах

·  Ажиллаж, амьдардаг орчиндоо мод тарих,энэ нь дуу чимээний бохирдлыг бууруулаад зогсохгүй орчны агаарыг цэвэршүүлдэг.

·  Зайлшгүй шаардлагатай биш бол машиныхаа дуут дохиог хэрэглэхгүй байх

·  Дуу чимээ ихтэй орчинд ажилладаг бол чихэвч, дуу намсгагч байнга зүүж байх хэрэгтэй.

Эх сурвалж : http://www.bmub.bund.de/

  http://www.euro.who.int/ Орчны эрүүл мэнд, хор судлалын төв

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021
Үндэсний хөгжим Урлаг

Э.Цэнд-Аюуш: Соёлын салбарын залуучууд яамныхаа бодлого, үйл ажиллагаанд саналаа хүргүүлэх боломж бүрдлээ

22/06/2021
Үндэсний хөгжим Урлаг

Д.Бямбажав: Утга зохиолын шүүмж судлал хоцрогдсон учраас чанаргүй уран бүтээл олон болсон

04/06/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Археологийн олдворт нуугдсан урлаг” үзэсгэлэн үргэлжилж байна

15/05/2025

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.