Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 18. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 10. Сугар гараг. Найралт эх одтой, 2 хар мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага: Түлэх.Шүтэн барилдлага: Төрөхүй. Өдрийн наран 7 цаг 03 минутад мандан, 18 цаг 55 минутад жаргана.
Тухайн өдөр хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал, жатхыг буцаах, нялхасын хурим хийх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар ухах, худаг гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эрч, хүч ихсэнэ хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Санхүүгийн байдал тогтвортой байна. Хэт их зардал гаргахаас зайлсхий. Учир нь цаашдаа санхүүгийн тэмцлээ хадгалахад хүнд болж улмаар бэлэн мөнгө дутагдах болно. Өөрийгөө удирдаж, хувийн сахилга баттай байх талаар одоо л хичээх хэрэгтэй бөгөөд ингэснээр өөрийн мөрөөдөл, зорилгоо бодитоор хэрэгжүүлж чадна. Зарим зүйлст та хэт эмзэг хандахгүй байж, хүмүүстэй эвтэй харьцах нь таны нэр төрийг өсгөх болно.
Үхэр (4/20-5/20)
Шинэ ашигтай ажил хэргийн саналд туйлын анхааралтай хандаж түүнийг өөртөө дээд зэргийн үр дүнтэйгээр ашиглахыг гараг эрхэс зөвлөж байна. Санхүүгийн байдал тогтвортой байна. Эд зүйл худалдан авахад таатай. Хайр дурлал, гэр бүлийн нөхөрсөг харьцааг одод мөн ивээж байна. Хүүхдүүд тань өнөөдөр хичээл сурлага, ажил хэргийнхээ амжилтаар таныг баярлуулах болно. Энэ шөнийн зүүд биеллээ олно. Харин мухар сүсэгт хэт автахгүй байхыг сануулж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Таныг удирдагч гариг таны орд руу шилжсэнээр таны нөхөрлөл, итгэл үнэмшилд нөлөөлөх болно. Үүний нөлөөгөөр та өөрийн амьдралын зорилгоо дахин нэг бодож үзэхэд хүрнэ. Өөрийнхөө бодол санааг нягталж, танд хэр тохирохыг мэдэж ав. Таны зорилго үнэхээр өөрийн тань зорилго уу эсвэл хэн нэгний мөрөөдлийн нэг хэсэг үү гэдгийг мэдэхийг хичээ. Энэ үе бол олон нийттэй харилцахад их таатай үе бөгөөд ямар нэг сонирхлын бүлэгт элсэхээр шийдсэн бол яг одоо л элсэх цаг. Ямар нэг мөнгөтэй хамаатай асуудал өөрт тань саад болохоос сэргийл. Зүгээр л орлогоо нэмэгдүүлэх арга хайсан нь дээр.
Мэлхий (6/22-7/22)
Та шүтэн бишрэгчдийн хувьд амжилт олох боловч гэр оронд таагүй уур амьсгал хүлээж байна. Харилцаанд сайн, шинэ танил, ажил хэргийн гэрээ хэлэлцээр хийх, ахуйн асуудлуудыг шийдэхэд тохиромжтой өдөр. Хуучин дотнын хүнтэйгээ уулзах эсвэл ямар нэгэн шалтгаанаар тасарсан хуучин найзын холбоог сэргээж чадах болно. Эргэн тойрныхны талаар таны төсөөлөл өөрчлөгдөж эхэлнэ.
Арслан (7/23-8/22)
Өмнөх өдрүүдэд элдэв үдэшлэг, романтик уулзалтуудаар дүүрэн байх болно. Ажил хэргийн уулзалтаар танилцсан нэгэн насан туршийн тань хань байж мэднэ. Үүнийг шүүрээд авах боломж танд байна. Та илүүдэл энергиэ зөв зарцуулахгүй бол асуудалд орооцолдож магадгүй. Ямар нэг том төсөл эхлэхээсээ өмнө судалгааны ажил дээрээ алдаа эндэгдэл гаргахгүй байхыг хичээ. Хэн нэгний санаатай санаандгүй үйлдлээс болж эвгүй байдалд орж болзошгүй байна.
Охин (8/23-9/22)
Хоёрдмол зөрчилтэй өдөр. Олон ажил амжуулахын тулд та хэд хэд хуваагдахад ч бэлэн байна. Харамсалтай нь харилцан ойлголцол хүндрэлтэй хэвээр байсаар байх болно. Хэрвээ ямар нэг таагүй зүйл тохиолдвол гуравдагч этгээдтэй эвлэрч хамтарч ажилла. Ганцаар байж амарч алжаалаа тайл. Хэн нэгэн таныг уурлуулах гээд байвал зүгээр л түүнээс холд.
Жинлүүр (9/23-10/22)
Шинэ ажил хэрэг эхлэх, төлөвлөснөө гүйцэтгэх, уулзалт зохион байгуулахад таатай цаг эхэлж буйг од эрхэс зааж байна. Санамсаргүй гэнэтийн мэдээ таныг үйл ажиллагаагаа дахин эргэн харах эсвэл ажлынхаа тэргүүлэх чиглэлийг өөрчлөхөд хүргэнэ. Хувийн амьдралдаа хэн нэгэнд гомдох, гутрах, урам хугарах эсвэл танд муу санаж явдаг хэн нэгний мэх заль таны биеийн байдалд сөргөөр нөлөөлнө. Мөн сэтгэл санаа тань хямрах магадлалтай.
Хилэнц (10/23-11/21)
Хувийн амьдралдаа амжилт олох магадлалтай. Гэхдээ бусдаас ялгарах эсвэл өөрийн үзэл бодлоо түншийнхнээсээ дээгүүр тавихгүй байхыг одод анхааруулж байна. Хэт ёсорхуу, хямсгар байдал нь Охин, Жинлүүр, Арслангийн ордныхонтой сөргөлдөхөд хүргэж болзошгүй. Өнөөдөр жолооны ард туйлын сэрэмжтэй байхыг одод онцгойлон сануулж байна. Энэ ордныхон адгуу зангаараа бусад ордноос ялгагддаг.
Нум (11/22-12/21)
Таны эргэн тойрон өөрчлөлт хөдөлгөөнөөр дүүрэн байвч та ажил хэргийн хэт идэвхтэй хөдөлгөөнтэй байх хэрэггүй. Та өөрийн бодь сайхан сэтгэлээс таашаал авна. Найз нөхдөдөө тусламжийн гараа сунга, холын хамаатнуудынхаа тухай ч бүү март. Өөрийнхөө амьдралд шийдэмгий бус зорилгогүй хандах нь таны одоогийн байгаа байдалд сөргөөр нөлөөлж, эргэлзээнд оруулна. Гэр орондоо өөрчлөлт хийхийг хүснэ. Бүх зүйлсийг шинэчлэхийн тулд хуучин эдлэл сонирх.
Матар (12/22-1/19)
Амьдралын сайхан байдлыг гэр бүлдээ нөлөөлөхийг бодоорой. Цэвэр агаар хэрэгтэй. Хүүхдүүдэд анхаарч тоглож дасгал хийхийг хичээх хэрэгтэй. Олон хүний сэтгэл өөдрөг, амьдралын аз жаргал дүүрэн байна. Энэ өдөр ухаалаг байдлаараа гялалзаж, аливаа мэтгэлцээнд оролцохыг эрмэлзэх бололтой. Энэ өдрийн сэтгэл санаа өндөр байж таатай бэлэг хүлээн авна.
Хумх (1/20-2/18)
Та анхаарлынхаа төвд мэргэжлийн үүрэг даалгавар ба хувийн харилцааг чухалчилна. Урлагийн хүмүүст сонирхолтой үйл явдал тохиолдоно. Уран зөгнөлөө бодит болгон хувирга. Шинэ уран бүтээл хий. Магтаал болон даргын хандлага нь ажил хэрэгтээ уламжлалт бус байдлаар хандахад хүргэнэ. Гэр бүлийн амьдралд хайр сэтгэл, харилцан ойлголт бий болно. Өдрийн хоёрдугаар хагасыг хайртай хүний хамтаар тайван, анир чимээгүй орчинд өнгөрүүлээрэй.
Загас (2/19-3/20)
Хүсэл мөрөөдөл биелэх өдөр. Таны шударга эрхэм төлөвлөгөө биелэгдэх магадлалтай. Таны хань санхүүгийн амжилтаар тань бахархах болно. Таны өмнө шинэ боломжийн үүд нээгдэнэ. Сайхан боломжуудыг ашиглахыг зөвлөж байна. Таныг шинэ санаа сэдэл олох боломжоо ашиглахыг сануулж байна. Ажлаа дуусгахын тулд юу хийх ёстойгоо сайн мэдэж байгаа үедээ хамтрагчдынхаа үгийг сонсож өөрийнхөөсөө өөр шийдвэр гаргах хэрэггүй.