Ахиад ирэхгүй 10н хавраа, дахиад очихгүй 10н намраа
Ангийн багш, хүүхэд насаа, ариухан хайраа
Сургуулийн цэвэрхэн танхимаасаа сувдан нулимстай салан одсон
Сурагч насны минь гэгээн дурсамж сэтгэл зүрхэнд үүрд үлдлээ
Ард үлджийнэ хүүхэд нас, амьдрал руу хөл тавьжийна бас
Андуудаа санажийна hey, бучаад очмоор дурсамж hey
Нөхдийн зургийг зүрхэндээ наая
Мөрөөдөл хүслээ үгээр нь
Сая сая мөрөөдөл рүүгээ жигүүрлэн нислээ, андууд минь bye
Нар туссан эрдмийн өргөөндөө насаараа сурах юм шиг би чинь андуурч
Намайг л гэж захисан багшийнхаа үгийг тоохгүй хадуурч
Сурагчийн форм цүнхнээсээ хурдан салаад түүнийг жаргал юм шиг эндүүрч
Сурагч наснаасаа улам холдсоор байгаагаа мэдэлгүй бид чинь энэ хүрч
Одоо тэгтэл багш таны минь хэлсэн үгс толгойг тогшиж
Очоод ангидаа сууя гэж бодовч оройтсоноо бодохоор сэтгэл огшиж
Мөрөөдлийн хаалгаар бид ангиараа өөр өөрсдийн сурсан замаараа
Алхана бид, яг л салах нь бид амьдралын шат руу ахина бид
Дэндүү дотно ангийн нөхдөө дэргэдээсээ холдуулмааргүй
Жаахан байсан хүүхдийн хайраа чи ч би ч үгүйлэн санана
Үүлэн чөлөөний нар шиг үзэгдээд өнгөрөх энэ амьдралдаа
Үсгэн тамгатай сурагч насаа би чи ч үгүйлэн санана
Ахиад ирэхгүй 10н хавраа, дахиад очихгүй 10н намраа
Ангийн багш, хүүхэд насаа, ариухан хайраа
Сургуулийн цэвэрхэн танхимаасаа сувдан нулимстай салан одсон
Сурагч насны минь гэгээн дурсамж сэтгэл зүрхэнд үүрд үлдлээ
Хэн хэнээ бие биенээ санан үгүйлсэн, биднийг 9.1 уулзуулдагсан
Шинэхэн анги, шинэхэн ном, шинэхэн хувцас, шинэхэн найзууд
Шинэхэн бүхний үнэр ханхлуулсан
10н хавар намар бас 10н …. багшаар …….
Арван жилийн сүүлчийн хонхны чимээ ч ангиараа биднийг зөндөө уйлуулсан
Миний амьдралын эхний бүхэн, анхны бүхэн сурагч нас
Нэгээс арав, нэг анги, хайртай охин, дурсамж бүхэн
Тохой нийлүүлээд суудаг байсан салаа гэзэгтэй жаахан охин
Та нарыгаа би санахаараа сүүлд авахуулсан зургаа харах юм
Аль сайхан дурсамж бүхнээ 10н жилдээ бид үлдээж
Амь нэгтээ болтлоо дассан насыг минь амьдрал үргээж
Ахиад олдохгүй сурагч нас минь дэргэд минь байхад бүгд л үл тоож
Ард үлдсэн бүхнээ ухаарч ихээр үгүйлээд л
……. харвасан сум шиг өнгөрч одсон 10н жилээ
Юман чинээ тоолгүй өнгөрөөснөө хожим нь ойлгож билээ
Бүгдээрээ хүүхдээрээ байсан сурагч нас минь баяртай
Бүгдээрээ дагаад дуулья, дурсая, энэ …