Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дуу хөгжим»Орон гэрт хуримтлагдсан хог амьдралыг зогсонги болгодог
Дуу хөгжим

Орон гэрт хуримтлагдсан хог амьдралыг зогсонги болгодог

Урлаг Урлаг22/03/2016Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
6905nfkoe7cat4q654b4lj1quh_b3985519362016-03-22-11-55[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орон гэрт хог хурж эхлэх нь амьдрал зогсонги болохын шинж юм. Иймд мухардмал байдлаас гарах ганц зам бол эхлэл цэг буюу орон гэрийнхээ энергийг цэвэр ариун болгох явдал. Гэр орон, сэтгэл санаа, бодол ухаан бүгд цэвэр ариун байж, энергитэй байхын тулд дараах энгийн дүрмүүдийг дагаж мөрдөх хэрэгтэй. Үүнд:

– Гудамжинд өмсдөг гутлаа цэвэрлэхгүйгээр гэртээ байлгаж болохгүй. Орж ирмэгцээ гутлаа тайлж занших хэрэгтэй. 
– Гадны гуталтай гэр дотуур явж болохгүй. Гутлын ултай хамт юу ч орж ирж болзошгүй.
– Хурж цугларсан хог муу энергийг хамгийн ихээр үүсгэн таны өөдрөг байдал, ахиж дэвшихэд ч саад болох тул гэр орныхоо булан тохой, тавилгын ар, доогуур зэрэг далд хэсгүүдийг ч үлдээлгүй сайн цэвэрлэж байх хэрэгтэй. Фен-шуйгийн хууль ёсоор ийм муу энерги хүнийг идэвхгүй, уруу дорой болгодог. 
– Архичин, мансуурагчид гээд муу хүмүүсийн амьдарч байсан гэр байр муу энергээ удтал хадгалсаар л байдаг. Ийм “түүхтэй” байр худалдаж авч болохгүй. 
– Удтал үргэлжилсэн олон хүнтэй найр наадмын дараа гэртээ маш нямбай цэвэрлэгээ хийх хэрэгтэй.
– Унтлагын өрөө бол зөвхөн тэнд амьдардаг хүмүүсийн хувийн орон зай тул гадны хүн оруулах хэрэггүй. 
– Үүдний өрөөнөөс цааш гадуур хувцас, бүр онцгойлон гадны хүний хувцас оруулж болохгүй. Гадны хувцас олны дунд муу энергийг хамгийн их шингээдэг тул муу юм дууддаг хэмээн цээрлэдэг. Мөн орон дээр гадуур хувцас тавьж болдоггүй. 
– Ямар ч тохиолдолд ажлын хувцастайгаа гэр орондоо ордоггүй.
– Зочид хүлээж авсныхаа дараа хамгийн сүүлийн зочин хаалгаар гармагц л хэрэглэсэн сав суулгаа урсгал усанд сайтар угааж, бас муу энерги үлдэхээс сэргийлж сайн арчих хэрэгтэй. 
– Олдсон эд юм, ялангуяа хэн нэгний сахиус, үнэт эдлэлтэй болгоомжтой харьцах хэрэгтэй. Хүний эд юм эзнийхээ энергийн мэдээллийг шингээсэн байдаг тул муу нөлөөтэй. 
– Хаясан биш зориуд орхисон ч байж болох тул мөнгө олсон тохиолдолд шууд үрэх хэрэгтэй. Ер нь авахгүй байхыг хичээ.
– Хурц үзүүртэй хутга, мэс зэрэг зүйл тааралдвал гар хүрч болохгүй. 
-Ямар нэг хурц өвдөлт шаналалтай, эсвэл эдгэрэхгүй хүнд өвчтэй хүмүүс муу энерги ялгаруулдаг. Биеэ эрүүлжүүлэхийн тулд эхлээд сэтгэлээ цэвэр ариун болгох хэрэгтэй. Хүний сайн энергийг “сорогч”, эсвэл муу юм дууддаг бүхнээс зайлсхийн, энэ тухай ном зөвлөмж уншиж, хэрэгжүүлж байхыг санал болгож байна.

Эх сурвалж:ДАЛД Ертөнц

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026
Дуу хөгжим Урлаг

“П.Адарсүрэн бол Монголчуудын хайрлах ёстой домог, жинхэнэ од юм. Тэр чадлынхаа хэрээр гялалзсаар ард түмнийхээ дунд өнгөрсөн зүлгээгүй алмаз билээ”

24/04/2026
Дуу хөгжим Урлаг

Принсийн шинэ дуу нас барснаас нь 10 жилийн дараа гарлаа

23/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Netflix” 25 тэрбум ам.долларын хувьцаа эргүүлэн худалдаж авна

27/04/2026

БНСУ-ын алдарт жүжигчин Жан Хёг Монголд дахин иржээ

27/04/2026

Уран бүтээлч Д.Дорждэрэмийн “Харьцангуйн тохиол” үзэсгэлэн тавдугаар сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ

27/04/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

27/04/2026

Попын хатан хаан Мадонна тун удахгүй шинэ цомог гаргана

25/04/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.